Б.Булганмаа: Монголчуудад зориулсан 24 төрлийн 30 гаруй тэтгэлэг Австралид бий


“Дэлхий ертөнцөөр дүүрэн боломж, ашиглах эсэх нь чиний л сонголт”

2013/08/20 11:24 | 161 уншсан
“Дэлхий ертөнцөөр дүүрэн боломж. Атгаж авах эсэх нь чиний асуудал. Бодоод л өнгөрөх үү, гөлрөөд л хараад байх уу, бусдын хийж байгааг шүүмжлэх үү эсвэл ханцуй шамлах боломжийг ашиглах уу гэдэг хувь хүний л сонголт. Амжилтын үнэ цэнэ нь алдааны дэнсэнд л шүүгдсэн байдаг. Амжилтад хэдий хэмжээнд хүрсэн, төдий чинээ алдаанд бүдэрсэн ч эргээд босч чадсан гэсэн үг” хэмээн ярих бүсгүй бол “Гэгээн ундарга холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Булганмаа юм. Гадаад суррч байгаа эсвэл суралцах гэж буй залуус gegeen.wordpress.com, gegeen.mn гэсэн сайтыг андахгүй мэдэх биз ээ.

“Гэгээн ундарга холбоо” төрийн бус байгууллага нь залуучуудад гадаадад суралцах талаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл өгч, суралцахад нь тусалдаг гүүр болдог. Тус холбооны тэргүүн Б.Булганмаатай Австралид суралцах боломжийн талаар ярилцлаа.-Таны gegeen гэсэн цахим хуудас гадаад суралцах нэрийн хуудас шиг залуучуудад танил болсон юм шиг санагддаг.  Үүний эхлэл нь яаж тавигдсан бэ?

-Би анх есөн жилийн өмнө Австралид хөл тавьж байсан. Үүнээс жилийн өмнөөс Австралийг сонирхож эхэлж байхад Монголд интернет ашиглах боломж ч огт байгаагүй. Тиймээс анх очоод л бүх зүйлийг биеэрээ туулсан юм. Тэгээд алхам бүртээ суралцахад тулгамдсан асуудал, үүнээс гарах арга замын талаарх зөвлөгөөг цахим хуудсаараа хүргэдэг байсан. Энэ нь ч залуус гадаадад суралцахыг их сонирхдог байсан үе байсан болохоор зөвхөн Монголд  гэлтгүй дэлхий нийтэд байгаа монгол залуусын анхаарлыг татаж чадсан. Энэ үеэс л бидний гараа эхэлсэн юм. Тэгээд олон залуучууд өөрийн тэтгэлэг авсан туршлага, хэлний шалгалтаа хэрхэн амжилттай өгсөн, зарлагдаж буй тэтгэлэгүүд гэх мэт гадаад тэр дундаа Австралид суралцах боломжийн талаарх мэдээллүүд манай хуудсыг дүүргэх болсон.Тухайлбал, залуучууд өөрсдийн туршлагаа бичиж үлдээдэг байсан болон админ нь амьд харилцаа үүсгэдэг байсан нь залуучуудад их хүрсэн гэж хожим сонсоход ярьж байсан. Ийнхүү Австралид суралцах боломийн талаар монгол залуустаа мэдээлэл хүргэе, тэдэнд боломж олгоё гэж шийдсэн юм.

-Таниас өмнө Австралид зөндөө л хүн суралцсан мөртлөө энэ чиглэлээр мэдээллдэггүй байсан. Харин та яагаад заавал үүнийг бусдад мэдээллэхээр шийдсэн юм бэ?

-Энэ монголчуудын богино наслалттай холбоотой байх.  Би залуудаа ээж болсон хүн. Тухайн үед Монголд ажиллаад, цалингаараа амьдарна гэдэг үнэхээр хүнд байсан. Бүх “цалингаараа амьдар” гэдэг бассан үг хүртэл гарч байсан. Тиймээс гадаадад гарч ажиллаж, амьдрахаар шийдсэн юм. Австралид анх буугаад хүүхдээ өлсгөхгүй, ширээн дээрээ талх тавихын тулд ямар нэг арга хайж эхэлсэн. Ядаж байхад манай нөхөр хэлгүй байсан болохоор одоо суралцаж байгаа оюутнуудаас 2-3 дахин өндөр төлбөр өгч сургахыг оролддог байсан. Тиймээс миний энэ алдааг олон хүн битгий давтаасай гэсэн үүднээс би залуучуудад хямд мөнгөөр суралцах боломжийн талаар байнга мэдээлэл оруулдаг байсан.

