Daily Archives: 2013-10-31

Австралийн нийслэл бол Сидней гэж боддог хүмүүстэй маргалдахыг хүсдэггүй-Cosmopolitan.mn цахим сэтгүүл


Зарим нэг эмэгтэй Австралийн нийслэл бол Сидней гэж боддог хүмүүстэй маргалдахыг хүсдэггүй тул мэдлэгээ нуудаг. Гэхдээ чи үнэхээр мэддэг бол түүнийгээ нэлээд ул суурьтай, жаахан шуудхан хэлэхэд эрээ цээргүйгээр илэрхийлж бай.

Эрх мэдлийг гартаа хялбархан атгахын тулд мэдээллийг хаанаас авснаа тодорхойл. Би Австралид сурч байсан. Яалт ч үгүй Канберра нийслэл нь. Эсвэл бүгд гэдэг үгийг ашиглан маргааныг дуусга. Бүгд гэдэг үг төвшин тогтоож өгдөг, өөрөөр хэлбэл чиний буруу, миний зөв, яриа дууслаа гэж хэлж байгаатай ялгаагүй. Жишээ нь, “Би 7 настайгаасаа хойш Монте Кристо гүнг уншсан, зохиолч нь яах аргагүй Александр Дюма”. Ямар сонсогдож байна?

http://cosmopolitan.mn/%D0%90%D0%B7+%D0%B6%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD+%D0%BD%D1%83%D1%83%D1%86/%D0%A1%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB+%D0%B7%D2%AF%D0%B9/%D0%91%D0%B0%D1%80%D0%B4%D0%B0%D0%BC+%D0%B7%D0%B0%D0%B3%D0%BD%D0%B0%D1%85%D0%B0%D0%B4+%D1%82%D0%BE%D1%85%D0%B8%D1%80%D0%BE%D0%BC%D0%B6%D1%82%D0%BE%D0%B9+8+%D1%82%D0%BE%D1%85%D0%B8%D0%BE%D0%BB%D0%B4%D0%BE%D0%BB.html

Сурталчилгаа

Suvilagch nurse-r Australian PR buyu baingiin orshin suuh erh avahad n tuslana


Suvilagch nurse-r Australian PR buyu baingiin orshin suuh erh avahad n tuslana

1.ажлын байрны тухай мэргэжлээрээ болон сувилагчаар ажиллах боломж ? Bolno
2. гэр бүлээрээ ажиллаж амьдрах боломж бий юу?

Bolno
3. визийн мэдээлэл ямар материал бүрдүүлэх? хэр хугацаанд гарах вэ? , визийн үнэ?
Angli heltei yu. 2 jil surval ajliig n olgono. mergejleeree ajillaad PR avax suvag bga
4. ажиллах давхар сурах боломж байх уу?

Bolno nurse tal ruugaa yalanguya disability care, aged care, community service, children care tal ruugaa ugaasaa hunii noots n aust-d dotooddoo dutmag bga ajliin bair, skilled migration, job opportunity ih bga
5. хүүхдээ аваад гарах боломж байхуу? хүүхдийн амьдрах сурах нөхцөл сургууль цэцэрлэгийн асуудал хэр вэ?

Bolno jiliin 9200$, degree programd 573-r surval 4700$
6. амьдрах байр яаж шийдэгддэг вэ?

– manaih tusalj chadaj magadgui. Uursduu bas haij surya gvl gariin avlaga 99207936 odnood bga
7. эх баригч, бага эмч, Уламжлалт бариа засал, сувилагч зэрэг аль ч мэргэжлээр ажиллах боломжтой эдгээр ажлуудын цалин хөлс сард хэдэн төгрөг байх вэ?
Mergejildee her sain & dur sonirholtoi ve. Dajgui l orlogotoim shig bleshd tsagiin 30-50$ yumuda

Sydney Mongolchuudiin bairnii daamal hiih ajliin oron toond ursulduh humuus CV-gee yavuulaarai


Unshuuldag cartuud buurunhii havtgai yanz bureer huvilj olshruulj uilchilne.

