Зөвлөл байгуулах тухай


Gegeen logo.
Зөвлөл байгуулах тухай

“ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын  “Дэлхийн тавцанд үнэлэгдэх Монгол хүн” бий болгох зорилгын дор дэлхийн  өнцөг булан бүрт буй  боловсролтой монгол залуус бие биеэ дэмжин  мэдлэг чадвараа хуваалцан, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд  11 зөвлөлийг байгуулан ажиллах гэж байна. 

  1. Авто тээврийн зөвлөл
  2. Байгаль, орчин аялал жуулчлалын зөвлөл
  3. Барилгын зөвлөл
  4. Боловсрол, шинжлэх ухааны зөвлөл
  5. Худалдаа, үйлчилгээний зөвлөл
  6. Банк, санхүүгийн зөвлөл
  7. Маркетингийн зөвлөл
  8. Нягтлангийн зөвлөл
  9. Үйлдвэрлэгчдийн зөвлөл

10.  Хэвлэл, мэдээлэлийн зөвлөл

11.  Эмч нарын зөвлөл

Яагаад  “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББ-ын зөвлөлд нэгдэх ёстой гэж?

  1. Өнөөдөр Монголчууд тус тусдаа өөрийнхөө арга зам, олж авсан мэдлэг, туршлага дээрээ үндэслэн жижиг жижиг зүйлсийг хийж, жижигхээн өгөөшөөр жижиг жижиг загаснуудыг /Чипакуудыг/ барьж байна. Тэгвэл бид яагаад хамтдаа нийлж том том зүйлсийг хийж, аварга загас, арслан заануудыг агнаж болохгүй гэж?
  2. Өнөөдөр хүн болгонд хүрэлцэх бялууны булан байлаа гэж бодоход бид бие биетээгээ өрсөлдөн, булаацалдаж байгаад аль аль нь юу ч үгүй хоцордог. Тэгвэл бид яагаад бие биенээ дэмжээд өөр өөрсдийнхөө бялууг хүртээд хамтдаа нийлж, илүү том бялууг бий болгож, хувааж хүртэж болохгүй гэж?  Бид хамтдаа нэгдэж нэгэн адил зорилго, нэгэн адил хүсэл тэмүүлэлтэй нэг хүн шиг, нэг гэр бүл шиг  хамтран ажилласнаар том бялууг бий болгон хүртэж, аварга загас, арслан заануудыг агнаж, монгол хүн монголчуудтайгаа өрсөлддөг биш, монголчууд, монгол хүн бүр хүчээ нэгтгэн дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг, боловсролыг, туршлагыг хамтдаа бий болгож, хамтдаа хөгжиж чаддагыг харуулах зорилготой юм.

              “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББ-ын зөвлөлд нэгдсэний ач холбогдол нь юу вэ?

  1. Жишээ нь: Би нэг жирийн албан хаагч байлаа гэж бодъё. Ажлынхаа хажуугаар аз жаргалтай амьдралын төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй болно. Хүн юм чинь алдана, ононо, шатна, бэрхшээлүүдтэй нүүр тулна. Одоо алдахгүйн тулд юу хийх ёстой вэ? Хэдэн сар, жил хөлс, хүч хөдөлмөрөө урсган байж босгосон зүйл чинь унахад хүрээд байна? Одоо яах уу? Амьдралаа би чамд бууж өглөө гээд бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөх үү? Үгүй ээ. Хэрвээ та манай зөвлөлд орсноор Монголын шилдэг дадлага, туршлагатай мэргэжилтэнгүүдээс зөвлөгөө аван хамтдаа бэрхшээлийг даван туулж, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өөрийн хүссэн, төлөвлөсөн бүхэндээ хүрч чадах болно.
  2. Өнөөдөр Монголын хамгийн том гэгддэг банк санхүү, албан байгууллага, яам тамгын газар, үйлдвэрүүдийг өдий хэмжээний амжилттай ажиллахад нь тэнд ажилж байгаа боловсролтой залуус, мэргэжилтэнгүүд байгаа учраас тэд ийм амжилттай урагшилж байгаа юм. Энэ зөвлөлд тэр мэргэжилтэнгүүд, тэр залуус байгаа учраас таны бүхий л зүйлс таны энэ компаниуд шиг, энэ байгууллагууд шиг, энэ банкууд шиг, энэ үйлдвэрлэгч нар шиг хурдацтай урагшлаж, өсөж дэвжих болно.

Өнөөдөр Монгол Улсын томоохон аж ахуй нэгж байгуулагуудад амжилттай ажиллаж, манлайлж, удирдаж яваа залуустай мөр зэрэгцэн хамтдаа бүхнийг хийж, хамтдаа бүтээж, хамтдаа амжилтанд хүрэх боломжийг Дэлхийн 14 улсад оршин суугаа /салбартай/ 2300 гаруй монгол залуусын нэгдэл “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББ та бүхэнд олгож байна.

5-20 жилийн дараа энэ залуус Монгол Улсын төрийг барина, Монгол Улсын хөгжлийг тодорхойлно, Монгол Улсыг Дэлхийн тавцанд гаргана. Харин залуустай хамтдаа энэ бүхнийг хийсэн, хамтдаа бүтээсэн, хамтдаа бий болгосон та ………………. ………………………………………….байна. 

