Сэрэмжлүүлэг


Брисбане болон Куинсланд мужид үер болж байгаатай холбогдуулан Монголчууд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг хүсэж байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш манай мужийн зарим газраар үертэй байсныг та бүхэн мэдэх билээ. Нэн ялангуяа өнөө өглөөнөөс үргэлжлэн орсон их устай борооны улмаас Брисбане хотын хэмжээнд онц байдал зарлаад зарим үерт автсан болон автаж болзошгүй газруудаар нүүлгэн шилжүүлэлт хийсэн. Түүнчлэн үүрэн холбооны зарим компаний утасны үйлчилгээ ч хэсэг зуур тасарлаа.

Иймд та бүхэн онцгой шаардлагатай алба, амины ажилгүй бол гадуур зорчихгүй байх, нүүлгэн шилжүүлэх нөхцөл үүсвэл бэлэн байх, ялангуяа чухал баримт бичгүүд, ойр зуурын хүнс болон нэн яаралтай хэрэг болох эд зүйлсээ гарын доор бэлдэж тавьсан байхыг зөвлөж байна.

Хэрвээ та бүхний оршин суугаа газар үер усанд автагдсан тохиолдолд 13 25 00, зам үерт автагдсан тохиолдолд 3403 8888 гэсэн дугаарууд руу залгахыг зөвлөж байна. Ер нь онцгой тохиолдол(emergency) 000 гэсэн дугаар руу залгах хэрэгтэйг та бүхэн мэдэх билээ.

Үер усны мэдээллийг та бүхэн интернэтээр дараахи холбоосууд хандаж шалгаж болно.

http://www.brisbane.qld.gov.au/

http://flood.brisbane.qld.gov.au/floodwise_property_report/

http://www.bom.gov.au/qld/

http://highload.131940.qld.gov.au/

( www.131940.qld.gov.au

http://images.brisbanetimes.com.au/file/2011/01/10/2126839/Overview_Sububs.pdf?rand=1294655936549

Энэхүү онцгой үед Монголчууд бид бие биендээ санаа тавьж ойр орчмынхоо Монголчуудтайгаа холбоо тогтоох, үер усанд автсан байж магадгүй нутаг дэвсгэрт оршин сууж байгаа нэгэн рүүгээ холбогдохыг, үер усны гамшигт өртсөн тохиолдолд бие биендээ тусалж дэмжихийг уриалж байна.

Куинсландын Монголчуудын Холбоо

 

Сэтгэгдэл бичих