Австрали улсаас гадна байрлан үйл ажиллагаа явуулж буй цагаачлалын агентлагуудын тухай мэдээлэл


http://www.china.embassy.gov.au/bjng/DIACMONG290110.html

Виз мэдүүлэгчидэд өгөх зөвлөгөө

Та виз мэдүүлэхдээ заавал жуучлагч цагаачлалын агентлагт хандах шаардлагагүй гэдгийг анхаарвал зохино. Цагаачлалын агентлаг нь таны мэдүүлэгийн шийдвэрт нөлөө үзүүлэхгүйн дээр мэдүүлэгийн явцыг хурдасгаж чадахгүй.

Цагаачлал болон Иргэншил Хариуцсан Хэлтэс (DIAC)- т хүлээн авч боловсруулдаг ихэнх виз мэдүүлэгүүд цагаачлалын агентлагаар дамжаагүй байдаг.

Хэдий тийм ч, та өөрөө мэдүүлэг ирүүлэх итгэлтэй бус эсвэл таны мэдүүлэгийн асуудал ихээхэн төвөгтэй бол та бүртгэлтэй цагаачлалын агентлагт хандах боломжтой.

Австрали улсад үйл ажиллагаа явуулж буй цагаачлалын агентлагуудад тавидаг хууль зүйн шаардлага нь Цагаачлалын Агентлагын Бүртгэл Хариуцсан Байгууллага (MARA)-д бүртгүүлсэн байх явдал юм. Австрали улсад бүртгэлтэй зарим цагаачлалын агентлагууд өөр улсад мөн үйл ажиллагаа явуулдаг тул та дараах https://www.mara.gov.au/вэб хуудаст орж бүртгэлтэй агентлагын талаар хайлт хийх боломжтой юм.

Мэдүүлэг ирүүлэх

Та мэдүүлэгээ Цагаачлал болон Иргэншил Хариуцсан Хэлтэс (DIAC)- д шууд ирүүлэх эсвэл төлөөний хүнээр дамжуулан мэдүүлэг өгч болно. Мэдүүлэгийг хэн манай хэлтэст хүргэж ирэхээс хамаарахгүй бүх мэдүүлэгийн материалыг хүлээн авна. Мөн ихэнх тохиолдолд интернэтээр мэдүүлэг өгөх боломжтой.

Хэрэв та мэдүүлэгээ Австрали улсаас гадна байрладаг бүртгэлтэй бус цагаачлалын агентлагаар дамжуулан ирүүлвэл манай хэлтэсээс тухайн агентлагт тусгай дугаар олгодог. Энэ дугаар нь зөвхөн манай хэлтэсийн дотоод үйл ажиллагаанд зориулагдсан ба тухайн агентлагт ямар нэгэн онцгой эрх олгоно гэсэн үг биш юм.

Виз мэдүүлэг болон мэдүүлэгийн явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, түүнчлэн DIAC хэлтэстэй хэрхэн холбогдох талаар http://www.immi.gov.auвэб хуудаст орж танилцана уу.

Цагаачлалын агентлагыг сонгох тухай

Хэрэв та цагаачлалын агентлагаар дамжуулан мэдүүлэг өгөх хүсэлтэй бол, бид танид (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлагт хандахыг зөвлөж байна. Хэрэв энэ нь боломжгүй бол танай улсад бүртгэлтэй магадлан итгэмжлэгдсэн цагаачлалын агентлагт хандахыг анхааруулж байна.

Хэрэв таны сонгосон ‘Цагаачлалын Агентлагын Бүртгэл Хариуцсан Байгууллага’ (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлаг нь ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж буйг та олж мэдсэн бол манай (DIAC) хэлтэст мэдэгдэх нь зүйтэй. Мөн (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлагтай холбоотой бусад гомдол саналаа https://www.mara.gov.au/вэб хуудаст орж тавиарай.

Хэрэв та Автрали улсаас гадна байрладаг бүртгэлгүй цагаачлалын агентлагаар жуучлуулахаар шийдсэн бол дараах зүйлийг сайтар ойлгосон байх ёстой. Энэ нь хэрэв тухайн агентлаг шударга бус үйл ажиллагаа явуулах, хуурамч материал бүрдүүлэх хандлагатай бол танид өөр сонголт байгааг ямагт санах явдал юм.

Хэрэв таны сонгосон бүртгэлгүй цагаачлалын алба ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж буйг та олж мэдсэн бол та холбогдох хуулийн байгууллагад хандах болон Цагаачлал болон Иргэншил Хариуцсан Хэлтэст (DIAC) дариу мэдэгдээрэй.

Анхааруулга
• Та заавал цагаачлалын агентлагт хандах шаардлагагүй.
• Хэрэв цагаачлалын агентлагт хандахаар шийдсэн бол албан ёсны бүртгэлтэй агентлагт хандах нь зүйтэй.
• Цагаачлал болон Иргэншил Хариуцсан Хэлтэсээс (DIAC) танид Австрали улсад бүртгэлтэй цагаачлалын агентлагт хандахыг зөвлөж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.immi.gov.au -д орж танилцана уу.

Виз ба Цагаачлах хуудас руу буцах

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s