18 APR 2014 Монгол дахь Австралид төгсөгчдийн үйл ажиллагааг дэмжинэ


УИХ-ын гишүүн, Монгол-Австралийн нийгэмлэгийн тэргүүн Н.Энхболд, Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн захирал Ю.Цэцгээ нар  2014.04.16-ны өдөр Улаанбаатар хотноо  Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Австралид төгсөгчдийн үйл ажиллагааг дэмжих гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газрын зөвлөх Кейт Нэйтэркот, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Золжаргал нарын албаны хүмүүс байлцав.

Гэрээнд тусгаснаар Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр Монгол Улсын төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдыг Авсрталийн их дээд сургуулиудад магистрын түвшинд суралцуулах, төгсөгчдийг харъяа байгууллага, салбартаа ажиллахад нь дэмжлэг үзүүлэх аж.
Мөн талууд Австралид төгсөгчдөд олгож буй энэхүү дэмжлэг нь тэдний ур чадвар манлайллыг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллага холбоодод нэгдэх боломжийг олгоно гэдгийг онцолж байлаa.

http://www.mongolianembassy.org.au/archives/1834

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s