Daily Archives: 2008-11-14

UK PM-Margaret Thatcher


From: Inspiring story about the glorious success

Her superior power inspired me and made me share with u guys, even tough I know that most of u do not like to read as much as I do. I hope some of us may find very valuable lessons from this story.
Enjoy reading!

http://en.wikipedia.org/wiki/Margaret_Thatcher | Prime Minister of the United Kingdom

Маргарет Тэтчер : 2008-11-14

 -”Хэмнэх” гэдэг үгийг Маргарет Тетчер хэлэх дуртай байв. Чухам ийм уриатайгаар тэр Англи улсынхаа Ерөнхий сайд болж, дэлхийн шилдэг удирдагчдын тоонд орсон юм

Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийн нөхөр Деннис Тэтчерт нөхөд нь бага зэрэг атаархдаг байсан гэдэг. Энэ бол тэдний залуу байх үеийн явдал л даа. Деннисийн эхнэр мөнгийг хэзээ ч дэмий үрж байсангүй, өвлийн пальтогоо хуучин хөшгөөр доторлож, байшиндаа өөрөө засвар хийдэг, гэр бүлээ хоносон хоолоор тэжээхээс буцдаггүй байсан ч Деннисийн санаанд энэ бүхэн нь нийцдэг байжээ. “Хэмнэх” гэдэг үгийг Маргарет Тэтчер хэлэх дуртай байв. Чухам ийм уриатайraap тэр Англи улсынхаа ерөнхий сайд болж , дэлхийн шилдэг удирдагчдын тоонд орсон юм. Дэлхий дахины улс төрд Тэтчерийн оруулсан хувь нэмэр, өнгөрсөн зууны сүүлийн бараг 25 жилийг эзэлсэн түүний эрин үеийг үнэлж цэгнэхэд тун амаргүй. Яагаад гэвэл түүний хийсэн бүхнийг сайн, муугийн хоёр туйлд хувааж үздэг. Тэтчерт тоомжиргүй ханддаг хүн гэж ер байдаггүй. Нэг хэсэг нь түүнийг жигтэйхэн хайрлана, нөгөө хэсэг нь өгүүлшгүйгээр үзэн ядна. Гэлээ ч Тэтчер бол агуу улстөрч, хүч нөлөөтэй эмэгтэй, нугаршгүй эр зоригтой, итгэл үнэмшилтэй хүн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн. Чухам эдгээр чанар түүнд байгаагүй бол манай гарагийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болж тэр чадахгүй байсан. Үргэлжлүүлэн унших

Дэлхийн “акулууд” монголын уул уурхайд…


From: http://www.sonin.mn/2008/11/12/9337/

… Дэлхийд нэр хүндтэй том компани монголд орж ирвэл түүнийг дагаад техник технологийн дэвшил, менежментийн бодлого, зах зээл, нэр хүнд гээд олон сайн үр дагавартай. Рио тинто, ВНР Billiton компанийн зэсийг дахин боловсруулалтад оруулах шаардлагагүй, норм стандартыг хангадаг гээд шуудхан авах жишээтэй. Харин солонгосын компанийнх гэвэл дахиж боловсруулалт оруулна гээд арай хямд үнээр худалдан авах гээд харилцан ялгаатай хандах нь нууц биш гэж мэргэжлийн хүмүүс ч тайлбарлаж байсан. Дэлхийд ноёрхлоо тогтоосон компаниуд авлига энэ тэрд өртөж нэр хүндээ унагахаас ихэд эмээдэг. Мөн нөхөн сэргээлт хийхгүй бултаад алга болно гэж айх аюулгүй. Тэгээд ч цаашдын бизнестээ саад тээг үүсгэж, хар толбо үлдээхгүйн тулд олборлолтоо дуусгангуут байгалийн нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийдгээрээ ч алдартай. Харин авлига ихтэй орнуудын тоонд ОХУ, солонгос дээгүүрт ордог. Хойд хөршийн мафийнхны бохир мөнгө ч монголын уул уурхайн салбарт угаагдах магадлалтай. …

Дэлхийн “акулууд” монголын уул уурхайд…

• 2008.11.12, 10:36 • Онцлох:, Өнөөдрийн Монгол Үргэлжлүүлэн унших

Мэргэжилтэй ажилтны амьдралын эх үүсвэр баталгаатай


From: http://www.sonin.mn/2008/11/07/9150/

-Техник технологи хөгжихийн хэрээр манай мэргэжлийн боловсрол, сургалтын сурах бичиг, багш нарын ур чадвар хоцрогдох болсон. Шинэ сурах бичиг гаргах мэргэжилтнүүдээ хаанаас сонгох вэ?
-Гадаадаас экспертүүд авчирна. Мэргэжлийн боловсрол, сургалт өндөр хөгжсөн орон бол Герман, Австрали, Канад. Гэхдээ гадны экспертүүд манай өндөр ур чадвартай мэргэжилтнүүдтэй хамтарч шинээр боловсруулах хөтөлбөр, модулийг хийнэ. Өнгөрсөн жилүүдэд доноруудын тусламжтайгар тодорхой ажил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах олон төсөл хэрэгжүүлсэн байгаа. Эдгээр нь өдгөө орчин үеийн техник, технологийн шаардлага, ажлын байрны хэрэгцээг хангаж чадахаар боловсрогдсон эсэх болон цаашилбал, гадны ямар сургалт, хөтөлбөрийг оруулж ирэх вэ гэдэгт үнэлгээ хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг олон тоогоор хэвлэгдэн гардаг. Харин мэргэжлийн боловсрол, сургалтын гарын авлагыг тэр болгон олон хувь хэвлүүлж чаддаггүй. Ер нь МСVТ-үүдэд танхимын сургалт голлодог. Хэдий дадлага байдаг ч үр дүнтэй байж чадахгүй байх тохиолдол бий. Иймээс төслийн хүрээнд сургалтын агуулгыг анхаарахаас гадна шинэ агуулгыг нь оюутан, сурагчдад хэрхэн хүргэх, орчин үеийн ямар техник хэрэгслийг ашиглах вэ гэдэгт давхар анхаарна. Барууны орнуудын сургалтын тогтолцооны үндэс нь оюутан өөрөө сурах ёстой. Нөхцлийг нь тухайн сургууль бүрдүүлж өгөх ёстой. Багш сурахад нь туслах, дэмжих, зөвлөх үүрэгтэй. Харин манайд багш мэдлэгийн эх үүсвэр гэж үздэг. Багшийн хэлсэн үгийг тогтоож авахаас өөр мэдээллийн эх үүсвэр байдаггүй. Ингэснээр хязгаарлагдмал орчинд суралцдаг. …

Ж.Сүхбаатар: Мэргэжилтэй ажилтны амьдралын эх үүсвэр баталгаатай болно

• 2008.11.7, 11:13 • Үнэн Үргэлжлүүлэн унших