Гадаадын хэвлэлд Голомт банкны дуулианыг яг ингэж бичжээ! › Гашуун.МН зөвхөн гашуу н үнэнийг хэлнэ.


Haanahiin hen heden sayiig zeeluuldeg gene uu, baharhaj bn shw

Абу Дабигийн хөрөнгө оруулагч удирдлагын маргааны дараа Монголын банкнаас хөрөнгөө татах гарц хайж байна

Лауренс Вайт

Хонг Конг (Ройтерс): Гадаадын нэгэн хөрөнгө оруулагч Монголын хамгийн том зээлдүүлэгч Голомт банктай харилцаагаа таслахаар ажиллаж эхэлжээ. Хэрэг явдалд холбоотой баримт бичиг ба эх сурвалжийн өгүүлж буйгаар энэ нь зээлдэгчийн тааруу корпорэт засаглалын стандартаас үүдсэн болгоомжлолоос үүджээ.

Ройтерс агентлагийн олж нягталсан эх сурвалж, хөндлөгийн аудитын мэдээгээр, 2010 онд Голомт банкинд 25 сая америк даллар зээлдүүлсэн Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөл (АДХОЗ) тус банкинд 15 сарын турш ажилласан аудиторууд банкны удирдлагын алдааг илрүүлсний дараах түгшүүрээс үүдэн өгсөн зээлээ буцаан татахаар хөөцөлдөж байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар, АДХОЗ ба Голомт банк нь бүрэн эрхтэй хөрөнгө оруулагч таван жилийн хугацаатай зээлээ хугацаанаас нь өмнө буцаан татаж болох эсэх дээр одоо маргаж байгаа бөгөөд энэ хэрэг Лондоны арбитрын шүүхэд шилжжээ. Тус эх сурвалж үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

АДХОЗ-ийн зүгээс Монголын хадгаламжийн дөрөвний нэг байршиж буй Голомтын алдаатай дотоод удирдлагыг буруутгахдаа ойрын саруудад тус улсын банкуудын муу корпорэт засаглалын талаар дуулгасан зээлийн зэрэглэл үнэлэх агенлагууд, Дэлхийн банкны болгомжлолыг онцлон тэмдэглэж байгаа юм.

Голомт ба Абу Дабигийн засгийн газрын хөрөнгө оруулалтын эрх бүхий АДХОЗ-ийн үзэглэсэн анхны зээлийн гэрээг Монгол ба тус улсын уул уурхайн баялагт чиглэсэн гадаадын сонирхолын ид давлагаа банкны зээлийн хүчтэй өсөлтийг өдөөх үед байгуулжээ.

Голомт банк тайлбар өгөхөөс татгалзав.

АДХОЗ ба Голомтын зөрчил нь уул уурхай, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Японы Иточу корпораци 2007, 2008 онд Голомтын гаргасан аккредитив (үйлчлүүлэгчийнхээ өмнөөс гаргасан банкны баталгаа)-д үндэслэн зээлсэн Иточугийн 43 сая долларын асуудлаар 2012 онд хуулийн маргаан үүсгэх үед эхэлжээ.

Аккредитив гэдэг нь худалдааг хөнгөвчлөх банкны баталгаа юм. Энэ тохиолдолд Иточугийн үзэж буйгаар, Голомт нь Голомтын үйлчлүүлэгч, Монголд алт олборлогч Алтан Дорнодын өмнөөс Японы тус пүүсийн тоног төхөөрөмжийг худалдан авсны төлөө Иточуд төлбөр төлөх баталгаа гаргаж өгчээ.

Юу болсон талаар Иточу өөрийн хувилбараар ингэж тайлбарласан юм. Үүгээр Японы энэ пүүсээс Оросын эзэмшлийн уурхайн пүүс рүү мөнгө хумслахын тулд Алтан Дорнод ба Иточугийн монгол борлуулалтын менежерийн сэдсэн хуйвалдааны хэсэг болгон тоног төхөөрөмжийн хуурамч худалдаа хийсэн болж таарчээ.

Тухайн үед уурхай эзэмшигч Сергей Паушок луйварыг үгүйсгэсэн бөгөөд Иточугийн өмнөх менежерээс тайлбар авч чадаагүй юм. Иточу олон нийтэд өөрийн зүгээс буруутгаж буй хуйвалдааны талаар зөвхөн товч тайлбар өгсөн ба хэрэв тийм бол борлуулалтын менежер өөрт ямар ашиг унагасан гэх мэт олон зүйл тодорхойгүй үлджээ.

Иточу тайлбар өгөхөөс татгалзав.

Гэвч АДХОЗ-ийн хувьд, гол асуудал нь Иточугийн буруутгаж буй хуйвалдаан биш байв. Банкны зөвлөлөөс үүрэг өгч ажиллуулсан бие даасан шинжээчийн тайланд өгүүлснээр, мэдээж хэрэг Голомт банк аккредитив гаргаж өгөх үедээ хуйвалдаан гэгчийн талаар мэдээгүй болж таарчээ. Цаашилбал, тус банк тухайн үед банкны удирдах зөвлөлтэй зөвлөлдөлгүй дур мэдэн өөрийн нийт хувь нийлүүлсэн капиталаас хэтэрсэн тийм том хэмжээний баталгааг Алтан Дорнодод гарган өгсөн байсан хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Баталгааны хэмжээ нь нэг үйлчлүүлэгчид зориулан төв банкнаас тогтоосон хязгаарыг давсан тус аккредитив банкны дотоод хяналтад мэдэгдэлгүй, удирдах зөвлөлийн сонорт ч хүрэлгүй хэрхэн олгогдсон талаар банкны дотоодод бужигнаан үүсгэв.

