Related: Melbourne 2007 –MN Independence Day
Happy Independence Day of Mongolia-2008. Australia dahi Mongol tumnii maani helterhiinuuddee Uls Tunhaglasnii 84 jiliin oin mendiig hurgej, haluun bayar hurgeye. Yu sanasan Yeson TSAGAAN husel ni setgelchlen butej yavah boltugai!!!!
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бvгд Найрамдах Улсаа тунхаглан заралсаны тvvхт 84 жилийн ойн баярын мэндийг дэвшvvлье!
Би эрх чөлөөт ардын эгэлхэн тасархай
Би салхи лугаа адил уужим талаар хэрэн хэсэх Монголын тасархай
Би туг сүлдээ тахисан, төрт ёстой бууралын тасархай
Би тусгаар тогтносон Монгол улсын тасархай билээ… Үлэмж
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэм би… Дэндэвийн Пүрэвдорж
Туурга тусгаар улсын туг сүлдыг би дээдлэнэ. Тусгаар тогтносон Монголыг зүрхэндээ би нандигнан.
Тэнгэрлэг эх орон минь
Таньдаа мөргөмү… Очирбатын Дашбалбар
Газарт өршөөгдөж Тэнгэрт ивээгдэг эх орон минь.
Тусгаар тогтнол – Дэндэвийн Пүрэвдорж
-
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биГанган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биХvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биШирмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биАавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биИндэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биБэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биУрсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биАжнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биБаяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биЭрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биЭрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биАав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биХан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биСав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биЄглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биУхаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биНvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биЭзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ биТvvхийн мэдлэг : » Тусгаар тогтнолоороо бахархана би
Нийтэлсэн: 2008-11-26 09:43:00 , Мэдээний дугаар: #1142492
Єнєєдєр 2008 оны арван нэгдvгээр сарын 26-н. Ёстой л Монгол Улсыг Ази тивийн зvрхэнд нь, Америк тивийн чнхэнд нь хvртэл зарласан єдєр. Тvvх сєхвєл одоогоос 84 жилийн тэртээх энэ єглєє vvр гэгээрэхvйд дотоод Монгол Улсын нийслэл Улаанбаатар хэмээх нэрийг аваад байсан Нийслэл хvрээнд Монгол Улсын тvvхийн хуудсыг цоо шинээр эргvvлсэн нэгэн vйл явдал болсон юм.18 єдєр тасралтгvй хуралдсан Улсын анхдугаар их хурал аргын тооллын 25-ны 16 цаг 17 минутад тухайн vеийн Монгол Улсын аймаг, хошуу, шавийг тєлєєлсєн 77 гишvvний 100 хувийн саналаар Улсын анхдугаар Vндсэн хуулийг батлав. Тэд улсынхаа нэрийг БНМАУ хэмээн товлосон байна. Тэр дороо Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхаглан зарлаж болох байсан ч єєдлєн дэвжих, санаж сэдэхийн бэлгэдэл ургахын улаан нарыг хvлээсэн гэдэг. Ингэхэд тухайн vед Монгол гэж ямар улс байв XX зууны эхэнд дэлхийг тойрон хэрэн тэнэгч жуулчид Монгол Улс сєнєн мєхєж байгаа ард тvмэн хэмээн илэн далангvй тэмдэглэсэн байлаа. Басхvv 600 мянга гаруйхан хvн амтай энэ нvvдэлчин ард тvмний эрчvvдийн дийлэнх нь лам тул нєхєн vржихvйн хувьд цаашид “амьдарч” чадахгvй мєхєх тавилантай улс хэмээн тодорхойлж байсан нь гашуун боловч vнэн байсан юм. Яг л энэ хvнд цаг vед Монгол Улсын єнцєг булан бvрээс цуглаж ирсэн лам, хар, тайж, сэхээтэн гээд єргєн давхаргыг тєлєєлсєн 77 гмшvvн Vндсэн хуулиа баталж, улсаа тунхагласан нь чухамдаа монгол тvмний хєгжин бадрахын заяа тvшсэн хэрэг байлаа.