Sydneyd ger bultei ulsuudad, hosuudad, ganc biye bolon naizuudaaraa bdg ulsuudad daraah bairnii sanaluud bn. Bugd unlimited wifi Internettei 24/7

– Sydenham 1BD $350pw townhouse style 2 davhar, deeree bedroomtei, hot ru 2 buudal yavna train stationtei oirhon. Butneer n avbal bill nemegdene ganc uruu salgaj tureeselbel $220pw, $120pw twin share.
– Kogarah 1BD $300pw + bills tavilgagui butneer n ugnu hajuudaa hun bhgui
– Wolli Creek 2BD master bedroom $320 + big lounge $120pw. Dotroo 00-toi buudal shopiinhoo hajuud. Oor oorsdiin tulhuuruudtei, gym pool sauna BBQ area-tai 4 odtoi apartment
– Sydney Opera House 1BD $160 twin share, built-in wardrobe, fully furnished, buudal delguur surguuliud ruugaa oir, hotiin tuvd
– Central station 2BD + big lounge, $130-170pw butneer n avbal $620+bill. Mglyn 3 uruu bair. Buh yumandaa oir.
– Ultimo 2BD + study room + storage + garage. Free gym/sauna. $130-160pw

Holbogdooroi Sydney Mongolchuudiin bairnii daamal hiih ajliin oron toond ursulduh humuus CV-gee yavuulaarai. Live-in Managert bair unegui buyu hyamdraltai.

Email to info@bluewaterstudy.com – Blue Water Accommodation & Study Service pty ltd

Australia-Mongolia Program Strategy 2012-2016


Australia-Mongolia Program Strategy 2012-2016

Summary

The Australia–Mongolia Program Strategy 2012–2016 outlines how Australian aid will assist the government and people of Mongolia to achieve the country’s development goals.

Description

The Australia – Mongolia Program Strategy 2012–2016 identifies three priority themes for Australian aid in Mongolia from 2012 to 2016:

  • Human resource development
  • Mining for development
  • Supporting vulnerable communities

Australian support in these areas reflects our comparative advantage and program record, and our long-standing relationship with the Government of Mongolia in achieving its development objectives.

http://www.ausaid.gov.au/Publications/Pages/mongolia-program-strategy.aspx

Australia Awards Fellowships


Beside AusAid scholarships Mongolians also get fellowship too.

Group of 15 came for 3 months in Brisbane and Sydney before to have a field experience & practical knowledge through internships.

http://www.ausaid.gov.au/australia-awards/pages/fellowships.aspx

Блог: Америк боловсрол миний нүдээр


Fullbright-r sursan Mongol USA-d surah talaar aildvar bichij ih urtaa gegchiin bichleg bn orj umshaarai bi zugeer sonirhson hesgeesee tasalj copydood linkiiv n tavichlaa. Plagarismd toocogdq gej ndj bn kk

http://0g00.blogspot.com.au/2013/10/normal-0-false-false-false-en-us-x-none.html?m=1

Сайхан сэтгэл + Нэр хүнд =Филантрофи
Надад хамгийн гайхалтай санагдсан зүйл бол мөнгөтэй бизнесменүүд нийгэмд тустай үйл хийхээрээ сургуульд замбараагүй мөнгө цацдаг, академик орчин нь ч үүнийх нь хүчээр бараг амьдарч байдаг. Манай сургуулийг анх 1900 онд төмрийн үйлдвэрийн эзэн AndrewCarnegie гэдэг нөхөр тухайн үеийн ханшаар 20 сая доллароор босгож байсан гэдэг. Үүнээс хойш бас саятан бөгөөд банкир Thomas Mellon гэдэг нөхрийн байгуулсан сургуультай 1967 онд нэгдэж Carnegie Mellon University болж өргөжижээ. Одоо их сургуулийн доорхи бүх коллежууд нь хэн нэг том бизнесмений нэрээр нэрлэгдсэн байх ба манай коллеж л гэхэд Heinz майонезны үйлдвэрийн эзэн John Heinz-ийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд мань эр бас нэлээн мөнгө цацаж байж босгож авсан бололтой. Энэ нь яваандаа бүр гонжирсоор бгад байшинг бизнесмений нэрээр нэрлэдэг болж сүүлдээ анги танхимыг хүртэл хүний нэрээр, хамгийн сүүлд надтай таарсан инээдтэй зүйл нь сургуулийн гадаа суудаг сандалыг хүртэл мөнгө хандивласан хүний нэрээр нэрлэсэн байсан.

