“ICT in Education 2014” олон улсын хурал болно.


Gegeen Blue Water LLC mongold bolovsroliin salbart undur hugjiltei orny technologior $100,000-n IT project nevtruulj boditoor ashiglasan baiguullaga boloh zorilt taviad beltgel ajildaa orson bga.
Herev manai turshilt amjilttai heregjvel zuvhun Mongold geltgui gadaadiin olon ulsiin bolovsroliin baiguullaguudad jijig moduluudaas n hesegchilj zarj ehelj magadgui.

Cagaa tulahaar Mongold technology-n devshluudiig tusgasan uzuulelt gaiguitei server, zuuvriin computer, olon uildeltei wifi printeruud yamar olon nugarsan uneer ochdog yum be.
Ganc yum hiih gej mash ondor ortogoor horongo oruulalt hiih bolchihdog yum bn. Ur dund n ergelzq bga bolohoor or zeel taviad ch hamaagui bosgono buteene gesen itgel alsiin haraa bn chadamj bolomjoo deeshluulj zutgel hodolmoroo zoriulah hen buhend uridchilaad talarhlaa damjuulchihya. Yutai ch jijig dund businesiinheniigee demjsen anhny tomoohon ajliinhaa ard gartlaa amralt amidral ar ger ur huuhed aav eej ah duu ajil biz manatai ana mana bh yum shig bn doo. 10 jiliin daraa ah egch aav eej nariinhaa uyeiinhen shig aldaa hiihguin tuluu huvi huniihee aljaal amraltiig ch martah yum shig bn. Heregjihees n umnu hend ch delgehgui suuj bgaa l genet teslehgyi bol untraaj bdg ulsuudiin uuriig hurgeh boon durnii hongio horhoi gozgonuulsan goy sanaanuud, olj harsan tumen saihan zuils bnaa. Yadahad chadchih yum shig setgeld bagtaad bolq maa. Gertee gedsee ileel hevteed bvl duu nariin uyeiinhen, ur huuhduud maani bidnii uyeiinhenii sonin songoltuudiin zoliosuud bolchih geed ch bgam shig

http://www.must.edu.mn/beta3/notice1917

МэндчилгээБидний тухай
Захиргаа
Сургалт
Оюутан
Эрдэм шинжилгээ
Гадаад харилцаа
Санхүү, эдийн засаг
Зөвлөлүүд
Хаяг

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрхэм зорилго нь өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; мэдлэг-инновацид суурилсан “судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ”-г хөгжүүлэхэд чиглэнэ.
“ICT in Education 2014” олон улсын хурал болно.
Нийтэлсэн | 2014 04 18 14:33:36
Зохион байгуулагчид: Боловсрол, Шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэн, ЮНЕСКО-гийн үндэсний комисс, ШУТИС, МУБИС

ICT in Education 2014 ENGLISH DOWNLOAD.pdf

Хамтран зохион байгуулагч: Улаанбаатар хотын Боловсролын газар, Багшийн хөгжлийн төв

ТОВЧ АГУУЛГА:

Мэдээллийн технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх чиглэлээр тэргүүлэх их сургууль болох ШУТИС нь сургалтанд мэдээллийн технологи нэвтрүүлэх асуудлаар 2 жилд нэг удаа улсын болон олон улсын хэмжээний бага хурал зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн ба анхны бага хурлыг олон улсын хэмжээнд ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн технологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж, олон улсын экспертүүдийг урьж, бүх шатны боловсролын байгууллагын боловсон хүчин, удирдах ажилтныг хамруулахаар төлөвлөж байна.

