Phone Internet in Brisbane


http://brisbane.origo.mn/viewtopic.php?f=17&t=8
http://brisbane.origo.mn/viewtopic.php?f=18&t=9

Ямар утасны компани?

Аль интернэтийн компаний санал боломжийн талаар

БичлэгБичсэн T.T.S » Бя 5-р сарын 16, 2009 2:59 pm
Интернэт ч энд бас их чухал үүрэг гүйцэтгэнэ шүү. Түүний хэрэглээ нь эндээс зөвхөн ар гэр рүүгээ холбогдоод зогсохгүй энэ хавиа судлахад тун нэмэр болно. Ядаж л ойр орчмынхоо газрын зураг гудамж энэ тэрээ Google Map-аас хараад төөрчихгүйхэн шиг яваад гэртээ харьчих замыг чинь заагаад өгчих жишээтэй. За тэгээд элдэв дэлгүүр хоршооны гэрт чинь ойр байрлалыг олох, банкаа шалгах, төлбөр тушаах, гүйлгээ хийх, гэртээ хоолоо захиалж идэх гээд бараг л гэрээсээ гаралгүй бүгдийг амжуулчих боломж бий.

За тэгээд дээр нь юм хум нэтээс татдаг хүмүүс бол нэтгүй бол амьдарч чадахгүй байгаа биз дээ. Эндхийн нэтүүд монголыг бодвол ер нь бага зэрэг үнэтэйдүү санагдсан. Нэтээ хурдны хэмжүүрээр үнэ тогтоогоод зогсохгүй дээр нь хэрэглээ буюу бэндвит дээр чинь хязгаар тавьчина. Их юм татдаг их бэндвит хэрэглэдэг хүний нэт хурд нь удаан байсан ч гэсэн төлбөр өндөртэй байх жишээтэй.

За тэгээд бага хэрэглээтэй ердөө мэйлээ шалгаад, хааяа чатлаад, голдуу вэб үзээд явдаг хүмүүсийн хувьд бол тэр 2-5GB хооронд бэндвиттэй утасны Optus, Telstra, 3G гэх мэт компаниудын сарын 30$ хавьцаа үнээр санал болгож буй USB wireless receiver-үүдтэй нэтүүд зохих байх. Яг хэрэглэж үзээгүй болохоор иймэрхүү төрлийн интернэтүүд хэр байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ сургууль гэр ажил хаана л бол хаана авч яваад ашиглах боломжтой, дээр нь дуусвал мөнгөө хийгээд цэнэглээд яваад байдаг нь давуу тал байх. Нэг дутагдалтай тал нь утасны сүлжээ муу баридаг уулын ар өвөр нам дор газруудад жоохон асуудалтай байж магадгүй.

За одоо ахиухан шиг хэрэглээтэй хүмүүсийн хувьд ADSL, Cable гэх мэт суурин төрлийн интернэтийн хэлбэр л хамгийн хямд тусаж таарах байх. Хайж үзсэн туршлагаасаа үзэхэд Exetel, TPG гэх компаниудын интернэт саналууд л одоогоор хамгийн хямд мөртлөө ахиухан бэндвиттэй байна. Харин Telstra BigPond гэх мэт нэтүүд учир нь олдохгүй өндөр үнэтэй байх юм. Учрыг нь мэдэх хүмүүс хэрэлдэж уралдалгүй амьсгаагаа дарж байгаад тайван гэгч нь тайлбарлаад өгнө биз :lol:

Мэдээж суурин төрлийн нэт тавиулахад гэр чинь нэг бол суурин утасны шугамтай, эсвэл тухайн газар нэтийн компаниуд уг үйлчилгээг тавих боломжтой байж таарна. Энд утасны шугам ашиглаж ADSL, ADSL2+, Naked ADSL гэх мэт интернэт саналууд байна. ADSL нь яахавгэрийн утсаа интернэттэйгээ хослуулан хэрэглэх боломжтой. Naked ADSL гээч нь гэриин суурин утас хэрэглэдэггүй, хэрэглэх шаардлагагүй гэж үзэж буй хүмүүст давхар утасны шугамны түрээсний мөнгө төлөхгүй илүү тохиромжтой юм уу даа. Гэхдээ Шалдан ADSL-ийн үйлчилгээ нь гэрийн шугамны утсаар чинь ирэх тул заавал байх шаардлагатай.

Эндхийн нэтийн компаниудын саналыг харьцуулсан нэгэн дажгүй сайт гэвэл http://bc.whirlpool.net.au/ байна.
Ер нь нэлээн юм татдаг нөхдүүд сардаа хямддаа $30, $40 төлөөд 50, 60GB бэндвиттэй нэтүүд дээр л унаж байвал баримжаа юу уу даа.

