Daily Archives: 2008-11-23

Гала: Сайн явах санааных


“Сайн явна гэдэг санааных уу?”

Нийтэлсэн Г. Галбадрах 2008/11/22 – 21:49

Нэгэн уншигч надаас ийн асуусан юм. Тэгээд энэ тухай багагүй бодлоо. Хүмүүс “сайн яваа” хэн нэгний тухай зөндөө л ярилцдаг. Хүн энэ амьдралд сайн явна гэдгийг мэдэрдэг, хэмждэг хэмжүүр байдаг юм болов уу? Бас үүний эсрэг муу явна гэдгийг яаж тодорхойлдог юм бол гэсэн асуулт бас сонирхол татна.
Ажил үйлс, амьдрал нь нэг л бүтэмжгүй, санаснаар нь болж өгдөггүй, сэтгэл санаагаар гундуухан, архи дарс ууж, бусдын өмнө хэцүүхэн дүрээр, өрөөл бусдаар ч өөрөө өөрийгөө ч өрөвдүүлж явах нэгэн байх. Амьдралын нэгдсэн жор байдаггүй болохоор хүн бүр өөрийн үнэ цэнэ, аз жаргалаа өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Үргэлжлүүлэн унших