Эмэгтэй тэрбумтнууд нэмэгдсээр – Cosmopolitan.mn цахим сэтгүүл


Forbes сэтгүүлээс гаргасан судалгаанаас эмэгтэй тэрбумтнуудын тоо сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж байгааг харж болно. 2014 оны тэрбумтнуудын жагсаалтад шинээр нийт 268 тэрбумтан бүртгэгдсэний 42 нь эмэгтэй байгаа юм. Энэ бол урьд хожид байгаагүй тоон үзүүлэлт аж.

Тэрбумтан эмэгтэйчүүдийн тоог хувиар илэрхийлбэл бага хувь гарах хэдий ч тэдний ихэнх нь өөрсдийн хүчээр энэ их баялгийг бий болгосон хөдөлмөрч бүсгүйчүүд билээ. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 644,4 тэрбум ам.долларт хүрсэн нь нэг хүний дундаж хөрөнгө 3,7 тэрбум ам.доллар байна гэсэн үг юм. Ингээд чинээлэг ангилалд шинээр багтсан уг эмэгтэйчүүд юу хийж бүтээж энэ өндөрлөгт хүрсэн талаар сонирхоцгооё.

Folorunsho Alakija бол 63 настай Нигер гаралтай эмэгтэй бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ 2,5 тэрбум ам.доллар. Өөрийн хүчээр хөрөнгөө бүтээсэн нэгэн. Тэр бол Нигерийн анхны тэрбумтан эмэгтэй. Alakija бол 8 эхнэртэй 52 хүүхэдтэй баян аавын охин бөгөөд анхны ажлын гараагаа банкинд нарийн бичгийн даргаар ажилд орсноор эхэлж байжээ.

Гэвч тэрээр энэ мэргэжил карьераараа амжилт олоогүй. 1993 онд 620,000 акр газрын лиценз эзэмших болсноор “Famfa Oil” компанийн суурь тавигдсан байна. Түүний бизнес маш түргэн хугацаанд амжилтанд хүрснээр түүнийг Нигерийн анхны тэрбумтан хатагтай болгожээ.

46 настай Дениз Коутс. Хөрөнгөө өөрийн гараар бүтээсэн.

Тэрээр багаасаа аавынхаа дэлгүүрт тусалдаг байсан бөгөөд анхны онлайн мөрийтэй тоглоомын сайтыг нээж түүгээрээ маш их хэмжээний ашигтай ажиллаж, амжилтад хүрчээ. Түүний сайтын нэр Bet365.com бөгөөд анх 2001 онд сайтаа нээж байжээ.

Одоо түүний нээсэн компани 7 сая гарай хэрэглэгчтэй, 200 гаруй оронд салбартай, 2,100 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Кэрри Перродо 63 настай бөгөөд 10 тэрбум долларыг өв залгамжилсан.

Тэрээр 1970 аад оны үед бизнесмен Хюберт Перродотой танилцсан байна. Керри тэр үедээ модель байсан бөгөөд түүний нөхөр нь маш амжилттай газрын тосны өв залгамжлагч байжээ. 2006 онд Хюберт нас барснаар тэрээр 3 хүүхдийн хамт 10 тэрбум долларын хөрөнгийг өв залгамжлах болжээ. Одоо түүний том хүү компанийнхаа үйл ажиллагааг удирдан авч явах болсон байна.

Шерил Сандберг 44 настай 1,5 тэрбумын хөрөнгөтэй. Өөрийн гараар хөрөнгөө бүтээсэн.

Шерил Сандберг бол бидний сайн мэдэх Facebook-ийн үйл ажиллагаа хариуцсан тэргүүн дээд захирал юм. 2 хүүхдийн эх тэрээр өөрийн хөдөлмөрөөр их хөрөнгийн эзэн болсон гайхалтай чадалтай эмэгтэйчүүдийн нэг билээ.

Мөн тэрээр өөрийн амжилтын зөвлөгөө болсон “Lean In” номыг хэвлүүлэн гаргасан нь бүсгүйчүүдийн унших дуртай номын нэгт зүй ёсоор оржээ.

http://cosmopolitan.mn/news/show/5069

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s