Daily Archives: 2009-07-25

Австрали улс таван сая ам долларын тусламж vзvvлнэ


Бусад : » Австрали улс таван сая ам долларын тусламж vзvvлнэ


2009-07-24 16:16:14 , Мэдээний дугаар: #1157752

Тайландын Пукет хотноо энэ сарын 22-23-ны єдрvvдэд болж буй АСЕАН-ы Бvс нутгийн чуулганын сайд нарын уулзалтад оролцож буй Гадаад харилцааны яамны Тєрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Австралийн Гадаад хэргийн сайд Стивэн Смиттэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудал, тухайлбал, ойрын хугацаанд хэрэгжvvлэхээр тєлєвлєж буй дээд, єндєр хэмжээний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Хоёр тал єндєр хэмжээний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглэж, ойрын vед хийвэл зохистой, хvлээгдэж буй хамтын арга хэмжээний талаар ярилцжээ. Уулзалтын vеэр Австралийн Гадаад хэргийн сайд С.Смит санхvv, эдийн засгийн хямралын хvндрэлийг даван туулахад Монгол Улсад тусламж болгож 5 сая ам долларыг Дэлхийн банкаар дамжуулж олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.

Olloo.mn

From: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1157752