Интернэт хэрэглэсэн туршлагаасаа шүү…


From: http://uyangatour.wordpress.com
Related: Internet Provider songoh, Broadband, ADSL, Wireless, LAN, Modem

Сая Mglaus коммюнитигээс захиа ирснийг уншаад үүнийг бичихээр шийдлээ. Хэрэг болох байхаа гэж найдаж байна.

Би гэдэг хүн интернэт компьютергүй бол байж сууж чаддаггүй жинхэнэ аддиктэд хүн л дээ. Тиймээс хаа ч явсан интернэт үйлчилгээг нь сонирхож хэрэглэж явдаг. Монголдоо ч гэсэн хийдэг ажил нь интернэттэй холбоотой.

Ер нь бид монголдоо үнэхээр сайн үйлчилгээг маш хямдаар авдаг байна л даа. Бусад газар очоод үнэтэй болоод өдий болтол азийн хэдэн орны хэмжээнд хөгжөөгүйг нь харж гайхна. Үнэндээ миний бодлоор үнэ өндөртэй ч үйлчилгээ болон техникийн үзүүлэлтүүд нь найдвартай сайн санагдсан.

За интернэт биш өөрийнхөө интернэтийн мэдлэгийг баахан пиардчлаа…

Эхлээд интернэтийн холболтуудын талаар багахан тайлбар хийе.

ADSL холболт нь суурин утасны шугамыг ашиглан интернэтэд холбогдох бөгөөд шилэн кабелийн холболтоос хурд болон мэдээлэл дамжуулах  чанарын хувьд арай доогуур үзүүлэлттэй байдаг боловч гадаад орнуудын суурин утасны шугамын чанар сайн тул айх асуудалгүй. Интернэтэд холбогдсон байхдаа ч утсаар ярих боломжтой. Нэмэлт модемь шаардагдах ч интернэтийн компаниуд ихэвчлэн 24 сарын гэрээ байгуулсан хэрэглэгчид үнэгүй түрээсээр хэрэглүүлдэг.

Шилэн кабелийн холболт нь тусгай зориулалтын кабель суурилуулан холболт хийгдэх бөгөөд мэдээлэл дамжуулах болоод хурдны хязгаар нь маш өндөр мөн найдвартай байдаг. Үнийн хувьд бусдаасаа өртөг өндөртэй, энгийн өдөр тутмын хэрэглээнд төдийлэн шаардлагагүй байх. Хэрэв шилэн кабелийн холболтоор интернэт үйлчилгээ авахаар сонирхож байгаа бол нэмэлт төхөөрөмж шаардлагагүй зөвхөн хэрэглэгчийн компьютер LAN карттай байхад л хангалттай. Сүүлийн үеийн нөүтбүүкүүд болон персональ компьютерууд бүгд ийм төхөөрөмж суурилуулсан байдаг боловч персонал /энгийн том процессортой ширээний компьютерийг хэлж байна л даа/ компьютер хэрэглэгчид урьдчилаад шалгахад гэмгүй. Хэрэв тухайн компьютерт байхгүй бол худалдаад авахад үнэтэй бус учир санаа зоволтгүй. Гадаад орнуудад хувь хүний хэрэгцээнд шилэн кавелийн холболт бараг хийдэггүй ажиглагдсан. /манайх шиг шавааралдаад байрлачихсан бас шугам татахдаа газар доогуур сүвэлдэггүй болохоор айл бүр хэрэглээд байгаагаас өөр л дөө хэхэ /

Утасгүй холболт буюу Wireless нь нэмэлт хүлээн авагч антень /уул нь модем л доо гэхдээ ADSL холболтынхоос өөр шүү/хэрэглэн үйлчилгээний хүрээндээ /тухайн интернэт компанийн сүлжээ хамрах хүрээ яг л скайтел, мобикомын сүлжээ шиг/ хаанаас ч интернэтэд холбогдож болох холболтын төрөл юм. Зөөврийн ихэнхи Нөүтбүүкүүд хүлээн авагч төхөөрөмжтэй байдаг /wireless lan card гэсэн юм байгаа даа/. Энэ холболт нь харьцангуй өртөг багатай хэрэглэхэд хялбар. Ганц дутагдалтай тал нь хааяа сүлжээ унах тохиолдол гарч магадгүй /ихэнхдээ зузаан ханаар тусгаарлагдсан газар ч юмуу үйлчилгээний хүрээнээсээ холдох мөн өөр ямар нэг өндөр хүчин чадалтай хүлээн авагчийн ойр орчимд ажиллахад тохиолдох нь ажиглагдсан/

Ингээд хэрэглээний хурд болон багтаамжын талаар:

Ажигласан байх ихэвчлэн 10М -с эхлээд 256Kbps хүртэл /заримдаа 128Kbps, 64Kbps гэж байж ч болно/хурдтайгаар интернэтэд холбордох саналыг гаргасан байдаг. Энэхүү утгууд нь таны нэг секундэд хэдий хэр хэмжээний мэдээлэл солилцох боломжыг хэлж байгаа юм.  Ойлгомжтой жишээ гэвэл 256 гэдгийг урт хонгилын өргөний хэмжээ гэж бодвол энэ хэмжээ нь ихсэх тусам түүгээр нэгэн зэрэг явах хүний тоо олон болно гэсэн үг. Тэрэхээр хэдий хэр хэмжээний мэдээлэл дамжуулах хэрэгцээнээсээ хамаарч хурдаа сонгоорой. Хэрэгцээгүй өндөр хурны интернэтэд илүү мөнгө төлөх хэрэггүй биз дээ.

