From: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1142219
Эргэлзээ
Нийтэлсэн: 2008-11-21 14:31:20 , Мэдээний дугаар: #1142219
Нийгмийн сэдэвт шог єгvvллэгийн ”Вакцин”наадмын тэргvvн байрын єгvvллэг
Миний сэтгэл санаа єєдрєг ч юм шиг стресст дарагдсан ч юм шиг. Урьд шєнє би унтсан ч юм шиг унталгvй vvр цайлгасан ч юм шиг. Yсээ самнахаар vс минь ургаад ч байгаа юм шиг vгvй бол унаад ч байх шиг. Зурагтаа асаахад хип хопчид дуулаад ч байх шиг загнаад ч байх шиг. Сувгаа солиход парламентын чуулган хууль батлаад ч байх шиг хуйвалдаан зохиогоод ч байх шиг. Ахиад сувгаа солихоор “Хонгор” сумынхан хордсон ч юм шиг хордоогvй ч юм шиг. vнээ бух хоёр явалдсан ч юм шиг vнээ гахай хоёр явалдсан ч юм шиг. Монголд олон телевиз байх нь дээр ч юм шиг буруу ч юм шиг. Цалингаа бодохоор ажил хийсэн ч юм шиг ажлаа тасласан ч юм шиг. Цонхоо нээхээр агаар ороод ч байх шиг эсвэл угаарт цохиулаад байх шиг. Эхнэрээ харахаар хєєрхєн ч юм шиг, нvvрээ будахгvй болохоор нь муухай ч юм шиг. Сонин уншихаар vнэн ч юм шиг vлгэр ч юм шиг. Гадаа гудамжинд гарахад намар ч юм шиг евєл ч юм шиг. Бороо орох гээд ч байгаа юм шиг vгvй бол шороо орох гээд ч байгаа юм шиг. Єєдєєс сєрсєн залууг харахаар эрэггэй хvн шиг чихээ цоолсныг нь харахаар эмэгтэй ч хvн шиг. Сандал дээр сууж байгаа хосуудыг ажиглахаар vнсэлдээд ч байгаа юм шиг vсдэлцээд ч байгаа юм шиг. Хааяа нэг концерт vзэхээр зохиолын дуучид дуулаад ч байх шиг эсвэл улиад ч байх шиг. Зоогийн газар хооллохоор хонины махан хоол ч юм шиг нохойн махан хоол ч юм шиг нэг л эвгvй.
Гар утасны нэгжний vнэ хямдарсан ч юм шиг нэмэгдсэн ч юм шиг. Сархад уухаар диваажинд очсон юм шиг шартсан хойно тамд хvрсэн юм шиг аймаар. Гудамжаар гиеvрсэн охид оюутан ч юм шиг ор хєнжлийн ажилтан юм шиг. Ринчений хєшєєг харахаар зах зээл рvv орсон ч юм шиг Цэдэнбалын хєшєєг харахаар социализмаасаа гараагvй юм шиг vнэтэй жийп унасан хvмvvсийг харахаар монгол орон бадарч яваа юм шиг, траншейны халтар жаалуудаа харахаар монгол баларч яваа юм шиг. Нэгэн бодлын би эх орондоо амьдарч яваа юм шиг нєгєє бодлын харийн нутаг дээр хатирч яваа юм шиг. Бєх сонирхоё гэхээр ганц шvтдэг аварга маань зодогтайлсан ч юм шиг тайлаагvй ч юм шиг. Байгалийн баялагийг ашиглах нь зєв ч юм шиг буруу ч юм шиг. Сайд нар огцрох гээд ч байгаа юм шиг vгvй ч юм шиг. Монгол банкнаас мєнгє алга болсон ч юм шиг алга болоогvй ч юм шиг. Тєрийн тvшээдийг барьж хорих гээд ч байгаа юм шиг vгvй бол баярын бичгээр шагнаад ч байх шиг. vнэндээ миний тархи толгой vvнээс болж євдєєд ч байгаа юм шиг vгvй ч юм шиг. Энэ бvхнийг бодохоор миний бие эрvvл ч юм шиг галзуу ч юм шиг. Ингэхэд би гэдэг хvн Хvрлээ мән ч юм шиг биш ч юм шиг. Монгол Улсын Ерєнхийлєгчийг нь айхтар авилгач нєхєр гэх юм. Ерєнхийлєгчийнхєє ярьж байгааг нь сонсохоор авилга аваагvй юм шиг эд хєрєнгийг нь бvртгэхээр авилга авсан юм шиг. Монголд хууль байгаа ч юм шиг гууль байгаа ч юм шиг. Юм юмны тухай эргэцvvлж бодсоор нэг єдрийг єнгєрєєгєєв vv єєрєє єтлєєд ч байх шиг. Авилга хулгайчаа дээдэлсэн Монголд тєрснєєс тамын тогоонд тарчилж байсан нь дээр юм шиг.
Дугаар 257 /2544/











Баярын мэнд хүргэе