2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Австрали Улсын визний хураамжинд өөрчлөлт орcoн


Huush barag odoo bga oyutnii visa-nii $535-n zardaliig n uneteid toocoh humuus olon bhd neeh hultsengui teed l bugd duv duugai ahiad ger buliinhendee $700+ nemj tolj baij visa avah n bn shd, ene odoo yun mair yum muuhan mashaan avaad unachih $ shd. Visa garq bol bucaaj ogno gej nemmeer yumaa. Une osgoh bolson shaltgaanaa 1994 onoos hoish oorchlogdoogui & Usa, Canada-g duuraijiigaan gechij, yu ve, USA chini visa garaagui bol visa fee-g n bucaaj ogdog bsn bish bilw. Australia -aa gej argagui top demand uls gedgee zarlaj bga helber n ene yum bn daa, USA-s 3 dahin, UK-s 2.5 dahin ondor orlogotoi, zardal n baga, dotooddoo hunsnii asuudlaa barag buren shiidchihdeg, jiliin 4 ulirald urgats avch baingiin fresh / eruul huns hereglej, ard tumen n darui 30 jileer Mongolchuudaas urt nasalj, 18 dahin ondoroor orlogojij, podvalk shortnoos oor ovliin huvtsasnii zardalgui, hyamd hool undtai, delhiin taalamjtai ornuudiin ehnii 3-t bainga ordog, amgalan taivan uls geed bodohoor neeree l humuus saya saya togrogoo duv duugai tolon barin zutgeseer baigaa n argaguim bn l doo

Монгол Улсын Виз Мэдүүлэгчид

English Version: Англи хэлний хувилбар

http://www.china.embassy.gov.au/bjng/immi_mongolian.html

Холбогдох мэдээлэл

Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-ны Цагаачлал болон иргэншлийн алба Монгол Улсын иргэдийн зочлох виз (жуулчны болон бизнесийн төрөл) түр ажиллах виз, байнгын оршин суугч буцан очих виз, оюутны виз болон өв залгамжлан Австралийн иргэншил хүсэх зэрэг виз мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэдэг.

Дээр дурдсан визийн аль нэгийг мэдүүлэх бол мэдүүлгийн материалаа Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвд (AVAC) өгөх боломжтой.

ЧУХАЛ МЭДЭЭ:

2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр визний хураамж нэвтрүүлнэ

2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр визний хураамжинд өөрчлөлт орно. Тийнхүү виз мэдүүлэх үед тавигддаг байсан нэг бүхэл хураамж нь виз мэдүүлэгт багтсан хүний тооноос хамааран тус тус өөрөөр тооцогдох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлал болон иргэншлийн албаны доорх хуудасд орх харна уу:
Changes to Visa Pricing Arrangements – Frequently Asked Questions for Clients
New Visa Pricing Arrangements – Information for Clients

Автралийн Зочлох визний хүрээнд өөрчлөлт  орлоо

2013 оны 3 дугаар сарын 23-ний өдөр Австрали Улсын Засгийн газараас Зочлох визний хүрээнд томоохон шинэчлэл нэвтрүүллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Зочлох визний хүрээнд хийгдэж буй томоохон өөрчлөлтүүд -д орж харна уу.

Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төв (AVAC)

Австрали Улсын виз эсхүл өв залгамжлан иргэншил хүсэх мэдүүлэг өгөх Монгол Улсад амьдарч буй иргэд мэдүүлгийн материалаа Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвд (AVAC) өгнө үү.
Улаанбаатар хот дахь AVAC  -д орж харна уу.
AVAC төвтэй холбоотой мэдээлэл -д орж харна уу.

2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали Улсын виз зөвшөөрөгдсөн Монгол Улсын иргэд Австрали Улсaд визийн наадаг хуудасгүй зорчих журам

Австрали Улсын виз зөвшөөрөгдсөн, Монгол Улсаас Австрали Улсад зорчих иргэд паспорт дээрээ визийн наадаг хуудас даруулалгүйгээр Австралид зорчих боломжтой боллоо. Энэ журам 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.

Энэ журамтай холбоотой мэдээллийг Визийн Наадаг Хуудас -д орж Англи болон Монгол хэлээр харна уу.

Виз болон иргэншилтэй холбоотой ерөнхий мэдээлэл

Ерөнхий мэдээлэл хуудасд орж доорх жагсаалтын дагуу дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай:
• Виз болон иргэншил мэдүүлгийн материалаа хэрхэн ирүүлэх тухай
• Виз мэдүүлгийн хураамж болон хураамж хэрхэн төлөх
• Эрүүл мэндийн шаардлага
• Мэдүүлэг шийдвэрлэх хугацаа
• Итгэмжлэл гаргах
• Туслах бичиг баримтууд
• Хуурамч бичиг баримт
• Мэдүүлэгт хийгдэх хянан шалгалт
• Бидэнтэй холбоо барих
• Мэдүүлгийн хариу мэдэгдэх тухай
• Паспорт бичиг баримтаа буцаан авах
• Санал хүсэлт

Визийн ангилалууд

Энд дурдагдаагүй виз мэдүүлэгтэй холбоотой болон дурдагдсан визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй цагаачлал болон иргэншилийн албаныүндсэн вэб хуудас-д орж танилцах боломжтой.