IMG_20131013_122050.jpg
Хандивлагч гэр бүлийн нэрэмжит сандал

Монголд миний мэдэхээр MCS, Topicaхоёр лав МУИС дээр өөрийн нэрэмжит лаборатори байгуулсан байсан. Бусад ихэнх компани, мөнгөтэй хүмүүс нийгмийн хариуцлага гээч юмийг морь уралдуулж бөх байлах, шоу цэнгээн спонсорлох төдийгөөр л төсөөлөөд байх шиг
.

Гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт бичигддэг АВСТРАЛИ :Боловсрол,шинжлэх ухааны яам


http://www.meds.gov.mn/post1310014

МЭДЭЭ:

Монгол оюутнууд Их Британид магистрын сургалтад тэтгэлэгээр суралцана

ГАДААД ОЮУТНЫХАА ТООГООР ДЭЛХИЙД ГУРАВТ БИЧИГДДЭГ АВСТРАЛИ
Нүүр хуудасХэвлэлийн мэдээГадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт бичигддэг АВСТРАЛИ
Яг үнэндээ бол Австрали Америкаас ойрхон, Англиас хямд өртөгтэй газар. Австрали Улсын Засгийн Газрын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газраас Австралийн боловсролын тухай танилцуулга, яармаг үзэсгэлэнг 9 дүгээр сарын 28-ны Бямба гаригт 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм байна.

Арга хэмжээнд Австралийн нийт 18 их дээд, мэргэжлийн боловсролын болон англи хэлний сургуулиуд оролцож, танилцуулга хийх аж. Блу Скай цамхагт болох энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Австрали Улсын Засгийн Газрын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгч, Ерөнхий консул Тони Бөрчилтэй уулзаж ярилцлаа.

-Яагаад Монголчууд Австралийн сургуулиудад суралцах ёстой гэж?
-Хамгийн том шалтгаан бол хүмүүс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ирээдүйд өсөн дэвжих боломжийг олгох, сонирхолтой карьерт хүрэхэд нь туслах боловсрол эзэмшихийг хүсдэг. Энэ хүслээ биелүүлэхийн тулд чанартай, сайн боловсрол олгодог улс орон, их дээд сургуулиудыг зорьдог. Австрали улс олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол олгодог цөөхөн хэдэн улс орны нэг юм. Дээр нь Австралийн албан ёсны хэл нь бизнесийн албан ёсны хэл болох англи хэл. Түүнээс гадна, гэмт хэргийн тоо харьцангуй бага учир Австрали маш амгалан тайван улсад тооцогддог. 2011 оны OECD хэмээх байгууллагаас тодорхойлдог Илүү Сайн Амьдралын Индекс (Better Life Index)-ээр 10-аас 9.3 оноо авсан нь хэр аюулгүй улс болохыг нь батлаж байгаа юм. Мөн амьдрахад их сонирхолтой газар. Олон үндэстэн ястан цугласан газар учраас арьс өнгө, шашин шүтлэгээр гадуурхах явдал үгүй. Дээр нь тааламжтай сайхан цаг агаартай. Спорт болон урлагийн хувьд үзэж харах юм ихтэй. Хоолны ундны тал дээр ч гэсэн баялаг сонголттой. Энэ бүгдээр зогсохгүй Австрали нь Их Британи, АНУ-ыг бодвол боловсролын чанарын хувьд ялгаагүй байхгүй ч сургалтын төлбөр болон амьдралын өртгийн хувьд харцангуй хямд.

-Монгол хүн анх хэзээ Авсралид суралцаж байсан юм бол? Тэр үеэс хойш суралцагсдын тоо хэд болсон бэ?
-Монгол Австралийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Б.Хулдорж болон Г.Оюунгэрэл нар Австралид суралцсан анхны монгол оюутнууд гэж би сонссон. Тэд 1994 онд Австралид тэтгэлгээр сурч байсан юм билээ. Сонирхуулж хэлэхэд, УИХ-н дэд дарга асан Н.Энхболд Австралид сурч байсан. Эргээд харахад, Австрали улс Монгол улсын хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хугацаа 20 гаруй жилээр хэмжигдэх нь. Энэ хугацаанд Австралид боловсрол эзэмшсэн монголчууд бараг бүгдээрээ улс төр, бизнес, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа гэх мэт олон салбар, чиглэлд өндөр албан тушаал, байр суурийг эзэлсэн байдаг нь бидний хувьд яах аргагүй бахархах зүйл. Бас 40 гаруй жилийн түүхтэй манай хоёр улсын харилцааг улам хөгжүүлэх зорилготой ажилладаг Австралид төгсөгчдийн холбоо, Монгол Австралийн нийгэмлэгийг энд дурьдах нь зүйтэй байх.

