Daily Archives: 2009-06-20

Gala: Туйлшрал


                                                       Туйлшрал
 Бид алив зүйлийн тэнцвэртэй байдлыг илүүтэй анхаардаг. Жингийн туухайн нөгөө талд тавьсан зүйл нь, тухайн жиндээ тохирч байвал бид, хүссэн хэмжээгээ мэдэрч сэтгэл ханана. Харин  жингийн нөгөө талд уг жингээс хэт хүнд зүйл тавихад тэнцвэр алдах төдийгүй, савалж эхэлдэг.
 Яг үүнтэй адил бид, амьдралд тэнцвэрийг ихэд эрхэмлэдэг мэт… Сайн муу үйл. саiхан муухай өнгө хосолсон энэ хорвоод жаргал зовлонг ч адил үүрч, гэтэлж, давж гарах учиртай.  Зовж байна хэмээн савж унаад байхгүй, жаргаж байна хэмээн сагаж дэврээд байхгүй, сэтгэлийн хат түвшин явах нь, энэ л тэнцвэрийн хэмжээс гэнэ.
 Хүн бүр өөр өөрийн хувь заяаны цадиг, сэтгэл ухааны бяд, хийж бүтээхийн чадвар харилцан адилгүй байдагтай адил, амьдралд үзэж туулах, эдлэх, үүрч даах буян нүгэл нь харилцан адилгүй байдаг гэнэ. Үргэлжлүүлэн унших