Австралид сувилагчаар ажиллах


Австралид сувилагчаар ажиллах on http://immi.gov.au

Та өндөр ур чадвар, туршлагатай эсвэл мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүссэн аль нь ч бай танд тохирох визийн төрөл байгаа. Австралид түр болон байнга ажиллах олон сайхан ажил мэргэжлийн боломжууд байдаг. Та Австралид сувилагчаар ажиллахаар виз хүсэх үедээ Австралийн дотор, гадна хаана ч байж болно.

Сувилагч нар эрүүл мэндийн үзүүлэлтээр сайн байх ёстой ба мөн тодорхой төвшний боловсрол, туршлагатай байх ёстой. Эмнэлэг юмуу бусад эрүүл мэндийн асаргааны газар ажиллахын тулд сувилагч нар цээжний рентген зураг болон өөр бусад эрүүл мэндийн шаардлагыг давсан байх хэрэгтэй.

Австралид ажиллахын тулд сувилагч нар нэг бол Australian Nursing & Midwifery Council (ANMC) / Австралийн эх барих, сувилахуйн зөвлөл/ эсвэл тухайн ажиллахыг хүсэж буй муж, дэвсгэр нутгийн сувилагч нарыг зохицуулах албаас үнэлгээ авсан байх хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг дараах вэбсайтаас авна уу: http://www.anmc.org.au/

Сувилагчын визийн төрлүүд

Одоогоор сувилагч нар Австралид өндөр эрэлттэй байгаа. Байнга болон түр оршин суух олон сонголт байдаг. Сувилагч нарын ихэнх визийн өргөдөл давуу эрхтэйгээр богино хугацаанд боловсруулагддаг.

Ажил олгогчийн спонсортой сувилагч нар

Түр бизнесийн (удаан хугацааны) виз (дэд ангилал 457) – Temporary Business (Long Stay) visa (subclass 457)

Дөрөв хүртэлх жилийн хугацаагаар шаардлага хангасан бизнес-спонсорынхоо байгууллагад ажиллах бүртгэлтэй сувилагч нарт зориулсан. Цуг явж буй гэр бүлийн гишүүд Австралид ажиллаж, сурч болно.

Ажил олгогчоос санал болгох схем – Employer Nomination Scheme

45-аас доош насны бүртгэлтэй сувилагчаар ажиллаж байсан ажлын туршлага, чадвартай сувилагч нар энэ схемийн дагуу байнгын виз хүсэж болно

Бүс нутгийн спонсортой цагаачлалын схем – Regional Sponsored Migration Scheme

Австралийн дипломын төвшингийн юмуу түүнээс дээш мэргэшил, чадвартай (хоёр жилийн хугацаанд бүтэн цагаар сурсан) дүйцэхүйц чадвартай сувилагч нар энэ байнгын оршин суух визийн шаардлагыг хангана. Энэ схемийн дагуу бүс нутгийн Австралид ажиллаж амьдрахын тулд сувилагч нар Австрали ажил олгогчоор спонсорлуулах хэрэгтэй болно.

Ерөнхий ур чадварын цагаачлал

Сувилагч нар бие даасан ур чадвартай цагаач гэсэн ангиллаар юмуу Ерөнхий ур чадварын цагаачлалын хөтөлбөрийн дагуу аль нэг спонсортой визээр Австрали уруу шилжин суурьшиж болно.

Ажиллангаа амрах

18-30 насны залуус 12 сар хүртэлх хугацаагаар Австралид ирж 6 хүртэлх сараар ажиллангаа амарч болох визийн сонголт байдаг ч энэ нь Австралийн засгийн газартай гэрээтэй байдаг өндөр хөгжилтэй орнуудын залууст л зориулагдсан юм. Монгол улс болон бусад буурай хөгжилтэй улсууд үүнд хамрагдах боломжгүй.

Ур чадвараа дээшлүүлэх

Австралид сувилагчаар ажиллах зохих чадвар эзэмшиж амжаагүй байгаа сувилагч нар ур чадвараа дээшлүүлэхээр холбох хөтөлбөрт (bridging program) хамрагдаж болно. Үүнд зориулагдсан хэд хэдэн түр визийн сонголт байдаг.

Сурталчилгаа

7 responses to “Австралид сувилагчаар ажиллах

  1. Би нягтлан бодогчийн чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаа. Энэ хэр боломжтой бэ

  2. Бушуу болих 800 mongolians, 300 mgl students, 80 PR in Australia « Mongolian Students Association in Australia

  3. bagshiin deed kurs surgaltand suumaar bna ajil amidrah bolomj bga u\

  4. Бушуу болих Jobs, Basketball League, Mongolian product sales and much more « Mongolian Students Association in Australia

  5. Бушуу болих Top accessed posts on 06 Dec 2012 | Гэгээн Монгол

  6. би эх баригч мэргэжилтэй Австралид ажиллаж амьдрах сонирхолтой байнаа тэнд сувилагч эх баригчаар ажиллаж байгаа хүн байвал надад мэдээлэл өгч туслаач ажиллах амьдрах боломж цалин хөлс хэр ажилд орох боломж хэр байдын болоо яаж гарах вэ

  7. Би хөдөө эмнэлэгт сувилагчаар ажилладаг.20 гаруй жил ажиллаж байна.Цаашид Австрали улсад ажиллаж амьдрах хүсэлтэй.Энэ талаар мэдээлэл өгч тусална уу.?

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s