Г.Гансаруул: Бүгдийг өөрчлөхийн тулд л хар ах хүнгүй 2 хүүхдээ дагуулаад ч гэсэн фитне сст яваад 51 кг хасаж чадсан


Г.Гансаруул: Бүгдийг өөрчлөхийн тулд л харах хүнгүй 2 хүүхдээ дагуулаад ч гэсэн фитнесст яваад 51 кг хасаж чадсан
Нийтэлсэн: 1 өдрийн өмнө
watermark.php?url=saruul3.jpg

Ийм тарган байгаад 30, 40, 50кг хасжээ. Тэгж сайхан болжээ гэх мэт үгийг бид гадаад хүмүүсийн жишээн дээр л харж, биширч, бахархаж байсан үе саяхан.

Гэтэл манай бүсгүйчүүд өөрсдийн хүсэл, тэвчээр, хатуужлаараа өөрийгөө ялж гоо сайхныг цогцлоож байгаа дээрхийн адил жишээг олноор сонсгох боллоо.

Үүний нэг нь Г.Гансаруул гэх энэ бүсгүй. 104 кг жингээ 53 болгоод зогсохгүй бодибилдингийн хотын аварга гэх алдрыг хүртсэн тамирчин болсон байна.

Түүний бахдам амжилтыг, охид бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал болсон хүсэл тэмүүллийг нь доорх ярилцлагаас сонирхоорой.

-Зөв төгс бие галбир, өөрийгөө ялан дийлж санасандаа хүрч байгаа тэсвэр тэвчээрийн эзэн болсон бүсгүйдээ юуны өмнө баяр хүргэе.
-Баярлалаа.

-Охид бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болж, сайхан бие галбирыг өөртөө цогцлоож чадсан дайчин бүсгүй манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Галсангийн Гансаруул гэдэг. Би 1980 онд төрсөн. Европ хоолны тогооч мэргэжилтэй. Нөхөр хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. “California” клубын тамирчин.

-Тамирчин гэхээр мэргэжлээрээ ажиллахаа больсон гэсэн үг үү?
-Одоохондоо мэргэжлийн ажлаа хийхгүй байгаа. Гол анхаарлаа бэлтгэлдээ хандуулаад, удахгүй болох тэмцээндээ бэлдэж байна.

-Орчин үеийн охид залуус гэлтгүй бүх насны хүмүүсийн анхаарлыг татдаг бодибилдинг, фитнесс гээд спортын онцлогийг, яг “ид шид”-ийг нь үзсэн хүний хувьд энэ спортыг тайлбарлах уу? Өөрөө энэ олон спорт дундаас яагаад энэ төрлийг сонгов?
-Энэ спорт цэвэр хөлс хүчээр үнэлэгддэг, хүнд спортын төрөл л дөө. Монголын залуус дунд эрчимтэй хөгжиж байгаа спорт. Миний хувьд илүүдэл жингээ хаях зорилготой анх хичээллэж эхэлсэн. Хүссэн үр дүнгээ мэдэрснээс хойш илүү их биеэ дайчлах болсон.
Хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзсэндээ, ээжүүд эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болсондоо баяртай байна.


-Яг манай бүсгүйчүүдийн хүсэн хүлээсэн сэдэв энэ л дээ. Жин хасах, хэдий хугацаанд ямар үр дүн үзэв?
-Би гурван жилийн өмнө их жин нэмж, таргалсан. Үеийн хүүхнүүд намайг эгчээ гэж дуудах, цаашлаад хоол хийж, гэрт хүүхэд харахаас өөр зүйл хийдэггүй мэтээр ярьж эхэлсэн. Би том хүүгээ 2008 онд, харин багыгаа 2011 оны 9 сард төрүүлсэн.
Би энэ бүгдийг өөрчлөхийн тулд бага хүүгээ 4 сартай байхад нь хоёр хүүгээ дагуулаад фитнесст явж эхэлсэн.

Хүүхэд харах хүн байхгүй гээд гэртээ суухыг би хүсээгүй л дээ. Бэлтгэл хийж байхад том нь тоглоод л, бага нь угжаар хооллодог байсан учраас хоолоо идчихээд л унтчихдаг байсан. Би тухайн үед 104 кг байсан. Энэ жин их хурдан буурч 95 кг болоод нэг хэсэгтээ тогтворжсон.
Ингээд би фитнесстээ үргэлжлүүлэн явж, тууштай хичээллэснээр одоо 53 кг болсон. Харин уралдаан тэмцээнд 48-49 кг болж ордог.