– Австралийн боловсролыг дэлхий нийтэд чанартай гэдгээрээ хүлээн зөвшөөрөгддөг гэж сонссон.  Ер нь боловсролын системийн нь гол онцлог нь юу байдаг вэ?

-Австралийн боловсролын салбар дэлхийд дээгүүр бичигддэг. Манайх  гурван сая хүрэхгүй хүн амтай мөртлөө 200 гаруй сургуультай байдаг бол Австрали манайхаас 10 дахин олон хүн амтай мөртлөө 39 их сургуультай. Үүний  20 орчим дэлхийн шилдэг 500 сургуулийн жагсаалтад ордог. Дээрээс нь боловсролын салбар нь экспортынх нь хоёрдогч том эх үүсвэр болж, жил бүр 20 гаруй тэрбум ам.доллар эх орондоо авчирдаг. Ингээд бодоод үзэхээр Австралийн боловсролын салбар ямар өндөр түвшнийх нь гэдэг харагдаж байгаа юм. Тиймээс тус улс боловсролын салбартаа гадны улсуудыг татах чиглэлд маш томоохон хэмжээний бодлого явуулж, их уян хатан ханддаг. Тухайлбал, энэ жил гэхэд Австралийн бүх сургууль Азийн ямар нэг улсын сургуультай холбоотой байх ёстой гэж заагаад өгчихсөн байх жишээтэй.  Монгол Улс Австралид шинэ зах зээл байгаа болохоор манайхаас оюутны авах хүсэл ихтэй байгаа. Иймээс  сургуулийн шалгаруулалтын эхний 100 –д багтсан оюутанд 50 хувь, эхний хоёрт нь 100 хувийн тэтгэлэг олгож байх жишээтэй.  Мөн сэтгүүлзүй, олон нийттэй харилцах гэх мэт нийгэмдээ ихээхэн өгөөжөө өгөх ирээдүйтэй мэргэжилтнүүдэд тэтгэлэг олгож байгаа. Манай “Гэгээн ундарга холбоо” төрийн бус байгууллага нь Австралийн их сургуулиудтай холбоотой, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгч нь учир оюутнуудыг зуучлахдаа ямар нэг  төлбөр, хураамж огт авдаггүйгээрээ давуу талтай. Австралид суралцаж байгаа нийт оюутнуудын 80 гаруй хувь нь манайхаар дамжиж байгаа.

-Австралийн их дээд сургуулиудаас голлож хөгжсөн чиглэл нь юу байна вэ?

-Австрали улс газар тариалан хөдөө аж ахуй гээд анх явж байсан бол одоо уул уурхай, боловсрол, аялал жуулчлалын салбартаа түлхүү хөрөнгө хаяж байгаа. Тэгэхээр манай улсын хөгжүүлж буй чиглэлтэй адилхан байгаа учир бидэнд суралцах боломж нээлттэй байна. Тухайлбал, уул уурхайн салбарт суралцахаар Монгол талаасаа тэтгэлэг авах боломж байгаа. Монголд жилд 35 мянган оюутан төгсч, 17 мянга нь л  ажилтай болж байгааг Монголын Оюутны холбооноос мэдээллэж байсан. Энэ нь  залуучууд зорилгоо сайн ухамсарладаггүйгээс гадна академик мэдээллийг сайн өгдөг ч туршлага хуримтлуулах тал дээр дутмаг байдагтай холбоотой байх.  Харин Австралийн хувьд оюутан залуустаа төгсөөд ямар ажил хийх, хэн болохыг нь сурч байх явцад нь сайн ойлгуулдаг. Их, дээд сургуулиудынх нь чансааг төгсөгчид нь хэр олон ажлын байртай болж байгаагаар дүгнэдэг. Үүнийг манайхан суралцах ёстой. Мөн Австрали улс зургаан сар тутам улсдаа эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтыг гаргадаг. Үүнийхээ хүрээнд гадаадаас оюутан авч бэлтгэх, эсвэл бэлтгэгдсэн мэргэжилтнээс тоогоо нэмж, иргэнээ болгох сонирхол их байдаг.

