Г.Алтантүрүү : Чи 500 хан мянган төгрөгөөр нө хөр хүүхдийнхээ эрх ашгийг худалдсан | Sonin.M N


Heneer uruvduulkeed bgan handiviin dans neevel taarna. Heden huuhed ireeduin bolon eks ehneruided n nasan turshiinh n heregleenii YaNMAL oims avaad ugchihiinsaan.

Sry bi neleen baruunjsan bololtoi. Yaj ch harsan huuhduudiin etseg bj uuruu huuhdee hoollood agaar salhind gargahaa huneer zaalgalgui uuruu hiichihgui, ajil hiij suhurch unah gej bga avgaigaaraa hiilgeh geed het davraad bas avchirsan mungu n bagadaad bgaag uurt n eh hel deer n heleed bhd mongoloor lav oilgoogui iluu huchirheg baigaad, ehneriinhee oir zuuriin heregtseenees davj oldog bolchihyo ch gesen ermelzel muutai neg ugeer bol ailiin ohinii buten biyeiig bulaaj 3 ch huvaagaad hayatsan deer n setgeliig n hurtel seglecheed siihgui arhi uu avgai yu 2 songoltiin ehniih deeree l buuj bga amidraliin tuluuh zutgel muutai niitleg unjuu dur torh haragdaad bn daa AL-tanOimstoo. Arai ch dee uuruu ingej t1teegui gj naidaj bn.

Er hun hundlel huleehuits huchirheg bardam daichin bj bas orchin uyed capitalist niigemd hurungu mungu sain oloh chadvartai boljeej  huuhnuudeer ar taliig n az jargaltaigaar naidvartai avch yavdag avgai hiilgeh bolomjoo olj avah heregtei bdg. Adilhan ajillaj hudulmurluj bga bol ur huuhdiinhee umnu huleeh uurgee uursduu ch bas uurtsgeej surahad yana. Uuruu dandaa hiidgee bicheegui uur hunii hiigeeguig l goochilson yum haragdahym. uuruu hiichdeg bol ene yund asuudal boltoloo bosohov. Gadaadad bol 2 huuhedtei avgaigaas salahad ger buliin huuli changatai orlogoosoo ovoo zumluulna. Mgld bol huuli n ch alga huuhduudiin erhiig hund notstoigoor zurchuul unerteh tudii tsalingaasaa iluuchilj ur huuhed ruge ugchihye duu gesen ch unendee baidal hund l bh shig. Zaluus mini nuhtsul baidaldaa taaruulj yadarsan yadmag amidraldaa het bitgii dasch hultsengui amidraarai. Iluu sain saihnii tuluu bosood ireh erch huchtei zorigtoi bgarai.

End emegtei hun iim hund nuhtsuld uurtuu archtai bj chadaj bga talaar duridagdsan n mgl busguichuudeer baharhah setgel toruulj bn. 2 ch jijig huuhedtei ch goo saihnaa hadgalj uldeh gej temtsdeg uurtuu archaatai hudulmurch emegtei bn, iluu chadaltai zaluutai gerlej, eh orondoo ih uils buteegeed gertee philippin uilchlegch ch hamaagui avaad ene ih yum jon jon hiigeed bga ulsuudtai uchraa hurdan oloh boltugai. Um sain amgalan boltugai gej zalbiryadaa.

Zaluus mini busguichuudeesee denduu gemeer joohon huuhed shig aashilj ih yum neheheesee umnu uursdiigoo gologdolgui shilegdej yavah bolomjindoo tulhuu anhaaraarai. Grow up pls. Haaya ch heden mongol busguichuudiinhee umnuus mongol ulsad emegtei hun bolj tursund n haramsmaar, umnuus n gomdmoor ch yum shig. Iim chadvarlag, ajil amidralaa amjuulj ur huuhedtei ch bolj uursdiiguu ch garguund n gargachilgui chambai baij chadaj bhd shinehen hos oims udur bur belegleed suuh setgelgui chadal n ch hurq teruundee busdiig buruutgasan bulai zaluustai zayagaa holboh ch gej dee. Uneheer archaatai uudrug zaluu bol uuruu ter oims huvtsasaas n ugaaltsaad ugchih l bsn ugaah zavgui n bol shiniig olnoor n avaad tavichih l bsn bur arga yadlaa gehed uur ugaachihaar duu yumuu geriin tuslagch zohicuulchih l bsn shd, ulbun zolbin yumnuud l uur hunees uu seviig n haij merj gutaaj amidarch bga shd.