-Австралийн сургуулиуд ямар чиглэлээр тэргүүлдэг вэ?
-Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Австрали Улсын 50 гаруй дээд сургууль нь бүгд төрийн өмчийн сургуулиуд юм. Азийн ихэнх оюутнууд Австралид бизнес, эдийн засаг, худалдааны чиглэлээр сурдаг. Австралид энэ чиглэлээр маш сайн боловсрол олгодог чамгүй олон сургуулиуд бий. Монголтой адилаар Австрали нь газрын баялаг ихтэй. Түүнийгээ дагаад уул уурхай, инженерийн салбар их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургуулийн аль алиных нь түвшинд их сайн хөгжсөн. Мөн Австрали Монгол шиг өргөн уудам нутагтай. Бас цаг агаарын таатай уур амьсгалтай. Тийм учраас газар тариалан, хөдөө аж ахуйн салбар, түүнийгээ дагасан боловсролын систем нь сайн хөгжсөн. Бас хууль эрхзүй, технологи, мультимедиа, анагаах ухаан, далай судлал, иргэний инженер гэх мэт чиглэлээр манай улс дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэдэг.

-Монгол Улсын одоогийн нөхцөл байдал, ирээдийн чиг хандлагыг тодорхой хэмжээгээр мэдэж байгаа хүний хувьд асуухад Австралид суралцах төлөвлөгөөтэй боловч чиглэлээ сонгож чадахгүй байгаа монгол залууст юу гэж зөвлөх вэ?
-Хамгийн түрүүнд юунд дур сонирхолтой, юуг бусдаас илүү сайн хийж чаддаг тэр чиглэлээ сонгох хэрэгтэй. Монгол улсыг байгалийн баялагтай нь уялдуулж бодоход уул уурхайн чиглэлээр сурах нь тун мэргэн сонголт болно. Уул уурхайг дагаад дэд бүтцийн салбар хөгждөг. Тиймээс, инженерчлэлийн чиглэл бас сайхан сонголт байх болов уу. Дээр нь Монгол улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн орон. Тэгэхээр, энэ чиглэлээр суралцахад огтхон ч буруудахгүй гэж бодож байна. Ер нь бол эхлээд өөрийн дур сонирхолоо, дараа нь тэрхүү эзэмшсэн мэргэжил чинь хэр ирээдүйтэй юм бэ гэдгийг бодолцож, суралцах чиглэлээ сонгох хэрэгтэй. Энэ үгийг би хүүхдүүддээ ч хэлдэг.

-Сургалтын төлбөр хэдээс хэдийн хооронд хэлбэлзэх вэ?
-Мэдээж хэрэг сургууль болон суралцаж буй чиглэлээсээ шалтгаална. Жишээ нь эрүүл мэнд, механик инженер, хуулийн чиглэлийн сургуулиудын төлбөр өндөр байх нь бий. Ер нь бол дундажаар 15.000-25.000 австрали долларын хооронд хэлбэлзэнэ. Дээр нь амьдрах зардал нэмэгдэнэ.

-Оюутнууд ажиллах боломж хэр байдаг вэ?
-Байнаа. Гэхдээ тэдний сурлагыг нэгдүгээрт тавьдаг учир долоо хоногт 20 цаг буюу өдөрт 4 цаг ажиллах боломжтой. Гэхдээ Австралид цалин харьцангуй өндөр шүү. Би л лав оюутан байхдаа хамгаалагчаар ажилладаг байсан. Сургалтын төлбөрөө бүрэн төлж хүрэхгүй ч их нэмэр болдог байсан.

