Австралид амьдрах ногоон карт буюу байнгын оршин суух эрх авах


http://www.mglvic.com.au/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=51&Itemid=151

Австралид амьдрах ногоон карт буюу байнгын оршин суух эрх авах талаар хүмүүс их сонирхож асуудаг л даа.

Үндсэндээ хоёр суурь шалгуурыг хангах хэрэгтэй.    Эрүүл мэндээр тэнцэх,   гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийтггэгдээгүй байх.

Дээрхи шалгуурыг хангаж ,   зөв замаар төлөвлөгөөтэй явбал маш амархан,  буруу замаар явбал маш төвөгтэй байх болно.

Хамгийн чухал зүйл бол цаг хугацааны хүчин зүйлийг сайн тооцож,   нарийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.   Үүнд англи хэлний шалгалтаа хэзээ өгөх вэ, ямар дүн авах шаардлагатай гэдгээ тооцох.    Мэргэжлийн ур чадварын үнэлгээгээ   хэдий хугацаанд хийлгэх, ямар шалгуурыг хангасан байх зэргээ нарийн төлөвлөх шаардлагатай.

Ерөнхийдээ IELTS –ийн шалгалт,  ур чадварын үнэлгээ хийлгэх зэрэгт  тус тусдаа 2 -3  сар  хүлээх хэрэгтэй болдог.  Түүнчлэн эхний оролдлогоороо хүссэн үр дүнгээ авч чадах уу гэдгээ бас сайн тооцох.

Дараагийн асуудал бол мөнгө төлж  агентаар дамжуулж, бичиг баримтаа цагаачлалын албанд мэдүүлэх үү,  өөрөө бэлдэж өгөх үү гэдгээ шийдэх хэрэгтэй.      Агентаар дамжуулсан тохиолдолд  зардал өндөр гарах нь мэдээж.   Давуу тал нь бичиг баримтанд алдаа гарах боломж  бага байна.

Өөрөө хийх нь  зардалын хувьд давуу талтай байж болох ч,  дүрэм журамаа сайн судлаагүйгээс алдаа гаргах эрсдэл өндөр байдаг.  Гэхдээ сайн судлаад хийж чадна гэж өөртөө найдаж байгаа бол өөрөө хийх буруу зүйл биш юм.

Бичиг баримтаа мэдүүлсэний дараа хүлээнэ гэдэг бол сэтгэл зүйн том тоглолт болно.    Зарим эрсдэл ихтэй Энэтхэг, Пакистан улсуудын иргэд  2 жил хүртэл хугацаанд  зөвхөн  security clearance буюу  тухайн хүний эрсдлийн үнэлгээ хийж дуустал хүлээх хэрэг гардаг.

Аз болоход  Монгол элдэв  алан хядлага болдоггүй учир  удаан хүлээх шаардлага гардаггүй.  Гэхдээ  энэ нь Сase officer  буюу  чиний  бичиг баримтыг үнэлж байгаа ажилтнаас шалтгаална.

Хэрэв нэгэнт   Case officer  томилогдсон бол  танд мэдэгдэх ба хүссэн мэдээллийг нь заасан цаг тухайд явуулж байх хэрэгтэй.     Хэрэв эргэлзэж байгаа зүйл байвал Интернэт-ын форумуудыг их сайн уншиж бусад хүмүүсийн туршлагаас сайн судлах хэрэгтэй.

Мөн эргэлзэж байгаа зүйл байвал шууд Case officer  руу хандаж  эелдэгээр асуух хэрэгтэй.    Ер нь аз дайрах болов уу гэсэн  эрсдэл хийж болохгүй. Нэг л шалгуур тэнцэхгүй бол шууд татгалазана.

Тийм учраас  чиний бичиг баримт тухайн ангилалын визны бүх л  шалгуурыг зуун хувь хангасан байх  шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд  Австралын цагаачлалын албаны веб сайтыг байнга шалгаж,  дүрэм журманд орсон өөрчлөлтийг сайн шалгаж байх хэрэгтэй.

Бүх шалгуурыг хангасан гэж үзвэл сэтгэл тайван хүлээж болно.  Асуулт байвал манай форумд үлдээгээрэй.

 

Good luck mate!

Advertisements

3 responses to “Австралид амьдрах ногоон карт буюу байнгын оршин суух эрх авах

  1. employer nomination 785 -aar onoo margaashgui PR apply hiih sanaatai bna. tegeed unshaad bhaar employer ni 785 form-oo boglood approval avchihval yag huvi hunii bogloh heseg ni neeh amarhan yum bgaad bhiin. bi odoo dutuu haraad bna uu. yag ene torloor PR apply bolohod specific recommendation bval ogooch plz.

  2. hi ene ulsad amidrahad vl hudluh hurungu hudaldan awbal amidrah erh olgodog gej sonsloo ene medeelel vnen bolowuu hariu uguuch

  3. Haana burtguuleh ve

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s