Бээжин хотод хүлээн авч шийдвэрлэдэг доорх ангилалын виз мэдүүлгийг Монгол Улсын иргэд түгээмэл мэдүүлдэг учир холбогдох мэдээллийг Англи хэлнээс Монгол хэл дээр тусгайлан хөрвүүлсэнтэй танилцаарай.
• Зочлох виз (Ангилал 600) (Жуулчны төрөл болон Бизнесийн төрөл)
• Түр ажиллах виз (Ангилал 400, 401, 402, 403, 457, 420)
• Оюутны виз – 570-576 Ангилал

Бээжин хот дахь Цагаачлалын алба Монгол Улсын иргэдийн Хүүхэд үрчлэлт байнгын оршин суух (цагаачлах) виз мэдүүлгийг л хүлээн авч шийдвэрлэнэ. Бусад байнгын оршин суух (цагаачлах) виз мэдүүлгийг Бээжин хотод бус Хятад Улсын өөр хотууд дахь Цагаачлалын алба шийдвэрлэнэ. Доорх жагсаалтад орж холбогдох мэдээллийг авна уу.
• Гэр бүлээрээ цагаачлах (эхнэр/нөхөр, үр хүүхдүүд, бусад гэр бүлийн гишүүд)
• Эцэг/эх цагаачлах 
• Бизнесийн мэргэжлийн чиглэлээр цагаачлах
• Ерөнхий мэргэжлийн чиглэлээр цагаачлах

Австрали Улсын иргэншил хүсэх мэдүүлэг өгөх

• Өв залгамжлан иргэншил хүсэх мэдүүлэг

Монгол Улсын иргэд өв залгамжлан иргэншил хүсэх мэдүүлгийн материалаа Улаанбаатар хот дахь AVAC-д өгнө үү.

Иргэншил мэдүүлэг өгөх эрхтэй эсэхээ шалгах болон мэдүүлэг хэрхэн өгөх талаарх мэдээллийг Өв залгамжлан иргэншил хүсэх мэдүүлэг хуудаснаас авах боломжтой.

• Иргэншил хүсэх мэдүүлэг

Хятад болон Монгол Улсад оршин суугч иргэдийн Австралийн иргэншил хүсэх, Австралийн иргэншил буцаан авах эсхүл Австралийн иргэншлээс татгалзах мэдүүлгийг Австрали Улсын Канберра хот дахь Гадаадын Иргэншил Хариуцсан Хэлтэс буюу Overseas Citizenship Unit (OCU) хүлээн авч шийдвэрлэнэ. Тиймээс мэдүүлгийн материалаа тус албаны доорх хаягаар шууд илгээнэ үү.

Overseas Citizenship Unit (OCU) DIAC ACT and Regions Office
GPO Box 717 Canberra ACT 2601 AUSTRALIA

Дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлалын албаны Иргэншил хүсэх мэдүүлэг өгөх нь хуудаст орж харна уу.

Хэрэв та Австралийн иргэншил хүсэх мэдүүлэг өгөхтэй холбоотой тодруулга авах хүсэлтэй бол дараах и-мэйл: email: ocu@immi.gov.au хаягаар холбогдоно уу.

Зуучлагч агентлагт хандах шаардлага бий юу

Зуучлалын агентлагт хандахаас өмнө доорх мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна. Австрали улсаас гадна байрлан үйл ажиллагаа явуулж буй зуучлалын агентлагуудын тухай мэдээлэл-д орж харна уу.

Цагаачлалын залилан мэхлэх үйлдлийн тухай анхааруулга

Зарим этгээд таны эсвэл таны нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг завдах тохиолдол гарч болзошгүй тул интернет хэрэглэх явцад болгоомжтой байж өөрийгөө цагаачлалын залилан мэхлэх үйлдлээс хамгаалаарай. Австрали Улсад залилан мэхлэх үйл явдлыг гэмт хэрэгт тооцдог ба үйл ажиллагаанд оролцсон иргэдэд ихээхэн ял шийтгэл/торгуул оноодог. Таны виз мэдүүлэгийг ямар нэгэн этгээд танд бүрдүүлж, бөглөж өгсөн хэдий ч виз мэдүүлэгт тавигдах бүх хариуцлагыг та өөрөө хүлээх болно. Австралийн Виз Амархан Авах нь  бичлэгийг орж үзнэ үү.

Бидэнтэй Холбогдох

Австрали Улсын виз мэдүүлэг болон иргэншилтэй холбоотой мэдээлэл авах бол бидэнтэй холбоо барина уу.

Манай хэлтэс одоогоор таны асуултанд зөвхөн Англи болон Хятад хэлээр хариу өгөх боломжтой.
И-мэйл: immigration.beijing@dfat.gov.au
Утас: (010) 5140 4424 Fax: (010) 5140 4166

Манай xаяг: Австрали Улсын Элчин Сайдын Яам, Цагаачлал болон Иргэншилийн Алба, Донжимэнвай Дазие, Бээжин Хот 100600, Хятад Улс

Хэрэгтэй Холбоосууд

Цагаачлал болон Иргэншилийн Алба 

Улаанбаатар дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төв (AVAC)

Виз ба Цагаачлах хуудас руу буцах
 

Page Last Updated 19 June 2013

2 responses to “2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Австрали Улсын визний хураамжинд өөрчлөлт орcoн

  1. Бушуу болих Australian visa fee changes, English studies in OZ, Inflation 2013, Internet provider choice and Melbourne new mongols | Mongolian Students Association in Australia

  2. Бушуу болих APC Scholarship 50%, 500 top uni accepted by Mgl Gov Scholarship-2013, Application fee waiver for UNSW, UTS, USYD, Sydney Mongolian ads, School kids cost in Brisbane, Sydney and Perth | Mongolian Students Association in Australia

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s