Holiday in USA for Mongolian Students by International Exchange Center (IEC)


From: http://iec.org.mn | Related: Оюутан зуны амралтаараа АНУ-д ажиллаж, аялж болно January 20, 2009

Utah – д өнгөрүүлсэн миний зуны амралт

Бичсэн Administrator 2008 оны 11-р сарын 07, Баасан гараг, 12:51

Дурдатгал

Саяханыг хүртэл АНУ-руу явна гэдэг миний хувьд тийм ч амар асуудал биш юм шиг санагдаж байлаа. Гэтэл нэгэн өдөр 10 жилийн маань найз надруу яриад өнгөрсөн жил Оюутан солилцооны зуны хөтөлбөрт хамрагдсанаа ярьж анх намайг энэхүү байгууллагын талаар мэдлэгтэй болгосон юм. Тэгээд тэр өдрөөс хойш нилээн судалсаны эцэст энэхүү зуны хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн. Энэ шийдвэр маань ч миний хувьд маш зөв шийдвэр байлаа.Тэгээд Золоо эгчтэй уулзаж хэд хэдэн үе шаттайгаар визэнд ороход шаардлагатай материалуудаа бүрдүүлж эхэлсэн. Ингээд л 5 сарын дунд үед визний ярилцлаганд орж Америк явах боломж маань баталгаатайгаар нээгдсэн юм.

2008 оны 6 сарын 10нд хөтөлбөрт оролцогч 13 хүүхэд маань Улаанбаатараас Сөүлийн чиглэлд нисэх боллоо. Гэтэл цаг агаарын байдлаас болоод бид тэр шөнөдөө Чингис зочид буудалд буудаллаж маргааш өдөр нь нисэх болов. Би Монголоос ноднингын оролцогч Халиунаа гэдэг охинтой хамт явсан. За тэгээд бид 2 бүхэл бүтэн 11 цаг онгоцоор нисч зорьсон газартаа хүрэв. Зорьсон газар маань Utah мужийн Salt lake хот байсан юм. Анх Америкт буухад надад “За ингээд нэг ирдэг юм байжээ” л гэж бодогдож байлаа.

Бид 2-ийг анх буухад Халиунаагын найз тосч аваад гэртээ 7 хоног байлгасан юм. Тэнд байдаг Монголчууд миний бодлоор үнэхээр тусч, үндсэрхэг хүмүүс байдаг юм билээ. Тэгээд 8 дахь хоногоосоо бид 2 Richfield хотод ажиллахаар болсон. За ингээд л энэ өдрөөс эхлээд миний зорилго эхнээсээ биелэж эхэлсэн юм. Бид 2 тэр хотод Rice king Buffet гэдэг хятад буфетэнд 3сар зөөгчөөр ажилласан. Миний хувьд анх удаагаа үйлчилгээний ажил хийж үзэж байгаа нь энэ билээ. Эхэн үедээ хэлний бэрхшээл, дадлага туршлага, шинэ орчин гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалан өөрийгөө голох, шантрах үе байсан боловч угын Монгол хүний тэсвэр хатуужилтай байдлаараа энэ бүхнийг даван туулсаан. Энэ буфетний маань эзэн нь Хятад эмэгтэй байсан. Манай хамт ажилладаг хүмүүс бүгд даргынхаа гэрт хамтдаа амьдардаг байсан бөгөөд бид бараг л интернэйшнил гэр бүл шиг амьдардаг байлаа. Гэр бүл гэсний учир нь бид өглөө болгон гэрээсээ хамтдаа гарч ажил руугаа явж, орой ажилаа таран эргээд хамтдаа харьдаг, мөн оройн цагаар гэртээ хамтдаа кино үзэж, хаяа караоке дуулж, өөрсдийн үндэсний хоолоо хийж бусаддаа сонирхуулдаг байсан юм. Бид ажил дээрээ Мехсик, Хятад, Америк, Вьетнам зэрэг улсын хүмүүстэй хамт ажилладаг байсан. Тэдний биднээс ялгагдах гол онцлог гэвэл тэд гоё ганган байхыг илүүд үзэх биш зөвхөн тухайн ажилаа өөрийн амьдралын гол түлхүүр гэж үзэн цаг хугацаатай уралдан ажиллах явдал юм. Ер нь тэнд хэн чанартай ажиллаж байгаа нь чухал биш хэн зогсолтгүй ажиллаж, цагыг зүгээр суухгүй өнгөрөөж байгаа нь л чухал байдаг. Яг үнэнийг хэлэхэд тэд биднээс чадварын хувьд хэд дахин муу юм шиг санагдсан учир нь тэд аливаа зүйлийг маш удаан сурч, түүнийхээ гүйцэтгэлийг ч маш удаан хийдэг бол харин бид тэс өөр маш хурдан сураад маш хурдан гүйцэтгэдэг. Энэ л чанараараа бид тэднээс ялгагдаж үнэлэгдэж чадаж байсан юм.