Herev iim tuluvshilgui yumaa yarij olon jil gon gon hiigeed saldgui bsn bol harin ch ehneriinh n tevcheeriig bishirch bnaa. Uuruu zailtal n tessen bn uneheeriin gaihamshig. Ashgui zailsan deer n avgai n hurdhan seheed avaasai iim hugjil uhraasan hugiin yumnuudgyigeer harin ch tsoilon duuleh bha. Gehdee ene buhniig hudal sensaats bsn gej naidya. Bosoo hiimoritoi mongol ersiin zayag tushij, muugaar harluulsan hachin yumnuud baga niitlegdej bgasai. Bahdam saihan ersiin talaarh goy tuuhuud unshih yumsan. Ailiin ohidiig jargaana l gej avch suuj bga bol zovoogood blgui shig dergedehee zovoovol uursduu l zovtsgoono gedgiig uhamsarlaad jargaj surah, jargald belen bj surah geed ajluud ih bn shde. Etseg eh nar zovson bla geed ur huuhded n az jargaltai amidral irj bolq gsn durem bhgui shde. Uurchlultund neelttei baitsgaay zaluusaa.

Хөтлөгч Г.Алтантүрүү гэхээр хэн бүхний сэтгэлд “Танайд хоноё” нэвтрүүлэг буудаг. Г.Алтантүрүүгээс хойш гурван ч удаа хөтлөгчөө солиод авсан уг нэвтрүүлгийг үзэх бүртээ хүн бүхэн анхны хөтлөгч Г.Алтантүрүүг үгүйлдэг биз ээ.

Харин сүүлийн үед түүнийг хоёр хүүхдээ хаялаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл хөтлөгч залуу өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна.

Тэрбээр ”Би хайр горьдож амьдарсаан. Жаахан үнэртүүлээд ороход найзууддаа архичинаар нь ярина, олсон хэдэн төгрөгийг минь гоо сайхан, чихэр жимсэнд үрчихээд мөнгө олдоггүй гэж аав ээждээ хэлнэ. Захирал Өнөрөө ахдаа байнга нөхрөө муулна. Чиний үнэн юу юм бэ, чи охиноо өглөө гарахад нь нэг удаа цай хийгээд өгсөн үү, чи хүүгээ төрүүлчихээд өглөө нэг удаа цэвэр агаарт гаргасан уу, чи хэлдээ 500 хан мянган төгрөгөөр нөхөр хүүхдийнхээ эрх ашгийг худалдсанаа бусдад Түрүү тэнэгтэж байгаамаа гэж худлаа тайлбарласан,,, Оюунгэрэлээ чи өглөө 10 цагт босно, 12 хүртэл өөрийгөө арчилна, ажилдаа явна, орой Өнөрөө ахыгаа явахыг хүлээнэ. Орой гэртээ орж ирээд толгой өвдөөд байна гэж орж ирээд утсаар ярьсаар хүүгээ дуугай бай гэж зандарсаар унтана. Чиний үнэнг хүмүүс мэдэх үү, байнга хиртэй хоёр өрөөсөн оймс өмсөж явдгийг, хүмүүс энэ комментийг уншаад Г.Алтантүрүү ямар тэнэг юм бэ гэх байх, надад хамаагүй ээ, чиний үнэнг мэдэг, чи намайг яаж тэсч хайрлаж байснийг хүмүүсийн комментоос уншаарай, Охиндоо ээж нь бай Үр минь дэ, үр минь Би фэйсбүүкээ хаахаар шийдлээ. Би тэвчиж чадсангүй ээ, бүх зүйлд баярлалаа” хэмээжээ.