-Таны өмнөх зургийг, одоо таныг бодитоор нь харсан хүмүүс шууд л дуу алдаж байна лээ. Хэн хүний шүдний өвчин болоод байгаа таргалалтыг ялан дийлж ийм үр дүнд хүрчихлээ. Эргээд харахад таргалалтын тухай таны бодол?
-Таргалалт ерөөсөө амьдралын буруу зуршил, хөдөлгөөний дутагдал, мэдээж буруу хооллолтоос болж байна. Үүнийг ч хүн бүр мэддэг, ойлгодог.
Гэхдээ нэн даруй алдаагаа засаж, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр зохицуулах хэрэгтэй гэдгийг бүүр сайн ойлгомоор байгаа юм.

-Үнэхээр амьдралын зөв хэвшил гэдэг орчин үеийн хүн бүрийн баримтлах дүрэм. Гэтэл энэ дүрмийг барихаасаа барихгүй нь л их. Илүү сайн баримталж байгаа нь фитнессээр хичээллэгсэд л юм шиг харагддаг. Та юу гэж бодож байна?
-Тийм ээ, амьдралын зөв дадал зуршлыг хэвшүүлдгээрээ энэ спорт маш давуу талтай. Наад зах нь л юу идэх вэ, ямар дасгал хөдөлгөөн хийх вэ, хэзээ яаж амрах, ажиллах вэ гээд олон зүйлийг эндээс суралцаж болно.


-Зөв хооллолт гэж их ярьлаа. Зөв хооллолт дотроо бас фитнессийн хоол гээд тусдаа ойлголт бас байх шиг байна. Өөрөө ямар хоолны дэглэм барьдаг вэ, ямар төрлийн хүнс түлхүү хэрэглэж байна?
-Энэ спортоор хичээллэдэг тамирчид маш нарийн хоолны дэглэмтэй байдаг. Би давсгүй хар мах, цээж мах голдуу иднэ, нүүрс ус орсон хар талх, бор будаа гэх мэтийг хүнсэндээ хэрэглэдэг. Ногоо голдуу хэрэглэнэ.
Яг л гурван цагийн зайтай, өдрийн дөрвөн удаа өлсөхгүйгээр хооллож чаддаг. Цагаар хоолоо иддэг учраас маргааш идэх хоолоо заавал урд орой нь бэлдэж байх хэрэгтэй. Дасгалаа хийх бүртээ хоолоо цүнхэндээ авч явдаг гээд бас их хөдөлмөрч болж байгаа юм.

-Шантрах үе бас байна биз. Ямар төмрөөр хийсэн бие биш болохоор хүнд хэцүү дасгал хөдөлгөөнөөс халшрах, одоо болно доо гээд орхих бодол төрж байв уу?
-Тийм ээ шантрах үе их гарна. Тэр үед өөрөө өөртэйгөө “Энэ хүртэл ингэж их хөлс хөдөлмөр гаргачихаад одоо ингээд болих гэж үү” гээд л их ярьдаг байсан.
Зааланд ирэх бүртээ хайран цаг шүү. Ийм их хүч гарган, хөлс урсгаж байгаа юм чинь илүү хичээх хэрэгтэй гэж бодоод л дасгал бүрийг мэдэрч хийдэг.

-Ер нь өөрийнхөө дасгалд явдаггүй байсан үеэсээ одоогийн энэ байгаа үеэ хүртэл нэг дүгнэлтэнд хүрсэн байгаа байх. Дасгалд явж чадах хүн ч байна, чадахгүй хүн ч байна. Тэдэнд хандаж хэлэх тэр дүгнэлт юу вэ?
-Өдөрт ганцхан цагийг өөрөө өөртөө гаргаж чадахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь дасгал хэцүү, цаг зав энэ тэр гэж залхууралгүй, шантралгүй зүтгэвэл хүссэн бие галбиртаа хүрэх боломж хүн болгонд л байгаа.
Хамгийн гол нь өөрийнхөө төлөө эхлэх хэрэгтэй, хичээх хэрэгтэй.

