Gadaadad Mongol busguichuud yamar daichin bn geech


Tanidag humuusiin ed bh shig bn. Mongol huuhnuud ch gurger shw bi harid zutgej bui mongol busguichuudiin amidraliin tuluuh temcleer baharhdag barag l supremium bur het gurger ch yum shig hamtdaa temcej chadq mongol er songood terniigee humuujuulj amjq bga n l asuudal gehees huvi hun talaasaa hangalttai setgel zutgel gargacgaadgiin ble

Харуусал…

man-regret-for-somethingСайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би та бүхэнтэй өөрийнхөө харууслын талаар хуваалцах гэсэн юм. Би бол нэг хүүтэй эхнэрээсээ салсан, хөгжлийн бэрхшээлтэй жирийн л нэг эр хүн. Та бүхэн эхнэрийг минь намайг хөгжлийн бэрхшээлтэй болохоор надаас салсан гэж битгий буруугаар ойлгоорой. Тэр минь анх намайг ийм л байхад хайрлаж надтай сууж надад миний амьдралын утга учир болсон хүүг минь төрүүлж өгсөн эмэгтэй.

Анх надтай сууснаасаа л хойш сайн сайхан амьдралын төлөө ямар ч хүнээс гарамгүй зоримог зүтгэсэн агуу эмэгтэй. Би тэрэндээ тус болж чадаагүй гэж боддог юм. Монголын нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийгээд сайхан амьдрах боломж нь хэр билээ та бүхэн мэдэж байгаа байх. Тийм болохоор Монголдоо сургууль төгссөний дараа ажил хийх боломж муу болохоор эрдэм боловсролоо нэмэх зорилгоор гэр бүлийн хамт гадагшаа явсан.

Тэнд очоод миний болон хүүгийн минь сургалтын төлбөр, амьдралын зардал гээд маш их мөнгөний хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Эхнэр минь л тэр болгоныг болгох гээд хэд хэдэн ажил давхар хийж өдөр шөнөгүй ажилладаг байсан юм. Ямар ч сэтгэлийн тэнхээтэй эр хүн ч тэсэхээргүй нөхцөлд тэр минь тэссэн юм шүү. Гэтэл би гэж тэнэг хүн эхнэртээ тусалж чадахгүй ядаж л тэрнийгээ хайр халамжаар дутаахгүй байж чадаагүй юм. Бас дээр нь хааяа ууж тэрнийгээ зовооно. Эцэс сүүлд нь тэрнийгээ хоёулаа салъя гэж хэлэхэд ямар ч үг хэлээд ямар ч үйлдэл хийгээд нэгэнт хожимдсон болохоо ойлгосон доо. Тэгээд тэрнийгээ орхиод монголдоо ирээд нэг байгууллагад ажилд ороод хүүтэйгээ хамт амьдраад хэдэн жил болж байна.

Гэхдээ миний дотор одоог хүртэл тэрнийгээ хайрлаж халамжилж байхгүй яав даа гэсэн харуусал байнга цээжинд минь байдаг. Энэ хорвоо дээр мөнгөтэй, мөнгөгүй, эрүүл саруул, өвчтэй зовлонтой гээд харилцан адилгүй олон янзын эрчүүд байгаа. Гэхдээ тэдгээр харилцан адилгүй олон эрчүүдийн хэний ч туслалцаагүйгээр хийж чадах зүйл бол эхнэртээ, найз охиндоо халамж анхаарал тавих явдал юм шүү. Юу хэлэх гээд байна вэ гэвэл ямар ч хүнд сэтгэл гэж ямар ч их мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл байдаг юм. Тэр сэтгэлийн илч аз жаргалыг бий болгодог шүү.

ЭМЭГТЭЙ ХҮНД ЯМАР Ч ҮНЭТЭЙ ХУВЦАС, АЛТ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ЭР НӨХРИЙХ НЬ ХАЙР ХАЛАМЖ Л ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ гэдгийг тэнэг миний бие даанч хожуу ухаарсан даа. Хайртай чамдаа хэлэхэд чинийхээ надад үлдээсэн хайртай хүүдээ хамгийн сайн аав байх л зорилго надад үлдсэн. Тэгж л чинийхээ олон жил миний төлөө зүтгэсэн тэр сэтгэлийг чинь хариулахыг хичээе дээ. Чамдаа зөндөө их аз жаргал хүсье!!!

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s