600-гаас дээш оноо авсан бол хөнгөлөлттэй зээл хүртэх боломжтой


600-гаас дээш оноо авсан бол хөнгөлөлттэй зээл хүртэх боломжтой
Хэвлэх

  • И-мэйл Нийтлэгдсэн 2013-8-5, Даваа гариг, 18:06 Бичсэн Н.Туяа

Их, дээд сургуульд шинээр элсэгчид ерөнхий шалгалтаар авсан онооноосоо шалтгаалж сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрах боломжтой байдаг.

Тухайлбал буцалтгүй тусламжид бүтэн өнчин, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх, ар гэрийнхнийх нь нэг хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд хамрагдах боломжтой юм байна. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй ар гэрийнхний хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, эсвэл суралцагч өөрөө 50 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хамрах аж.

Харин хөнгөлөлттэй зээлд хагас өнчин, малчин, нэн ядуу өрхийн болон цэргийн албыг хоёр жилээс дээш хугацаагаар хаасан хүүхдүүд хамрагдах боломжтой. Энэ зээлийн санхүүжилт нь ангиасаа шалтгаалж 350-650 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд 600-гаас дээш оноо авсан, хуучин суралцагчид 2.8-аас дээш голч оноотой тохиолдолд хамрагдах эрхтэй болно.

Зээл, тусламжид хамрагдахыг хүсэгчид өргөдлөө бичээд, сум болон хорооны тодорхойлолт, хагас өнчин бол эцэг эхийн нас барсан лавлагаа зэргийг бүрдүүлэх шаардлагатай юм байна.

Н.Туяа

One response to “600-гаас дээш оноо авсан бол хөнгөлөлттэй зээл хүртэх боломжтой

  1. Бушуу болих WANTED Horsefiddler, Contortionist in Perth, Overseas Mongolian Students gathering-2013 @ Viva city on 17Aug2013, Australia visa refusal leads to Suicide of a Mongolian girl, Scholarships, SONY success, RIO TINTO sales to China and much more | Mongolian S

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s