– Англи хэлийг залуус очоод суралцана гэж ярьдаг. Энэ хэр зөв хандлага вэ? 

– Хүмүүс хэлээ очоод сурна гэж боддог нь буруу ойлголт. Ядаж дундаж түвшний хэлтэй, төөрсөн ч гэсэн өөрийгөө даагаад явчихаар байвал хүнд дараа болохгүй амар байдаг. Хүн аз жаргал, эрх чөлөөг мэдэрье гэвэл  өөрийнхөө хэмжээнд асуудлаа шийдчихдэг байх ёстой гэж би боддог. Австралид зөвхөн IELTS гадна дөрвөн төрлийн хэлний шалгалт хүлээн зөвшөөрдөг болчихсон. Мөн суралцах гэж буй хүмүүс хэчнээн англи хэлний мэдлэг сайн байсан ч гэсэн академик англи хэлний гурван сарын сургалтад суучихсан байхад цаашид биеэ даагаад суралцах арга барилаа олоод авчихдаг давуу талтай.

-Тэтгэлэгт хамрагдахад болон хувиараа суралцахад сургуулиудаас тавьдаг гол шаардлага нь юу байдаг вэ?

-Манай холбооноос  Австралид суралцах тэтгэлэгийн гарын авлага гэж номыг  2009 онд гаргаж байсан. Тухайн үед 18 төрлийн 25 янзын тэтгэлгийн мэдээлэл байсан бол одоо 24 төрлийн 30 гаруй монголчуудад зориулсан тэтгэлэг байгааг мэдэж авсан. Одоо энэ номоо шинэчилж гаргахаар ажиллаж байна. 100 хувийн тэтгэлэг гэвэл Засгийн газар хоорондын тэтгэлэг байгаа. Дээр үед бол гэр бүлийнхнийг нь хүртэл мөнгийг нь даадаг байсан. Одоо үнийг болиод тэтгэлэг авах хүмүүсийг тоог нэмсэн. Гэхдээ гэр бүлийн хүн  нь цагийн хязгааргүй ажиллах боломжтой байдаг. Мөн их, дээд сургуулийн профессорууд жил бүр 3-5 оюутанд өөрийнхөө судалгаанд ажилуулах зорилгоор өөрсдөө тэтгэлэг олгох боломжтой байдаг.  Австрали улс манайд боловсролоо таниулахыг хүсч байгаа болохоор эргээд нийгэмдээ нөлөөлж чадах телевиз, хэвлэл мэдээллийг салбарынхныг сургах боломж нээлттэй байгаа. Одоогоор бид энэ сонгон шалгаруулалтыг хийж байгаа. Манайд түрүүлж хандсан хүнд нь боломж нээлттэй.

-Их дээд сургуулиуд тэтгэлэг олгохдоо ямар ерөнхий шаардлагуудыг тавьдаг вэ?

– Ихэнх нь хэлний шалгуур тавьдаг.  IELTS 6, IBT 77-оос дээш гэж их дээд сургуулиуд заадаг. Бид зургаан сарын хэлний курсыг Австралийн тэтгэлэг аваххүсэлтэй  хүмүүст зориулсан EBA гэсэн хэлний төв нээгдсэн байгаа. Ер нь дундаж хэлтэй байхад суралцаад явчихна гэсэн үг.

-Суралцангаа ажил хийх боломж Австралид хэр байдаг вэ?

-Австраличууд цөөхөн чанартай элитийн давхаргатай тэд бодлогыг нь барьдаг. Харин үлсдэн нь буюу дийлэнхи нь ажилчин анги байдаг. Энэ нь манайх шиг бүгд л их дээд сургуульд суралцах хүсэлтэй биш ихэнх нь техник мэргэжлийн сургуульд  суралцаж, ажилладаг байх жишигтэй. Тэгэхээр суралцангаа ажил  хийх боломж нээлттэй гэсэн үг.

