Rio Tinto Австрали дахь уурхайгаа Хятадын “China Molybdenum” компанид 820 сая ам.доллараар худалдана


Австрали дахь зэс, алтны уурхайгаа Хятадын “China Molybdenum” компанид 820 сая ам.доллараар худалдахаар тохиролцоонд хүрээд удаагүй байгаа юм.
Монгол “Рио Тинто”-д дахин ногоон гэрэл асаалаа

2013 оны 8-р сарын 5
Монгол “Рио Тинто”-д дахин ногоон гэрэл асаалаа АНУ-ын “The Motley Fool” цахим хуудаснаа сэтгүүлч Рич Дюпригийн бичсэн ийм нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

Монгол дахь Оюутолгойн аварга том төслөө өргөжүүлэх төлөвлөгөө нь тодорхой бус хугацаагаар хойшлох болсныг “Рио Тинто” компани мэдээлснээс хойш хэдхэн хоног өнгөрч байна. Уурхайг өргөжүүлэх төлөвлөгөөг тус улсын УИХ заавал батлах ёстой ч ирэх намар хүртэл чуулган нь завсарлажээ.

Гэвч Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, УИХ-аас зөвшөөрөл авалгүйгээр Оюутолгойн төслийг өргөжүүлэх ажлаа төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжлүүлэх боломжтой гэж хэлсэн байна. Үүнээс өмнө “Рио Тинто”-гийн Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” охин компанийн хувьцаа хөрөнгийн биржүүдэд огцом, 28 хувиар унах болсон билээ.

Учир нь Оюутолгойн уурхайн гуравны хоёрыг эзэмшдэг “Рио Тинто” мэдээлэхдээ, Монголын Засгийн газартай маргаантай байгаа 22 зүйл дээр зөвшилцөлд хүртэл таван тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхай барих ажил зогслоо гэсэн юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөлд дахин ногоон гэрэл асаангуут “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа хоёр өдрийн дотор даруй 18 хувиар өсчээ.

Одоо тус компанийн нэгж хувьцааны үнэ тодорхой бус байдал үүсэхээс өмнө байснаасаа ердөө 10 хувь доогуур ханштай болоод байна. Оюутолгой нь дэлхийн таван том зэсийн уурхайн нэг. “Рио Тинто” энэ жил дуустал Оюутолгойгоос 75-85 мянган тонн зэсийн баяжмал олборлохоор тооцож байгаа аж. Цаашид тус уурхайгаас жил бүр 1.2 тэрбум паунд зэс, 650 мянган унци алт, гурван сая унци мөнгө олборлох боломжтой гэнэ. Монголын тал хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст уурхайн анхны бүтээгдэхүүнийг Хятад руу тээвэрлэх ажил өнгөрсөн сард эхэлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, уурхай бүрэн хэмжээгээр санхүүжилт авч дээд хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Монголын эдийн засгийг 2020 он гэхэд 35 хувиар өсгөх аж. Мэдээж хэрэг Монголын Засгийн газар уурхайгаас аль болох их орлого олохыг эрмэлзэж буй.

Одоогоор Монголын тал тус төслийн 34 хувийг эзэмшдэг ч түнштэйгээ ижил хэмжээний ашиг авахыг хүсдэг. Хэдийгээр Засгийн газар далд уурхай барих ажлыг төлөвлөгөөний дагуу эхлүүлж болно гэсэн ч “Рио Тинто” энэ талаар өөрийн шийдээ хараахан гаргаагүй байна.

Тэгээд ч “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш ч урьдын хэмжээндээ хараахан хүрээгүй. Ер нь “Рио Тинто” чухал бус хөрөнгөө зарах ажиллагааныхаа дунд яваа бөгөөд энэ жил анх удаа гурван тэрбум ам.долларын алдагдалтай ажилласанаа мэдээлсэн юм.

Өнгөрсөн зургадугаар сард тус компани АНУ-д байрладаг диц болон зэсийн уурхайн хөрөнгөө “Lundin Mining” компанид 325 сая ам.доллараар худалджээ. Харин өнгөрсөн сард Өмнөд Африк дахь “Палабора Коппер” уурхайгаа Хятадын компаниудын консорциумд зарсан байна. Мөн Австрали дахь зэс, алтны уурхайгаа Хятадын “China Molybdenum” компанид 820 сая ам.доллараар худалдахаар тохиролцоонд хүрээд удаагүй байгаа юм.

“Рио Тинто” түүнчлэн дэлхийд эрэлт хэрэгцээ нь одоогоор багассан алмазын бизнесээ ч худалдахыг хүсч буй аж. Оюутолгойн өргөжилтийг хойшлуулан гартаа бэлэн мөнгөтэй байх нь одоогийн нөхцөлд муу зүйл биш ч гэж үзэх болохоор. Гэхдээ цаг алдах нь ирээдүйд Оюутолгойгоос борлуулах зэсийн хэмжээнд нөлөөлөх талтай.

Б.Барс http://economics.gogo.mn/news/126792

2 responses to “Rio Tinto Австрали дахь уурхайгаа Хятадын “China Molybdenum” компанид 820 сая ам.доллараар худалдана

  1. unetei medeelliig orchuulchj olon tumend tugeej bdagt bayarllaa.

  2. Бушуу болих WANTED Horsefiddler, Contortionist in Perth, Overseas Mongolian Students gathering-2013 @ Viva city on 17Aug2013, Australia visa refusal leads to Suicide of a Mongolian girl, Scholarships, SONY success, RIO TINTO sales to China and much more | Mongolian S

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s