Дэлхий дахин ч монголын тусгаар тогтнолын мэдээг сонссон юм. Хэдийгээр тvvх гуйвж, дайвдаг, тэр байтугай хувьсгал гарч ємнєх тvvхээ арчдаг эмгэнэлт явдал монголыг тойроогvй ч єнєєдрийг хvртэл Он, цаг, минуттайгаа vлдсэн vнэн тvvх тэр болгон бий гэж vv. Тvvнийг батлав гэсэн шиг улс орнуудын цагтооллын бичигт Ардын хувьсгал ялсан єдрєєс илvvтэй БНМАУ-ыг зарлан тунхагласан єдрийг дурайтал тэмдэглэсэн байдаг. Басхvv эргэн харваас тэртээх 84 жилийн ємнє манай ухаант ард тvмний тєлєєлєгчид юуны учир маргаашийн ургахын улаан нарыг тосон хvлээсэнд нэгэн учир байжээ гэж бодогдоно. Єнєєдєр Монгол Улсыг газрын зураг дээр яаж ч будаад арилахгvйгээр баталгаажин vлджээ. Басхvv XX зууны эхэнд мєхєл сvйрлийг зєгнєєд байсан тэр таамаг ч тvvхийн нэгэн цагийн шар хуудас болон арилан хийсчээ. Хэдийгээр Монгол Улсын анхдугаар Vндсэн хуулийг батлалцсан гишvvдийн нэлээд нь єєрийн итгэж, мєрєєдєж явсан мєрєєдєлдєє хvрч амжилгvй хатуу бэрх цаазын дор толгой бєхийлгєсєн ч тэдний vйл хэрэг ариун байлаа. Тэр цагаас хойш Vндсэн хууль маань хэдэнтээ єєрчлєгдсєн ч vндсэн агуулга нь єнєє хэр хуучраагvй байна.
Он цагийн шалгуурыг давсаар л байна. Тvvний нэг баримт єнєєдрийн нийслэл Улаанбаатарын нэр. Тухайн vед Улсын анхдугаар их хурлын гишvvн Тэвэгт гэдэг хvн нийслэлээ “Монгол ардын намын Бээжин” хэмээн нэрлэе гэхэд нь Ерєнхий сайд агсан, Vндсэн хуулийн эх баригч Б.Цэрэндорж ”Хятад нэр байна сольё” хэмээн ярьж, зєвлєлдсєний эцэст Улаанбаатар нэрийг сонгосон тухай тэмдэглэл ч хадгалагдаж vлджээ. Энэчлэн Монгол Улсын анхдугаар хурал олон асуудлыг олон талаас нь харж хэлэлцсэн байдаг юм билээ. Єнєєдєр хvртэл нийслэлийн нэрийг солих тухай vе vе яригддаг ч солиогvй л яваа нь тухайн vед энэ асуудалд хичнээн ул суурьтай хандсаны гэрч гэлтэй. Тvvнчлэн амьдратын хуулиар Vндсэн хууль єєрчлєгдєвч анх баталсан хуулийн заалтууд шинэ нийгэмд хvрэх гэсэн зорилтууд єнєє хэр хуучраагvй. Улс орноо тухаглан зарлах нэг хэрэг. Тунхагласан тусгаар тогнтолоо бататгаж, улсынхаа нэр тєрийг єргєж явна гэдэг тvvнээс ч чухал асуудал аа. Хэдийгээр тvvхийн тvмэн нугачааг туулсан ч Монгол хvн Vндсэн хууль, тусгаар тогтнолоосоо урваж явсан удаагvй.