Sonin.mn
http://sonin.mn/news/easy-page/26986

One response to “Г.Алтантүрүү : Чи 500 хан мянган төгрөгөөр нө хөр хүүхдийнхээ эрх ашгийг худалдсан | Sonin.M N

  1. Гэр бүл салалт ихсэж, залуужихын хэрээр хүүхдийн тэтгэлгийн асуудал хурцаар тавигдах боллоо. Хэдийгээр хүүхдийн тэтгэлэг төлөлт сүүлийн үед сайжирч байгаа ч мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нэг жилийн өмнө хүүхдийн тэтгэлгийн 53 хувь нь огт төлөгдөж байгаагүй бол энэ жил 38 хувь болж буурчээ.

    Сүүлийн 5 жилд улсын хэмжээнд нийт 98.000 гаруй гэр бүл гэрлэлтээ батлуулсан бол 17000 гаруй гэр бүл гэр бүлийн баталгаагаа цуцлуулжээ. Үүнээс шинэ гэр бүлийн 24 хувь нь эргээд гэр бүлээ цуцлуулжээ. Шүүхээр тэтгэлэг төлүүлэхээр тогтоосон хүүхдүүдийн 86 хувь нь нэг, 13 хувь нь хоёр, үлдсэн нь гурав болон түүнээс дээш хүүхэдтэй байсан гэр бүлийнх байгаа аж. Эндээс гэр бүл салалт ганц хүүхэдтэй залуу гэр бүлийн дунд ихээр тохиолдож буй харагдаж байна.

    Монгол Улсад хүүхдэд олгох тэтгэлгийг насыг нь харгалзан 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтоосон. Харин зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан байдаг. Энэ бол хүүхэд амьд мэнд явах наад захын хэрэгцээг хангахад л чадан ядан хүрэлцэх мөнгө гэдэг нь ойлгомжтой. Гэвч энэ мөнгийг сар бүр үр хүүхэддээ шилжүүлэх чадамжгүй, эсвэл хүсэлгүй эцэг эхчүүдийг хэрхэх талаар өнөөдөр Хуульзүйн Үндэсний хүрээлэн /ХЗҮХ/-д хэлэлцлээ. “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдэвт уг хэлэлцүүлгийг ХЗЯ, ШШГЕГ хамтран зохион байгуулсан юм.

    Манайд хүүхдийн тэтгэмж эцэг эхчүүдээс албадан гаргуулах үүргийг ШШГЕГ хүлээдэг. Өнгөрсөн хугацаанд шүүхээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тогтоосон шийдвэрийн 77 хувьд гүйцэтгэх хуудас бичигдэж тус газар иржээ. Энэ дагуу тэтгэлэг төлөхөөр үүрэг хүлээсэн эцэг эхчүүдэд ШШГЕГ-аас шахалт үзүүлдэг ч санхүүгийн боломж, орлогын эх үүсвэргүй эцэг эхчүүд цөөнгүй байгаа нь асуудал үүсгэдэг байна. Өндөр хөгжилтэй улс орнууд, тухайлбал Япон улсад энэ цоорхойг төрөөс нөхдөг аж. Тус улсад хүүхдийн тэтгэлэг төлөлт 20 хувьтай байдаг бөгөөд “Хүүхдийн тэтгэмжийн тухай хууль” болон “Бэлэвсэн болон өрх толгойлсон эцэг эхийг дэмжих нийгмийн халамжийн тухай хууль” гэсэн хуулийн хүрээнд асуудлыг зохицуулдаг аж.