 

 

 

 

 

 

 

 

“ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББ-ын зөвлөлд оролцох хүсэлтэй, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтдаа хийж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжих зорилготой МОНГОЛЧУУД-ыг 2008.08.01-нд  15 цагаас 83 дугаар сургуулийн урлагийн зааланд 15 цагт “ЗӨВЛӨЛҮҮДИЙН АНХНЫ УУЛЗАЛТ”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Уулзалтанд ирэхдээ хүн бүр дараах зүйлсийг бүрдүүлэн авч ирсэн байх шаардлагатай:

  1. Энгэрийн зүүлттэй /Жич: Зүүлтэнд аль зөвлөлд орохыг хүссэн зөвлөлийн нэр, овог нэр байна/
  2. Хувийн товч танилцуулга буюу CV  /Жич: Цээж зурагтай/

 

 

 

 

“ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББ-ын

Гүйцэтгэх захирал                                                                            Э.Эрболд

 

 

 

Утас: 91000433, 88110965, 99742431

13 responses to “Зөвлөл байгуулах тухай

  1. saihan sanaa bn, demjij bn shuu zaluusaa.

  2. Gaihamshigtai saihan sanaa bolomj ooriigoo hundetgedeg ooriigoo mederch hairaldag hun buriin ireedui baina daa. bayarllaa bi oroltsoh huseltei baina shuu.

  3. Edgeer salbariig hugjuulehed erh zuin orchniig bii bolgoh shaardlagatai. ene chigleliin ZUVLUL baihgui yumaa daa? baih estoi l yum baina.

    • Shinechileed 13 zovloltei bolj bgaa. Xuulich, xuuliin bguullagad ajillagchidin zovlol, emchiin zovlol ni emch, emnelgiin bguullagad ajillagchidiin zovlol nereer oorchilogdoj bgaa.
      Mon 8 sariin 1-nd bsan uulzalt, 2nd 14 tsagaas 83 dugaar surguuli deeree bolj oorchilogdsoniig zarlaya.

  4. Bolj baina gekhdee humanity-khumuusleg esvel social welafre niigmii khalamj gesen zuil zaaval baikh estoi shuu.

    • Suki ooriin chin ene xesgiig awch yawdag manai bguullagad olon niit, xunii xogjiliin alba gej bgaa. Eronxiidoo manai bguullaga sanxuu, bolovsrol xogjiliin alba, gadaad xariltsaa xamtin ajillagaanii alba, olon niit, xunii xogjiliin alba gesen 4 albadtai.
      Xarin ene zovloluud bol deerx albaduudiin negen adil gishuudiin xusel moroodol, zorisonoo bieluulexed ni tuslax bie biendee meddeg buxnee xuvaaltsaad, yalagdax buxii l gartsiig xaan xamtdaa yalaltand xurex zovlol bgaa yumaa. Bidnii bux uil ajillagaa Chingisiin strategiin daguu yawagdax uchraas zorisondoo mash xurdan xurex bolnoo.
      Gexdee ta buxnii sanal zovlomj bidend xamgiin ix xereg ach xolbogdoltoi bogood bid tsaash tsaashdiin uil ajillagaanda tusgan xeregjuulex bolnoo.

  5. odoo ene zuwlul bga yuu hariu bicheeree

    • Ene zovloluud bii bolj uusgen bguulagdaj bna. Zovloluuded negdex xuseltei bolon zovloluudiin uil ajillgaagaag sonirxson xumuus 2009 onii 08 sariin 2-nii 14 tsagt bolox uulzaltan deer ireed delgerengui medeelel uil ajillagaanii taniltsuulgiig uzej taniltsax bolomjtoi.
      2-nii uil ajillagaanii xotolboriig irex 7 xonogin myagmar garig gexed etssiin bgaliin belen bolgood tawix bolnoo.
      Zovloluud ni bie bie demjin buxii l zuilsiig xamtdaa xiij, xamtdaa buteej, xamtdaa bii bolgox xariltsan uyaldaa buxii, tsogts sistemteigeer uil ajillagaa yawuullax yum.

  6. Hi, Zovloluud baiguulaad ajillana gedeg mash dajgui sanaa bn. Harin uund, manai oron hodoo aj ahuin oron gedgee martalgui ene chigleleer bas zovlol baiguulval bur ch perfect boloh geed l bn. Bidnii etssiin zorilgo yu bilee? Ekh ornoo hogjuuleh shuu dee, tiim biz dee zaluus aa? Tiim bolohoor eh orniihoo gol salbariig avch yavah ireeduin bolovson huchnee chadvarjuulah tal deer anhaarah heregte baih gej bodoj bn daa?

  7. Hi. Zovloluud deer hodoo aj ahuin salbar zovlol gej nemeh sanaltai bn. Manai ornii orshin togtnj, hun amiin amijirgaand nemer bolj bgaa bas deerees n bid hodoo aj ahuigaa anhaarch uzehgui bol Mongol oron yun hogjih, bid Chinese food heregleseer hogjild hureheesee omno ene horvoog orhih baih daa. Iimd Hodoo aj ahuin salbart ajillagsdiig demjih zovloltei boloh sanaltai bn. Bid bugded hamaatai, odor tutmiin iddeg heregledeg hool hunste amin chuhal holbootoi shu dee

  8. Бушуу болих Zuvluliin uulzaltand urih tuhai « https://gegeen.wordpress.com

Сэтгэгдэл бичих