Манай буфет өглөө 11 цагаас онгойж, орой 21:30д хаадаг, гэхдээ бид өглөө нээхээс цагын өмнө очиж бэлтгэлээ хангаж үйлчлүүлэгчдийг хүлээн авахад бэлдэж мөн орой хаасны дараа 1 цаг цэвэрлэгээ хийдэг байсан. Ер нь Америк хүмүүс Ази хоолонд тэр дундаа далайн бүтээгдэхүүнээр хийсэн хоол хүнсэнд маш их дуртай ард түмэн. Тийм ч учраас манай буфет өдрийн ямар ч үед үйлчлүүлэгчээр тасардаггүй байсан. Тэндэхийн үйлчлүүлэгчид нь би мөнгөө төлсөн гэсэн үүднээс бус харин надад энэ хүн үйлчилж байна гэсэн хандлагаар ханддаг нь надад маш их таалагдсан. Мөн тэд өөрсдийнхөө төлөө төлж ч чаддаг мөн үйлчилгээгээ өөрт тааламжтай байдлаар авч ч чаддаг хүмүүс юм билээ.

Зөөгч зөвхөн хоол, ундаа зөөх биш түүнээс гадна маш их ажил хийдэг. Миний хувьд л гэхэд би үйлчлүүлэгч бага болсон үед Cheese wonton гэдэг хятад үндэсний нэгэн төрлийн амттанг өдөр бүр 500-600 ширхэгийг хийдэг байсан. Энэ нь хийхэд хэцүү биш ч гэсэн маш их цаг ордог мөн маш их тэвчээр чадвар шаардсан ажил. Энэ бүгдээс харахад ямар ч хүн хүний нутагт ажиллаж амьдрахдаа тухайн улсын амьдралын хэв маягт зохицож, ая талыг нь олж чаддаг байх ёстой юм шигээ.

Мөн Америкт байхдаа миний хамгийн сайн ажигласан зүйл гэвэл Монголчууд бид өөрийн нутагтаа байхдаа хэтэрхий залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй, аливаа ажлыг хийж чадахгүй байж голдог муу талуудтай байдаг харин харь улсад очоод бол шал өөр болж хүн өөрийнхөө төлөө, амьдралынхаа төлөө, мөнгөний төлөө юуг ч гололгүй хийж чаддаг мөн залхуурлаа даван туулж, цаг хугацаатай уралдаж ажиллаж сурдаг юм билээ.

Мөн зарим нэг маань гадаадад л гарч байвал болоо энэ муухай Монголоос бушуухан явах юмсан, Америк л бараг диваажингийн орон юм байна гэсэн бодолтой байдаг харин яг бодит байдал дээр тухайн улс үнэхээр сайхан, хөгжил сайтай, соёлтой байлаа ч хүнд өөрийн эх орноос илүү сайхан газар гэж байддагүй.

Бас нэг зүйл гэвэл өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж авсан мөнгө ямар их амттай байдгыг л энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа би маш их ойлгож авсан.