-Анх бодибилдинг, фитнесс хөгжиж эхлэж байхад сөрөг талыг их ярьдаг байсан. Гэтэл одоо охид бүсгүйчүүд нөгөө зангирсан булчинтай эрчүүдээс дутах юмгүй хичээллэж, нөгөө уургийг нь ууж, булчинг нь ялгаруулж байна. Сөрөг зүйл байх уу, энэ спортод?
-Зөв хийвэл айхтар сөрөг зүйл гарахгүй байх. Мэдээж хүнд бэлтгэл хийж байхад эр эм гэлтгүй уураг, витамин гээд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ийм нарийн хоолны дэглэм барьдаг тамирчид дан хоолоороо явах юм бол нөгөө уургийн дутагдал, энэ тэр гээд асуудал гарна. Аливаа юмыг зөв явбал зөв л үр дүн гарна, буруу явбал буруу л үр дүн гарна шүү дээ.


-Энэ зэргийн амжилтанд хүрнэ гэдэг асар их тэвчээр. Жирийн бид л дасгалд явдаг юм билүү, сайн багш, сайхан клуб хаана байна гээд эхлэхээсээ өмнө бөөн юм болдог. Тэр эхлэх гэж байгаа хүмүүст ингэх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг хэлээд өгөөч?
-Яг тийм шүү. Сайн багштай фитнесс гээд л байдаг юм. Тэр огтхон ч хамаагүй. Бүх зүйл чамаас шалтгаална.
Хүмүүс бэлтгэл сайн хийгээд өөрчлөлт орохгүй байна гэдэг. Тэр нь буруу хооллолттой нь холбоотой. Тэр бэлтгэлийн үр дүн 90 хувь зөв хооллолттой байж л гарна.

-Яг ийм амжилтанд хүрээд сайхан бие хааг цогцлоогоод ирэхэд төрсөн мэдрэмж… Хүүхнүүд жоохон тураад ирэхээрээ бөөн бөөн эрч хүч, харц дээгүүр болоод л гоё гоё хувцсанд нүд унагаад л ирдэг шүү дээ?
-/инээв/ Надад төрсөн мэдрэмж гэвэл харин эсрэгээрээ дэлгүүр хэсэж гутал хувцас гэж бараг л явахаа больсон доо. Харин ч бүр илүү гоё болох гэж шунаж бэлтгэлээ хийх болсон. Гоё хувцас гэхээсээ бэлтгэлийн хувцас пүүзтэй л гүйх болсон юм байна.

-Тэгвэл залуу насаараа гоёдог гэдэг шиг гоё биеэрээ л өөрийгөө чимээд байгаа юм байна л даа. Энэ байдалд нөхөр чинь болоод гэр бүлийнхэн, найз нар хэрхэн хандаж байна?
-Мэдээж миний хүрээний хүмүүс надаар их бахархаж, байнга л урмын үгээр хурцалж байдаг. Энэ бүгдээс бас их эрч хүч авдаг.


-Энэ их хөдөлмөрийн үр дүн олон янзаар гарч байна. Тамирчин хүний хувьд гаргасан амжилт, мөн дараагийн зорилго…
-2013 оны улсын аваргад оролцсон анхны тэмцээнээс би Фитнесс ангилалд мөнгө, Модель ангилалд хүрэл медаль хүртсэн.
Саяхан болсон 2014 оны Улаанбаатар хотын аваргын тэмцээнд алтан медаль хүртлээ. Үүнээсээ маш их урам зориг авч, илүү их амжилтанд хүрэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй бэлтгэлээ эрч хүчтэйгээр хийж явна даа.

-Энэ спорт өөрөө их өртөг өндөртэй спорт. Тэмцээн уралдаанд орохоор бүүр ч их зардалтай байгаа байх. Үүнийгээ яаж зохицуулж байна?
-Өө хамгийн их асуудал чинь энэ. Найз нар минь их дэмжиж байна. Уураг энэ тэрийг минь авч өгнө, гэхдээ дандаа хүн надад юм авч өгөөд байна гэж юу байхав өөрөө л зохицуулж явна. Одоо спонсортой л болох бодолтой байна.

-Яг өөр шиг чинь болохыг хүсэж байгаа охид бүсгүйчүүддээ ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эрүүл, зөв зохистой биетэй болохыг хүсэж байгаа охид бүсгүйчүүддээ гэж хэлэхэд турах маш амархан, та жаахан л тэвчээр, сэтгэлийн хаттай байх юм бол заавал хүрнэ.
Бас хүнд чинь нэг хор шар гэж байдаг даа. Хүний чадаж байгаа зүйлийг та яагаад чадахгүй гэж.

http://www.mnews.mn/news/20/single/17448

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s