-Австралийн их дээд, мэргэжлийн боловсролын болон англи хэлний сургуулиудын экспо энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ арга хэмжээнд ирснээр, хүмүүс ямар мэдээллийг авах вэ?
-Энэ арга хэмжээ Австралийн үндэсний бахархалтай холбоотой. Учир нь Австрали тогтолцоогоороо чамгүй бахархдаг улс. Гэхдээ бид Австрали бол сайн боловсрол эзэмших цорын ганц улс гэж хэлэхгүй. Боловсролын чанар ирээдүйн сайн сайхан амьдралд чухал нөлөөтэй учраас хаана, ямар боловсрол эзэмшихээ сайтар бодож, тунгаах хэрэгтэй. Тиймээс бидний зохион байгуулах гэж байгаа энэ арга хэмжээнд хүрэлцэн ирээд, судла, танилц, харьцуул. Сургуулиуд нэр хүндээ маш чухалчилдаг. Тиймээс тэд ирсэн зочдод хамгийн үнэн зөв, хариуцлагатай мэдээллийг өгөх болно. Бас Монгол олон залуус хайж байсан сургуулиа, хүсч байсан мэргэжлээ олно гэдэгт эргэлзэхгүй байна. Арга хэмжээний үеэр сургуулиуд танилцуулга хийнэ. Бас Австралид төгссөн монгол залуус туршлагаасаа хуваалцана. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар семинар зохион байгуулагдана. Бас дунд сургуулиуд танилцуулга хийнэ. Түүнчлэн, Бээжин дэх Австрали Улсын Цагаачлал, Иргэншилийн Албаны хүмүүс оюутны виз авах талаар зөвлөгөө өгнө.

-Австрали улсад сургана, зуучилна, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэсэн зар их явдаг л даа. Чухам хэн нь илүү найдвартай юм бэ?
-Зуучлагч байгууллагууд олон бий л дээ. Гэхдээ тэд бүгдээрээ найдвартай эсвэл найдваргүй гэж хэлж болохгүй байх. Тийм байгууллагуудаар зуучлуулах нь зарим хүмүүст амар байж болно. Ялангуяа, зуучлагчид олон тооны бичиг цаас бүрдүүлж, цэгцлэх гэх мэт ажлыг хөнгөвчилж өгөх нь бий. Нөгөөтэйгүүр, бас зарим нэг зуучлагч байгууллагуудаар үйлчлүүлээд хохирсон тохиолдол дуулдаж байсан. Тэгэхээр, тэр зуучлагч байгууллагуудаар үйлчлүүлэхдээ тухайн сургуулийг төлөөлж буйг нотлох гэрчилгээг нь үзэх хэрэгтэй.

-Ер нь сургуультай нь шууд холбогдох, зуучлагчаар дамжуулахын аль нь илүү вэ? Найдвартай байдал, төлбөр мөнгөний хямдын тал дээр?
-Сургуультайгаа шууд холбогдсон нь илүү. Зарим улс орнуудад сургуулиуд нөхцөл байдлаа тайлбарлаж хэлээд, илүү дэлгэрэнгүй мэдээллийг тийм зуучлагч байгууллагаас ав гэж зааж өгдөг. Ер нь хэр их мэдээлэлтэй байна төдийчинээ хууран мэхлэлтэнд автахгүй шүү дээ. Тийм учраас зөвхөн сургуулиуд бус сургуульд сурахад гардаг асуудлуудыг шийдэх байгууллагуудыг нэг дор цуглуулсан бидний арга хэмжээнд уншигч таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Бямба гарагт салхилангаа манай арга хэмжээг сонирхоорой.

9 дүгээр сарын 28-ны Бямба гарагт, ганцхан өдөр болох арга хэмжээнд Австралийн 18 сургууль оролцоно. Интернэтээр сургуулиудын нэр, цахим хуудасны хаяг хайж, хариуцсан хүнтэй нь холбогдож буй эсэхээ мэдэхгүй цаг хугацаа алдаж, “мунгинаж” байхын оронд энэ экспод ирснээр хүссэн бүх асуултандаа хариулт авах боломжтой юм байна. Энэ жил биш юмаа гэхэд ирэх жил танд хэрэг болно. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал www.studuaustralia.gov.org цахим хуудас орж, эсвэл 1199 дугаараас лавлаарай.

Д.Гэрэлт-Од

www.gogo.mn



Нүүр хуудас Буцах Дээш буцах