За ингээд эцэст нь хэлэхэд хэн бүхэн гадаадад очиж үзэж, тэндээ ажиллаж амьдарч үзэх сонирхолтой байдаг хэдий ч яг хаанаас нь эхлэх, хэнээс туслалцаа авахаа мэддэггүй, туслалцаа авах газар олон байдаг боловч тэр бүр итгэддэггүй шүү дээ. Харин энэхүү эргэлзээг маань өөрчилж өгч бид бүгдийг тэр том гүрэнлүү аялуулж, амьдралын нэгээхэн хэсгийг мэдрүүлж өгсөн Золоо эгч болон International Exchange төвийнхөө хамт олонд баярлаж явдагаа хэлье.

ШУТИС-ийн 4-р курсийн оюутан Сарнай.

Нью Иорк гоё шүү!
Бичсэн Administrator
2008 оны 11-р сарын 15, Бямба гараг, 21:43

Нью Иорк

Анх Work and Travel хөтөлбөрийн тухай би найз бандиасаа сонсоод хамт энэ хөтөлбөрт оролцож Америк явахаар шийдсэн юм. Америкт зуны амралтынхаа турш амьдран бүр ажиллах эрхтэй байсан нь надад таалагдсан. Яагаад гэвэл тэнд амьдардаг хүмүүсийн дунд хамтдаа байж амьдралын хэв маяг, өөр орчинтой танилцана гэдэг нь сонирхолтой шүү дээ. Гэхдээ тэнд очоод миний бодож байснаас хавьгүй илүү байна гэж төсөөлөөчгүй байсан юм.

Хичээлээ дуусмагц Америк руу нисч ямар газар байгаа бол гэж хурдан л хархыг хүсч байлаа. Тэгээд зорьсон газар болох Нью Иорк мужид очин тэндээ зуны амралтаа өнгөрүүлэхдээ өдөр болгон надад шинэ бас нэг ч өдөр уйдаагүй гээд боддоо. Яагаад гэвэл Америк орон тэр чигээрээ глобалчлагдсан улс учраас дэлхийн бүхий л орны хүмүүс тэнд амьдардаг юм билээ. Миний хувьд Америк, Африк, Энэтхэг, Бразил, Орос, Араб, Филиппин, Тайвань, Порто Рико, Доминикан зэрэг улсын хүмүүстэй хамт ажиллаж бүр найзууд болсон. Тэр дундаа би Порто Рико ба Доминиканаас ирсэн найзуудаасаа Латин Америкийн соёлыг гүн гүнзгий мэдэж авсан.

Надад Америк улсын соёлтой танилцангаа өөр ийм олон зүйлийг мэдэж авна гэдэг нь зүгээр нэг тэнд амьдрахаас илүү санагдсан. Мөн олон сайхан найзуудтай болж одоо ч хүртэл холбоотой байгаа. Тэндхийн хүмүүс маш чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж бас их найрсаг төдийгүй хөгжилтэй санагдсан. Өдөр болгон л дарга цэрэг гэлгүй би биенээрээ тоглон чөлөөтэй байдаг нь ажилдаа стресстэхгүй бас ажилдаа дуртай байх шалтгаан нь болж байдаг юм билээ.

Нью Иорк оор аялж байхад хөтөчөөр тайлбарлуулан кинон дээр гардаг газруудыг үзэж, эрх чөлөөний хөшөөн дээр очих сэтгэл хөдлөм байсан. Мөн 14 жилийн турш барьсан Brooklyn гүүрээр гарж Brooklyn хотыг үзсэн. New York буюу Manhattan хотын дэлхийд алдартайTime Square, Wall street, Broadway, Central library зэрэг газруудыг үзхэд үнэхээр гоё юм билээ. Богинохон ч гэсэн Нью Иоркд хэзээ ч мартхааргүй дурсамж үлдээснээ мартахгүй. Эцэст нь IEC төвийн WAT хөтөлбөрт залуусыгаа уриалхаас гадна энэ боломжийг олгосон IEC төвийн Золжаргал эгчдээ баярласнаа илэрхийлье!

Хаашаа явах вэ?

From: http://iec.org.mn | Related: Оюутан зуны амралтаараа АНУ-д ажиллаж, аялж болно January 20, 2009

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s