Австралийн виз мэдүүлэхдээ зуучлагч цагаачлалын агентлагт хандах уу


Австрали улсаас гадуур үйл ажиллагаа явуулж буй
цагаачлалын агентлагуудын тухай мэдээлэл
Виз мэдүүлэгчидэд өгөх зөвлөгөө / Advice for visa applicants

  • Та виз мэдүүлэхдээ заавал зуучлагч цагаачлалын агентлагт хандах шаардлагагүй гэдгийг анхаарвал зохино.
  • Цагаачлалын агентлаг нь таны мэдүүлгийн шийдвэрт нөлөө үзүүлэхгүйн дээр мэдүүлэгийн явцыг хурдасгаж чадахгүй.
  • Цагаачлал болон Иргэншил Хариуцсан Хэлтэс (DIAC)- т хүлээн авч боловсруулдаг ихэнх виз мэдүүлгүүд цагаачлалын агентлагаар дамжаагүй байдаг.
  • Хэдий тийм ч, та мэдүүлэг өөрөө ирүүлэх итгэлтэй бус байгаа эсвэл таны мэдүүлгийн асуудал ихээхэн төвөгтэй бол та бүртгэлтэй цагаачлалын агентлагт хандаж болно.
  • Австрали улсад үйл ажиллагаа явуулж буй цагаачлалын агентлагуудад тавьдаг хууль зүйн шаардлага нь Цагаачлалын Агентлагийн Бүртгэл Хариуцсан Байгууллага (MARA)-д бүртгүүлсэн байх явдал юм. Австрали улсад бүртгэлтэй зарим цагаачлалын агентлагууд өөр улсад үйл ажиллагаа мөн явуулдаг тул та дараах www.mara.com.au вэб хуудаст орж бүртгэлтэй агентлагийн талаар хайлт хийх боломжтой юм.

Мэдүүлэг ирүүлэх / Lodging of applications

  • Та мэдүүлгээ Цагаачлал болон Иргэншил Хариуцсан Хэлтэс (DIAC)- д шууд ирүүлэх эсвэл төлөөний хүнээр дамжуулан мэдүүлэг өгөх боломжтой юм. Мэдүүлгийг хэн манай хэлтэст хүргэж ирэхээс хамаарахгүй бүх мэдүүлэгийн материалыг хүлээн авна. Мөн ихэнх тохиолдолд интернэтээр мэдүүлэг өгөх боломжтой.
  • Хэрэв та мэдүүлгээ Австрали улсаас гадна байрладаг бүртгэлтэй бус цагаачлалын агентлагаар дамжуулан ирүүлвэл манай хэлтсээс тухайн агентлагт тусгай дугаар олгодог. Энэ дугаар нь зөвхөн манай хэлтсийн дотоод үйл ажиллагаанд зориулагдсан ба тухайн агентлагт ямар нэгэн онцгой эрх олгоно гэсэн үг биш юм.
  • Виз мэдүүлэг болон мэдүүлгийн явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, түүнчлэн DIAC хэлтэстэй хэрхэн холбогдох талаар http://www.immi.gov.au вэб хуудаст орж танилцана уу.

Цагаачлалын Агентлагийн сонгох тухай / Choosing to use a migration agent

  • Хэрэв та цагаачлалын агентлагаар дамжуулан мэдүүлэг өгөх хүсэлтэй бол, манай (DIAC) хэлтэс таньд (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлагт, хэрэв энэ нь боломжгүй бол танай улсад магадлан итгэмжлэгдсэн цагаачлалын агентлагт хандахыг анхааруулж байна.
  • Хэрэв таны сонгосон ‘Цагаачлалын Агентлагийн Бүртгэл Хариуцсан Байгууллага’ (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлаг нь ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж буйг та олж мэдсэн тохиолдолд манай (DIAC) хэлтэст мэдэгдэх нь зүйтэй. Мөн (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлагтай холбоотой бусад гомдол саналыг http://www.mara.com.au вэб хуудаст хандан тавих боломжтой юм.

Хэрэв та Автрали улсаас гадна байрладаг бүртгэлгүй цагаачлалын агентлагаар Зуучлуулахаар шийдсэн бол дараахь зүйлийг сайтар ойлгосон байх ёстой. Энэ нь хэрэв тухайн агентлаг шударга бус хуурамч үйл ажиллагаа явуулах хандлагатай бол таньд өөр сонголт байгааг санах явдал юм.
Хэрэв таны сонгосон бүртгэлгүй цагаачлалын алба ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж буйг та олж мэдсэн тохиолдолд та холбогдох хуулийн байгууллагад хандах болон Цагаачлал болон Иргэншил Хариуцсан Хэлтэст (DIAC) даруй мэдэгдээрэй.
Анхааруулга / Remember
• Та заавал цагаачлалын агентлагт хандах шаардлагагүй.
• Хэрэв цагаачлалын агентлагт хандахаар шийдсэн бол албан ёсны бүртгэлтэй агентлагт хандах нь
зүйтэй.
• Цагаачлал болон Иргэншил Хариуцсан Хэлтсээс (DIAC) таньд Австрали улсад бүртгэлтэй
цагаачлалын агентлагт хандахыг зөвлөж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.immi.gov.au-д орж танилцана уу.

http://www.immi.gov.au/visas/migration-agents/_pdf/about-migration-agents-outside-aust-mongolian.pdf

Сурталчилгаа

2 responses to “Австралийн виз мэдүүлэхдээ зуучлагч цагаачлалын агентлагт хандах уу

  1. Бушуу болих Элчин сайд Р.Болд, Австралийн виз зуучлагч, ТЭТГЭЛЭГ and more « Mongolian Students Association in Australia

  2. mongold dahi hayg helj ogooch

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s