-Танай “Гэгээн ундарга холбоо”-оор дамжиж суралцсан оюутан хэр олон байдаг вэ?

– Манайхаар жил бүр 100 орчим оюутан сургадаг. Үүний 44 орчим хувь хэлний бэлтгэл үлдсэн нь их дээд сургуульд суралцаж байгаа.

-Монгол залуучуудын хувьд гадаадад суралцах, эсвэл тэтгэлэг хөөцөлдөхдөө хамгийн их цаг алддаг зүйл нь юу байдаг вэ?

Манайхан амнаас ам дамжсан ярианд их итгэдэг, албан ёсны мэдээлэл шагайж харахаас залхуурдаг. Үүнээсээ болж цаг их алддаг. Жишээлбэл, хэлний курсээр виз гардаггүй, гэр бүлээрээ явж болдоггүй гэх мэт ойлголт бий. Гэтэл манайх гэхэд хэлний курсын 50 хувийн тэтгэлэг олгож байгаа. Бодитой мэдээлэл аваад хөөцөлдвөл сурах боломж нээлттэй. Хэрэв манай и-мейл листэнд бүртгүүлвэл сургуулиудын зарлаж буй тэтгэлэгийн мэдээлэл шууд очиж байгаа.

-Энэ салбар удаан ажиллаж байгаа хүний хувьд Австрали Монголын боловсролын ялгааг олж харж байгаа байхаа. Энэ тал дээр бодлоо хуваалцахгүй юу?

– Манай боловсрол академик чиглэлээр хаана ч дутахгүй. Гэхдээ амьдрал дээрээ үүнийгээ ашиглаж, дэлхийд гайхагдсан бүтээл гаргасан хүн байдаггүй. Австралид бол практик тал нь сайн хөгжсөн.  Түүнчлэн  Австралид бол сургуульдаа сурах цаг нь бага, бие дааж суралцах боломжийг бүрэн хангаж, хөрөнгө оруулалтыг нь хийж өгсөн байдаг. Тэгэхээр үнэхээр сэтгэл зүрхээ бүрэн зориулсан хүн бол заавал амжилт л гаргахаас өөр аргагүй. Мөн авилга авах, аргалах гэж ойлголт бол хаалттай байдаг. Бүх зүйлийг нь нарийн чанд зохицуулсан байх жишээтэй.

-Сургуульдаа суралцахдаа төлбөрөө өөрөө  олооод сурах боломж бий юу?

-Австралийн үндэсний их сургуульд хувиараа төгсч байгаа ч хүн бий. Үүнийг нь гэр бүлийн хүн нь дэмжиж, жирийн хүнээс гурав дахин их ажиллаж төлбөрийг нь хамжилцаж байгаа ч туршлага бий. Хүнээсээ л шалтгаална. Зарим хүмүүс бол мэргэжил, технологийн коллежид суралцаад авах ч хүн бий. Энэ хүмүүс гурван сар тутам 1000 ам.доллар төлчихөөд амьдарч байх ч жишээ бий. Хэлний курст суралцаад, коллежид суралцаад, энэ хугацаандаа төлбөрөө олдог ч хүн бий. Эсвэл мэргэжлийн ажил хийнгээ магистртай ч суралцаж болдог.  Чадвартай хүнд бүх боломж нээлттэй.

-Австралийн экспортын хоёрдогч том экспортын  бүтээгдэхүүн нь боловсролын салбар гэдгийг та онцолсон. Үүний нууц нь юу байна вэ?