Ерөнхийдөө 256Kbps /энэнээс бага нь ч бараг болно дөө/энгийн өдөр тутмын и-мэйл шалгах, чатлах, хааяадаа кино энэ тэр татаад үзэхэд ч асуудалгүй /гэхдээ татахад хэдэн цаг шаардагдана л даа/.

Үйлчилгээний хугацаандаа интернэтийн хурдаа асуудалгүй сольж болох тул багаас нь эхлээд өөрийхөө хэрэлээнд хэр нийцэж байгааг үзэхэд ч гэмгүй.

Бас гадаад орны интернэт үйлчилгээний компаниудын үйлчилгээнд  monthly data   гэж нэг юм байнаа. Энэ нь хэрэглэгчийн солилцож буй мэдээллийн хэмжээг хэлж байгаа юм. Жишээ нь хэрэглэгч 3.7М хэмжээтэй файл татаж авлаа гэж бодоход та сард хэрэглэх хэмжээнээсээ энэ хэмжээг нь хэрэглэчихлээ гэж ойлгож болно.  Гэхдээ 2G хэмжээтэй байхад ер нь хангалттай байсан. Эхний сардаа хэрэглээд өөрчилж ихэсгэх боломжтой тул бас л санаа зоволтгүй.

Миний хувьд Yes Optus wireless үйлчилгээг сонгож хэрэглэдэг байсан. Энэ үйлчилгээ нь утасгүй холболт бөгөөд маш жижигхэн Slimline USB модемийг хэрэглэдэг /жижиг зөөврийн флашь диск шиг/. Тэгээд л түүнд нь гар утасны сим картыг суулгасан байх бөгөөд компьютертаа залгахад бараг автоматаар програм нь сууж ашиглахад бэлэн болно. /ашиглах зааврыг гэрээ хийсэн дэлгүүрт нь заалгаад идэвхижүүлээд аваарай. Тэгэхгүй бол идэвхижүүлтэл ажиллахгүй шүү/. Хурдны хувьд 256Kbps monthly data нь 2G байхад миний хэрэгцээг хангаад л байна лээ. Үнийн хувьд $29.99 /үнийн хувьд дажгүй байгаа биз/.

Хамгийн их таалагдсан зүйл нь Австралийн хаана ч байсан Optus сүлжээ орсон газруудад /ороогүй газар гэж бараг байхгүй дээ/ хаанаас ч хэзээ ч интернэтэд хобогдно.

Доор үзүүлсэн зураг бол миний хэрэглэж байсан Yes Optus wireless үнийн саналын хэсэг нь.

Ер нь бол сайн судлавал интернэттэйгээ хамт гар утасны төлбөр нь орсон сар бүр тогтмол төлбөр төлдөг саналууд ч байна лээ. Миний сонирхож байсан үйлчилгээ биш байсан тул нэг их мэдээлэл аваагүй юм.

Telstra компанийн хувьд хуучин улсын өмчид байсан бөгөөд бусад бүхий л холбоо харилцааны компаниуд эдний үндсэн сүлжээг ашиглаж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр бусад нь яагаад Testra-с хямд байна вэ гэдэг их гайхалтай байгаа биз? мэдээж үнээ дагаад чанар хурд нь өөрчлөгдөж л байгаа байх гэж таамаглаж байна.

From: http://uyangatour.wordpress.com
Related: Internet Provider songoh, Broadband, ADSL, Wireless, LAN, Modem

Related:
Internet ADSL Broadband: ADSL Broadband Internet | Интернэт хэрэглэсэн туршлагаасаа шүү…
Calling cards to Mongolia: http://groups.yahoo.com/group/mglaus/message/542

One response to “Интернэт хэрэглэсэн туршлагаасаа шүү…

  1. sainuu saihan medee bna… herew bi germand ochwol ymar torliin internetiin holbolt ashiglah ni deer bol… bi yahaa medhgui l bn endees Ipod awch ywaad ochood sim awch hiisn ni deer uu… eswel yasn ni deer we… mongoliin uuren telefonuudiin modemuud gadaadad ashiglaj bolohuu unitel ji skytel geed
    ene talaar todorhoi medeelel ogooch please

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s