Тvvнийг батлах нэг баримт гэвэл 1940 оны бvх ард тvмний санал асуулгаар гадаадын гэрчvvдийг байлган байж монголчууд тусгаар тогтнолоо 100 хувь баталгаажуулсан юм. Цаашлаад дайн тулааны хvнд цаг vед ч, энх цагийн бvтээн байгуулалтад ч ганцхан тусгаар тогтнолынхоо тєлєє явж байна гэсэн нэг л бодлоор монгол хvн жигvvрлэн байсан нь бахархмаар. Тусгаар тогтнол гэсэн ойлголтод жижиг зvйл байдаггvй бололтой. Тухайлбат улаан тарианы тухай асуудал байна. Монголд арьс єнгєний євчин газар авч ёстой л мєнєєх улс vндэстэн сvйр ч мэдэх 1950-иад онд Намын тєв хорооны нарийн дарга агсан Дамба гуай Оросод айлчлахдаа коммунизмын орны удирдагчдаас айж ичилгvйгээр тусламж гуйсан гэдэг. Тухайн vед залуу удирдагч Ю.Цэдэнбал тvvнийг ичмээр зvйл гуйлаа гэж байсан ч ах нарын туслалцаатайгаар монголчууд євчнєєсєє салаад л авсан гэдэг. Хожим нь МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал ЗХУ-аас мєн ч олон тусламж гуйсан даа. Тэрээр Дархан, Эрдэнэтээс аваад єєрийн алгаа чинээ нvvрээ улайлган байж Монголыг тусгаар тогтнолтой нь аваад л гарсан юм.
Єнєєдєр бид кирилл бичгийг шvvмжилдэг ч ЮНЕСКО-д бичиг vсэг vл мэдэх явдлыг бvрэн арилгасан улс хэмээн бvртгvvлээд авсан нь бас л гайхамшиг байлаа. Цаашлаад єнгєрсєн зуунд дэлхийн 101 дэх сансрын нисгэгчээр монголын малчин ардын хvv Ж.Гvррагчаа тодорсон нь бас л Монголын бахархаа байв. Тvvхийг, тэр дундаа улс орныхоо алдар нэрийг Монголын жирийн иргэд л авч явдаг. Тун саяхан Бээжингийн олимпоос 2.6 сая хvн амтай Монгол Улс хоёр аварга тєрvvлж, тєрийнхєє далбааг олимпийн тэнгэрт мандуулсан нь бас л туурга тусгаар улсын минь бахархап болсон. Шавилхан оюутан нас 3aлyy нас минь энэ л єдрvvдэд эргээд ирэх шиг санагдах юм. Хаа хол хvний нутаг, гvний газар тусгаар тогтнолынхоо баярыг ядуухан ч гэлээ сvртэйхэн тэмдэглэдэг баярт єдрvvд байнга л сэтгэлд уяатай явна Тэр єдєр бид тусгаар тогтносон Монгол Улсаараал бахархдаг байлаа.
Тэр байтугай vеийнхэн минь харь газар гэрлэлтээ батлуулчихаад Элчин сайдын яамдаа бvртгvvлдэгсэн. Тэр єдрvvд олон ч хvний зvрх сэтгэлд хоногшин vлдээ буй за. Єнєєдєр хvртэл улбаа нь хадгалагдан vлджээ. Эл эрхэм єдєр гэрлэлтээ батлуулах гэсэн залуусын цуваа vл тасарна. Магадгvй тэд хэзээ ч vл мартагдах энэ л єдрийг дурсахын тулд, ариун бат тусгаар тогтнолоо бэлгэдсэн энэ єдрийг мартахгvйн тулд хуримладаг. Энэчлэн тоочоод бай вал одоогоос 84 жилийн ємнє vvр гэгээрэх vед дэлхий дахинаа зарлан тунхагласан Монгол Улсын сvр хvчин их ээ. Ер тэгээд тусгаар тогтнолоороо бахархахгvй хэн байх вэ? Тэр дундаа Монгол улсын тусгаар тогнолыг дэлхий дахинаа тунхаглан зарласан энэ єдрийн ачийг яахан мартах билээ. Тусгаар тогтнолоороо бахарна аа, би
Б.Элдэв
Дугаар 239 /9795/
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1142492











My name is henry tan and Raffles Mongolia wishes all Mongolians a happy independence day , where ever you are.