Монгол улсын иргэдэд зориулсан Австралийн визийн мэдээлэл


http://www.austrade.gov.au/Local-Sites/Mongolia/Mongolian/Visas

Монгол улсын иргэдэд зориулсан визийн мэдээлэл

Австрали улсад аялах /ажиллах /суралцах /амьдрах хүсэлтэйд тань талархаж байна. Австрали Улсын визний асуудлыг Улаанбаатар хот дахь Австрали Улсын Ерөнхий Консулын Газар хариуцдаггүй тул та доорх зөвлөмжийг уншиж танилцана уу.

Виз мэдүүлэг болон Иргэншил

Австралийн виз мэдүүлэх
2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол Улсад амьдарч буй иргэд Австрали Улсад зорчих визний материалыг өөрийн биеэр Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвд (AVAC) өгөх боломжтой боллоо.

Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төв нь Даваа гаригаас Баасан гаригт 8:00-15:00 цагийн хооронд ажиллана (Бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй).

Даваа гаригаас Баасан гаригт 9:00-15:00 цагийн хооронд утсаар мэдээлэл өгнө.

Иргэд цагаачлалын албаны стандарт виз мэдүүлгийн хураамж (холбогдох бусад төлбөр) төлөхөөс гадна тус төвийн үйлчилгээний хураамж болох 70 Австрали доллар буюу 100800 төгрөг төлөх шаардлагатай.

Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвийн үзүүлэх үйлчилгээ нь:
   •  Виз болон виз мэдүүлэхтэй холбоотой лавлагаа өгөх;
•  Визний бичиг баримт болон хураамж хүлээн авах;
•  Интернэтэд холбогдсон компьютер;
•  Иргэд өөрийн виз мэдүүлгийн явцыг интернэтээр шалгах системээр хангах;
•  Виз мэдүүлгийн хариу /паспорт /бичиг баримтийг (хэрвээ байгаа бол) буцаан олгох.

Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвийн байршил:
DHL компанийн байр, 1 давхар
Энхтайвны өргөн чөлөө 10/5
Сүхбаатар дүүрэг, 1 хороо
Улаанбаатар 14210, Монгол Улс
Утас: +976-7711 4474
Факс: +976-7010 4410
И-мэйл: info.aumn@vfshelpline.com

Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол доорх интэрнэт хаяг руу орж харна уу:
Улаанбаатар хотод виз хэрхэн мэдүүлэхтэй холбоотой мэдээллийг http://www.vfsglobal.com/australia/mongoliaхуудаснаас орж харна уу.
Австрали Улсын Цагаачлалын албаны мэдээллийг www.immi.gov.au  хаягаар орж авна уу.

Сурталчилгаа

One response to “Монгол улсын иргэдэд зориулсан Австралийн визийн мэдээлэл

  1. Бушуу болих Dalai lama, Overseas Mongolians, Australia to USA for Mongolians, video about Mglians in aus and much more | Mongolian Students Association in Australia

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s