Тус олон улсын бага хурлыг зохион байгуулагчдын нэг ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн хүрээлэн нь сургалтын чанарыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг үр өгөөжтэй хэрэглэх асуудлаар дагнасан байгууллагын хувьд гишүүн орнуудад боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх талаар бодлогын түвшинд зөвлөмж өгөх, бодлогын бичиг баримтад үнэлгээ дүгнэлт гаргах, мэдээллийн технологийг сургалтанд хэрэглэх талаар аналитик судалгаа хийж, шинэ соргог болон үр өгөөжтэй арга барил, туршлагыг нийтэд түгээх үйл ажиллагааныхаа хүрээнд бидэнтэй хамтран оролцох болно.

ХУРЛЫН ЗОРИЛГО:

Мэдээллийн технологийг боловсролын салбарт үр өгөөжтэй нэвтрүүлэх талаар хийгдэж буй гадаад, дотоодын шинэ санаачилга, туршлагыг солилцох, мэдээллийг түгээх, зөвлөмж гаргаж нийт боловсролын салбарын боловсон хүчин, удирдах ажилтнуудад хүргэх, энэ чиглэлээр боловсролын салбарт ажиллагсадын идэвхи санаачилгыг дэмжихэд чиглэнэ.

 

“ICT-EDU 2014” хурлын үндсэн чиглэлүүд:

“Дээд боловсролын хүрээнд мэдээллийн технологийг үр өгөөжтэй нэвтрүүлэх арга зам”

Хэлцүүлгийн агуулга, хамрах хүрээ: Их дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлийн өнөө үед их сургуульд мэдээллийн технологи нэвтрүүлэх, тухайлбал, боловсролын болон их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем байгуулах, их сургуулийн чанарыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах зэрэг олон талт асуудлыг гадаадын болон манай орны их сургуулиудын туршлага, санаачилгад тулгуурлан хэлэлцэнэ.

“Сургалтын шинэ дидактик арга зүй болон сургуульд нэвтэрч буй шинэ санаачилга инноваци”

Хэлцүүлгийн агуулга, хамрах хүрээ: Манай оронд ЕБС-д компьютерийн анги байгуулж, мэдээллийн технологийн хичээл заахаас хэтрэхгүй байгаа байдалд дүгнэлт хийж, сургалтын нээлттэй эх материал, дидактик, заах аргын шинэ хандлагын талаархи бусад орны туршлагын талаар олон улсын экспертүүдтэй хамтран хэлэлцэж, өөрийн орны бүтээлч сургууль, багш нарын туршлагаас санал солилцоно.

“Хөдөлгөөнт сургалт ба сургалтын нээлттэй нөөц материал”

Хөдөлгөөнт сургалт болон боловсролын нээлттэй эхийн талаарх олон улсын түвшинд хийгдэж буй судалгаа, туршлага, манай оронд нэвтрүүлэх боломж, гарах үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

 

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:

– Боловсролын салбарт мэдээллийн технологийг сүүлийн чиг үеийн чиг хандлагыг нэвтрүүлэх талаар

– Багшийн мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх талаар

– Боловсролын нээлттэй эхийн талаар ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг дэмжих талаар

– Сургалтад нээлттэй нөөц эх материал бэлтгэх талаар зөвлөмж (хурлын эмхтгэл) гаргана.

 

Зорилтот үр дүн:

– Олон улсын зөвлөхөөр Монгол улсын боловсролын салбарт дахь мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагын талаар туршлага судлах

 

Хурал хийх хугацаа, байр: Хурлыг 2014 оны 5-р сарын 6,7-нд Улаанбаатар хотноо Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр зохион байгуулна.

 

Хамрах хүрээ: Тус хуралд багш нар, боловсролын удирдах ажилтнууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно.
Sent from my iPhone

http://www.must.edu.mn/beta3/notice1917

МэндчилгээБидний тухай
Захиргаа
Сургалт
Оюутан
Эрдэм шинжилгээ
Гадаад харилцаа
Санхүү, эдийн засаг
Зөвлөлүүд
Хаяг

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрхэм зорилго нь өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; мэдлэг-инновацид суурилсан “судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ”-г хөгжүүлэхэд чиглэнэ.

“ICT in Education 2014” олон улсын хурал болно.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s