– Улс төрийн зөв, алсын хараатай бодлогын үр дүн болов уу. Гэтэл манай улстөрчид ингэж сэтгэдэггүй. Нэг насаараа идэх хөрөнгөтэй болохын төлөө ард түмнийхээ хувь заяаг зольж буй нь харамсалтай. Гадаадад байгаа бидэнд авлига, хээл хахуультай холбоотой их л муухай мэдээнүүд сонсогдох юм байна шүү дээ. Хиймэл бухимдлаар дүүрсэн, ядуурсан нийгэмд ганцаараа баян цатгалан байна гээд сайхан амьдрахгүй нь мэдээж. Монголын улстөрчид хувийн ашиг сонирхлынхоо төлөө биш улс орныхоо төлөө л бодлогоо гаргаж, зүтгэдэг болчихоосой гэж л хүсэж байна. Австралийн бодлого боловсруулж буй хүмүүс ялангуяа Жон Ховард гэж Ерөнхий сайд нь гарч ирээд улс орноо хоёр гурван шат өргөж, дэлхийн  хэмжээнд таниулж чадсан. Үүнд нь боловсролын салбартаа баримталсан бодлого их чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Нэг тоо л  дурдахад, жил бүр 370 мянга гаруй гадныхан байнга очиж суралцдаг. Үүний нэг хүний зардал  болох 30,40 мянган ам.доллараар үржүүлээд үзэхэд л мэдэгдэнэ. Манай холбоо Монголынхоо хүчирхэг, оюунлаг ирээдүйг  бэлтгэхэд хувь нэмрээ оруулахын төлөө бүх чадлаа зориулан ажиллана.

“Өдрийн шуудан” сонин
Advertisements

10 responses to “Б.Булганмаа: Монголчуудад зориулсан 24 төрлийн 30 гаруй тэтгэлэг Австралид бий

  1. Бушуу болих Sydney FREE English course, Scholarships for Mongolians, Монголчуудад зориулсан 24 төрлийн 30 гаруй тэтгэлэг Австралид бий | Mongolian Students Association in Australia

  2. Маш их баярлалаа Хэрэгтэй мэдээлэл өгсөнд
    Танай сургалтын төвтэй яаж холбогдох бэ?

  3. Австралд магистрт сурах сонирхолтой хүмүүс ямар ямар шалгалт өгсөн байх ёстой вэ магистрийн тэтгэлэг хэр их байдаг юм бол монголд төгссөн баклаврыг хүлээн зөвшөөрлөг үү энэ талаарх мэдээллийг өгч тус болооч мөн танай хэлний сургалтын төвийг монирхож байна EBA дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл сайн байна

  4. Бушуу болих Mongolia to Australia money transfer problems, IT jobs $40-70 per hour, Air cargo $9/kg in Sep 2013, Sydney CBD accommodation from $150pw & more | Mongolian Students Association in Australia

  5. маш сайхан мэдээлэл өглөө.

  6. EBA сургалтын төвийн талаарх мэдээлэл өгөөч. хаана байдаг вэ

  7. Энэ ярилцлага надад маш их эрч хүч өглөө, Бас зорилго руугаа илүү урам зоригтой тэмүүлэх ёстойг мөн зорилго нэгтээ эх орныхоо төлөө ажиллаж амьдарч байгаа хамтрагчид олон байгааг санууллаа.Олон Монголчуудад бодит тусламж үзүүлж хүсч байсан боловсролд нь хөтөч болж байгаа юм байна. Mөн Эх орноо хайрлан хөгжүүлэхээр цохилж буй эрхэм,ариун зүрх сэтгэлд тань хүндэт Б.Булганмаа танаа Маш их баярлалаа. Бидний одоогийн хэрэгжүүлж буй зорилгын маань биелэлт Эх оронд минь тун удахгүй үр өгөөжөө өгч Эхэлнэ… Монгол улсын минь олон асуудлууд богино хугацаанд шийдэгдэж Амар тайван ард түмэнтэй шударга улс болохын төлөө Зүтгье ! Амжилт!

  8. Бушуу болих Dolgor on Б.Булганмаа: Монголчуудад зориулсан 2 4 төрлийн 30 гаруй тэтгэлэг Австралид бий | Г эгээн Монгол | Гэгээн Монгол

  9. Бушуу болих Dolgor on Б.Булганмаа: Монголчуудад зориулсан 2 4 төрлийн 30 гаруй тэтгэлэг Австралид бий | Г эгээн Монгол | Гэгээн Монгол

  10. EBA gd surgaltiin tuw ni odoo bga yu, medeelel uguuch, Bayarlalaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s