2012 оны сүүлээр Дубай хотод байрладаг FSI Capital-ын шалгагч аудитор Голомтын удирдах зөвлөлийн өмнөөс тус хэргийг шалгаад, тухайн жилийнхээ 12 дугаар сард дотоод шалгалт, балансын ажлыг эхлүүлэх зөвлөгөө өгсөн байна. АДХОЗ-ийн мэдээлснээр, энэ ажил 2013 оны 4 дүгээр сар хүртэл эхлээгүй ажээ.

Ингээд АДХОЗ удирдах зөвлөлөөс өөрийн захиралыг гаргажээ.

“Бид Голомт банкинд тусалснаар хүрэхээр тогтсон тэр түвшинд нийцэхүйц банкны стандартыг дээшлүүлэх хэрэгт удирдах зөвлөл болон удирдлага нь бидэнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлгүй байсан тул бидэнд өөр сонголт үлдсэнгүй хэмээн үзсэн” гэж АДХОЗ-ийн захирал Марк Кутис төв банкинд илгээсэн, огцрох тухай захидалдаа бичжээ.

Төв банк бөгөөд банкуудын үйл ажиллагааг хянагч Монгол банк тайлбар өгөхөөс татгалзав.

БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА УУЛ УУРХАЙН ХАЛУУРАЛД

Аккредитивийн маргаанаас үүдэн Голомтын 2012 оны данс хэвлэгдэлгүй хойшлов. АДХОЗ-ийн хэлснээр, энэ нь тус банкинд зээлсэн хөрвөх зээлийн нөхцөлүүдийг зөрчсөн үйл явдал бөгөөд үүнээс үүдэн АДХОЗ хугацаанаас өмнө зээлээ төлөхийг шаарджээ. 2012 оны данс хэвлэгдэлгүй хойшилсон нь Moody агентлаг Голомтын зээлийн зэрэглэлийг үнэлэхээс татгалзаж, Standard & Poor’s (S&P) өөрийн үнэлгээнд сэжиглэн эргэлзэхэд хүргэв. S&P ийнхүү сэжиглэхдээ “Голомт банкны корпорэт засаглалын асуудлууд тойрсон дотоод санал зөрөлдөөн”-ийг иш татсан байна.

Шалгалт явуулахдаа Голомтын менежерүүдтэй ярилцлага хийсэн FSI Capital-ын мэдээлснээр, тус банкны зээлийн коммисс дээрх аккредитив буюу баталгаа нь банкыг алдагдалын эрсдэлд хэзээ ч оруулахгүй хэмээн тайлбарласан ажээ. FSI-ийн тайланд өгүүснээр, коммиссын нэг гишүүн энэ үнэлгээ Иточугийн борлуулалтын менежерийн гаргасан баталгаан дээр үнлэслэсэн гэж хэлсэн боловч Японы компани нь ерөөсөө баталгаа хүссэн байх учиргүй юм.

Тайланг бэлтгэсэн FSI-ийн захирал Стефен Прайс Иточугийн харьцангуй доогуур албан тушаалтны баталгаа зээлийн коммисст улаан гэрлэн дохио өгөх ёстой хэмээн асуулт тавьж, коммиссын тайлбарт эргэлзжээ. Иточу нь тус пүүсийн борлуулалтын менежер төв оффисын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйлдсэн хэмээн хэлж байгаа юм.

FSI-ийн тайланд дүгнэснээр, учир битүүлэг ёс зүй гаргасан коммисс нь аккредитив гарган өгсний хариуд 1 сая ам долларын төлбөр шаардах хүслээр Иточугийн менежерийн баталгааг хүлээн авсан ажээ.

БУСАД ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Голомт нь гадаадын гурван хөрөнгө оруулагчтай: Credit Suisse 2007 онд Голомтод 10 сая ам доллар зээлсэн бөгөөд Swiss-Mo Investment Ag тус банкны хувьцааны 10 хувийг, Голландын Trafigura худалдааны пүүс хувьцааны 5 хувийг тус тус эзэмшдэг.

Өнгөрсөн 12 дугаар сарын огноо бүхий хуульчийн захидалаас үзвэл, Credit Suisse мөн өгсөн зээлээ эргүүлэн татахаар ажиллаж эхэлсэн гэнэ. Гэвч энэ нь дээрх аккредитивийн маргаантай холбоотой буюу Credit Suisse үүндээ амжилт олсон эсэх нь тодорхойгүй байна.

Credit Suisse тайлбар өгөхөөс татгалзав.

Swiss-Mo ба Trafigura аль аль нь тайлбар өгөхөөс татгалзав.

– See more at: http://gashuun.mn/267#sthash.DfmrySyO.dpuf

http://gashuun.mn/267

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s