Ямар утасны компани?

БичлэгБичсэн T.T.S » Бя 5-р сарын 16, 2009 3:19 pm
Энэ хавийнхнаа харж байхад голдуу л Optus Pre-Pay сүлжээний л үйлчлүүлэгч болж байна. Харин жоохон удцанууд нь Telstra-тай байх шиг байдийн бодвол интернэт, гар утас, гэрийн утасны үйлчилгээгээ бүгдийг нь нэг доороос хямдханаар авчдийм байлгүй. Эсвэл нам дор газар уулын ар өвөрт амьдардагч байж магадгүй. :D

За тэгээд Optus Pre-Pay-ийн хувьд Bigger & Better гээч нь сайн дурын хүчилсэн гэрээт сервисэрхүү юм уу даа. Энэ план нь доод тал нь $30 цэнэглээд 2 сарын хугцаанд ижил Optus сүлжээний гар руу нийт 400 минут ярих эрхийг өгнө. Үүний 300 минут нь дурын Optus гар руу, 100 минут нь ямар нэг санал болгосон номер руу ярих юм уу даа. Харин суурин утас өөр сүлжээ рүү яривал мөнгөнөөс чинь унаж эхэлнэ гэсэн үг. За тэгээд цэнэглэсэн хүчинтэй 2 сарын хугацаа чинь дуусахаар балансэд үлдсэн мөнгө, дутуу үлдсэн минут чинь бүгд нойллочиж байгаан. Харин дуусахаас нь өмнө нэмж $30 цэнэглээд авбал мөнгө чинь ч, минут чинь ч нэмэгдээл яваад байна гэсэн үг болж байгаам. Тэгэхээр нэг ингээд хуримтлуулаад эхэлцэн хүн балансэн дэх хуримтлуулсан минут, мөнгөө алдахгүйн тулд 2 сар тутам $30 буюу сар тутам $15-ийн rollover эрхтэй сайн дурын гэрээт утасархуу болж хувирч байх шив дээ. Жинхэнэ гэрээт утаснаас ялгагдах нь гэрээний хугацаа гэж байхгүй, жилийн дараа ямар нэг өөрийн гэсэн утастай болж чадахгүй юм байна.

За тэгээд балансэн дэх мөнгө чинь дуусаад ирэх үед зам зуурын завсрын $10 цэнэглэх нь дэмий санагдсан. Өнөөх нь ердөө 7 хоногийн хүчинтэй байх ч шиг. 7 хоног нь дуусангуут өнөөх чинь бас л нойллочино.

За тэгээд өөр боломжийн сонголт мэдэж буй хүн байвал хариу бичнэ биз. :mrgreen:

Related:
Internet ADSL Broadband: ADSL Broadband Internet | Интернэт хэрэглэсэн туршлагаасаа шүү…
Calling cards to Mongolia: http://groups.yahoo.com/group/mglaus/message/542

Сурталчилгаа

4 responses to “Phone Internet in Brisbane

  1. ziak, sydney haviar gevel 3G-n 19, 29, 49-n cap avtsandaa zugeer shuu. sar bur 19$ tolood 150$ dotroo yariad baihad utas ni unegui hureed irne. Post-paid buyu daraa tolbort uilchilgee yum.

    mongolchuud tsootei gazriinhan medeelel soliltsoh ni baga, hoorondoo neg ih udaan yariad baih shaardlaga gardaggui, heregtsee baga baidag bolohoor Pre-paid buyu uridchilsan tolbort-g ni avchaad baidag shig baigaamaa.

    Internet-n huvid ihenh ni zalhuuraad telstra-n bigpond avtsan haragddag. gaigui hyamdraltai offer sanal bolgodog ni uul ni oird http://www.tpg.com.au l bn.

    ali hotod irj baigaagaas hamaarch songoltuudaa zov hiij baih heregtei shuu.

    “broadband compare australia” g.m tulhuureer http://www.google.com.au -s hailt hiij baij songoltoo hiij baival zugeer sanagddiin.

    https://gegeen.wordpress.com/2008/11/04/adsl-broadband-internet/
    http://groups.yahoo.com/group/mglaus/message/542

  2. Бушуу болих Gadaadad shineer iregsded | Гэгээн Монгол

  3. Бушуу болих Australian Internet provider, Utasnii suljeegee songohod anhaarah zuils | Гэгээн Монгол

  4. омнод солонгосоос гар утас авч ирж болох уу? ер нь ямар гармутас хэрэглэж бна даа?

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s