    Манайд яг энэ төрлийн хууль дутагдаж буй талаар өнөөдөр ХЗҮХ-гийн бодлогын судлаач Г.Цагаанбаяр онцоллоо. Нийгмийн дам харилцааг нарийн зохицуулсан процессын хууль болон түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албадыг байгуулах нь нийгмийн халамжийг хүнд хүргэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг өндөр хөгжилтэй орнуудын туршлага баталж буйг тэрбээр ярьж байв. Австрали улсад л гэхэд хүүхдийн тэтгэлгээ урт хугацаанд төлөөгүй нөхцөлд ажил олгогчтой нь хамтран өр үүсгэж, төлүүлэх, тэтгэлгээ төлөхгүй байгаа иргэдийн орлогыг тодруулах зорилгоор татварын мэдээллийн санд нэвтрэх, гадаад улсад зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг үр дүнтэй хуулийн заалтууд үйлчилдэг аж.

    Харин Монгол Улсад энэ талаарх асуудлыг зөвхөн “Гэр бүлийн тухай хууль”-аар зохицуулж байна. Хуулийн хэрэгжилтийг хангахаар зөвхөн ШШГЕГ-ынхан ажилладаг ба энэ нь мэргэжил, арга зүйгээс эхлээд харилцааны зөрчил үүсгэдэг байна. Зүй нь энэ үйл ажиллагаанд хороод бүрт байдаг нийгмийн ажилтан, хэсгийн дарга нар, орон нутагт бол багийн засаг дарга идэвхийлэн оролцмоор байгааг Хууль сахиулахын их сургуулийн багш Б.Эрдэнэ-Очир өгүүлж байв. Тэрбээр, манай улс нийгмийн халамжийн асуудлыг цогцоор шийдэж чадсан орнуудын жишгээр төрөөс хүүхдийн тэтгэлгийг барагдуулж, зөрчил гаргасан эцэг эхийг албадан ажил хийлгэх зэргээр буцаан төлүүлэх арга зам сонгосон нь дээр гэсэн санал дэвшүүлсэн юм. Зөвхөн хууль сахиулах албаны зүгээс энэ асуудалд гар дүрэх биш нийгмийн үйлчилгээний тусгай нэгж, түүний үйл ажиллагааг зохицуулсан хууль үгүйлэгдэж буй нь эндээс харагдаж байна.

    Манай улсад хүүхдийн тэтгэлэг төлөөгүй иргэдэд эрүүгийн хуулийн “Шүүхийн шийдвэр биелүүлэхээс ноцтойгоор зайлсхийх” гэсэн заалтаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамруулж, эрүү үүсгэдэг байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэнгийн мэдээлснээр энэ чиглэлээр ШШГЕГ-аас ирүүлсэн гомдлын дийлэнх нь нотлох баримт, үндэслэл дутуу гэсэн шалтгаанаар хэрэг үүсгэгдэлгүй буцдаг аж. Мөн эцэг эхчүүд тэтгэлгийн асуудал дээр зохицож, гомдол буцах нь их учраас энэ төрлийн хэрэгт шүүхээс ял оноосон тохиолдол бараг үгүй ажээ.

    Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүүхдийн тэтгэлэг олгох 9700 шүүхийн шийдвэр хэрэгжиж байна. Үүний цаана багаар бодоход 20 мянган хүүхдийн эрх зөрчигдөж буй юм. Хүүхдийн 21 мянган төгрөгийг олгоход сардаа улсаас 50 хол илүү тэрбум төгрөг зарцуулдаг. Харин эцэг эхийн зүгээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүүхдийн тэтгэлгийг олгоход жилдээ 20 тэрбум гаруй төгрөг шаардагдах тооцоо байна. Гэр бүл салалтаас болж хүүхдийн эрх юу юунаас илүү зөрчигддөг. Иймээс эцэг, эсвэл эхээсээ тусдаа амьдрах сонголтыг ухамсартайгаар хийгээгүй хүүхдүүд төрийн анхаарал халамжид байх нь зайлшгүй хэрэг юм. Нэн ялангуяа зах зээлийн ороо бусгаа цаг үед хөл алдаж, хамтын амьдралаа бусниулсан залуу гэр бүлийн өмнө төр хариуцлага хүлээх цаг нь болжээ.

    Я.Баяр

    Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s