Австрали: ХҮҮХЭД БА СУРГУУЛЬ


October 3, 2012

http://mandakhbat.wordpress.com/2012/10/03/aaaaaaaa/

хүүхэд ба сургууль

Filed under: Uncategorized — mandakhbat @ 9:45 am

За Австралийн талаар сонин байж магад гэсэн хэдэн зүйлийг бичье.

Хүүхдийн аюулгүй байдалд их анхаарах юм. 10 хүртэл насны хүүхэд сургуульдаа ганцаараа явж чадна гэвэл эцэг, эх, асран хамгаалагчаас нь заавал бичгээр тэр баталгааг нь авах юм. Хичээл өдөр бүр яг цагтаа эхэлж, цагтаа дуусна. Манайхан шиг “цонхлоно” гэсэн ойлголт байхгүй.

Сургууль орох тарах үед нэг цагийн туршид “Хүүхэд явж байна” гэсэн бичигтэй тусгай хувцастай хүмүүс гарч зам зохицуулж байх юм. Яг манай “цэнхэр” хувцастнууд шиг. Сургууль дээр хүүхэд бүр сургуулиас зардаг өмд, юбка, цамц, футболка, малгай өмсөнө. Зөвхөн хар гутал, цагаан оймс өмсөнө. Иймээс баян ядуугийн ялгаа үндсэндээ мэдэгдэхгүй. Австрали иргэд үнэгүй сурна. Төлнө гэвэл жилд 5-10 000 доллар байх.

Сургууль дээр нь байнга л янз бүрийн юм зохиогдоно. Хичээлийн цагаар аялал хийх, музей үзэх, парк орох, номын долоо хоног хийх, хийсэн зүйлсээр нь үзэсгэлэн гаргах, аавуудын өдөр, ээжүүдийн өдрөөр хүүхдүүдээр юм хийлгэх, чөлөөт хувцасны өдөр, диско зэргийг зохион байгуулах юм.

Ийм жаахан зүйлээс санаа аваад Монголоо бага багаар өөрчлөөд байх юмсан. Мэдээж эндхийн бүх зүйл төгс, сайн сайхан биш л дээ…

2 responses to “Австрали: ХҮҮХЭД БА СУРГУУЛЬ

  1. Бушуу болих Australian news for Mongolians in Australia « Mongolian Students Association in Australia

  2. Бушуу болих News for Mongolians in Australia | Гэгээн Монгол

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s