Mongold high school 32,200usd bhd uni n $1000 l bn


Mongold high school 32,200usd bhd uni $1000

Улс орны ирээдүйг авч явах сэхээтнүүдийг бэлтгэдэг газар нь ийм анзааны байхад цаана чинь хувийн ахлах сургуулиудын сургалтын төлбөр аль хэдийнэ “даам” гаржээ.

Фэйсвүүкт Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг Америк сургуулийн /American school of Ulaanbaatar/ нэг жилийн сургалтын төлбөр нь 32.200 USD –ийн үнэтэй байгаа тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Мэдээж энд энгийн хөдөлмөрчдийн хүүхдүүд сурахгүй нь ойлгомжтой. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдгын жишгээр энэ сургуульд ийм хэмжээний төлбөр төлөөд хүүхдээ сургадаг “баячууд” цөөнгүй байгаа нь ойлгомжтой.
53346831

Мөн дундаж хувийн бүрэн дунд сургуулиудын төлбөр 5000 орчим ам.доллар байхад Их сургуулийн сургалтын төлбөр 1.4-1.8 сая төгрөгөнд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл гайгүй шиг хувийн цэцэрлэгийн 2-3 сарын төлбөрөөр оюутнууд дээд боловсролтой болно. Үүний жаахан эргэцүүлж үзэх цаг болсон. Зарим хүмүүс МУИС тэргүүтэй их сургуулиуд чанар муутай гэдэг. Үүний цаана бас л хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байна. МУИС гэхэд л улсаас төсөв авдаггүй, оюутны төлбөрөөр 90 хувь санхүүждэг газар юм билээ. Дээр нь өндөр хөгжилтэй улс орнуудад чинь сураад мастер докторыг нь хамгаалаад ирсэн шилдэг багш нарт МУИС хангалттай цалин өгч чадахгүй нь ойлгомжтой.

Ийм тохиолдолд ямар хүмүүс багшаар үлдэх вэ, гэсэн хэдий ч улсдаа л шилдэгт орох судлаач, докторууд зүрх сэтгэлээсээ бага цалинг гололгүй ажилласаар байна.

Төгсгөлд нь хэлэхэд дээд боловсролын төлбөр өндөр байх ёстой, тэр бол өмсдөг хувцас, иддэг талх биш, харин таны нэг насны чинь амьдралын чинь үндэс. Сайн техник хангамжтай, сайхан тохилог орчинд, шилдэг багш нараар хичээл заалгахын тулд их төлж, ихийг мэдэх ёстой.

Та хир зэрэг төлж чадах вэ, түүнийхээ хирээр л боловсролыг олж авна гэдгээ бид ухаарах цаг болжээ

http://www.ugluu.mn/71667.html

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s