Австрали улсад жуулчлах тухай болон бүрдүүлэх материалуудын талаар


From: http://uyangatour.wordpress.com
* Энэхүү блог нь аливаа виз авахад зуучлах ашгийн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой.

Related: Tour Visa Docs | Жуулчлах | Tourist Visa Checklist | Australian Tourist Visa

Австралийн Виз- Монголоор |Аялалын виз/төрөл садны виз -676 Ангилал
1. Холбогдох мэдээлэл ⇒  2. Шаардлагатай материал ⇒  3. Мэдүүлэг өгөх ⇒  4. Мэдүүлэг өгсний дараа

Австрали улсад жуулчлах талаар

Монгол улсын иргэн аяллын зорилгоор Австрали улсад зорчин очих виз болон бусад бичиг баримтыг Бээжин хот дахь Австралийн бүрэн эрхт консулаар дамжуулан шийдүүлэх бөгөөд бичиг баримтын бүрэн бүтэн, найдвартай байдал нь визний хариу болон хурдан шийдвэрлэхэд ихээхэн нөлөөлнө.

Бээжин дэх консулын газрын үндсэн цахим хуудас болох www.china.embassy.gov.au –с мэдээллийг авч болох бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.immi.gov.au цахим хуудаснаас үзэх боломжтой.

Хэдийгээр дээрхи цахим хуудаснаас бүхий л мэдээллийг авч болох хэдий ч зарим тохиолдолд буруу болон дутуу ойлгосноос үүдэн төвөгтэй мэт санагдах, улмаар зарим нэгэн зуучлагч байгууллагад хандах нь элбэг.

Эдгээр байгууллагууд нь виз хүсэгчид хүссэн хариуг нь авч өгөх эрхгүй бөгөөд зөвхөн виз хүсэх үйл явцыг судалж мэдсэн мэдлэгийнхээ хүрээнд бичиг баримтыг бүрдүүлдэг.

Хэрэв хувь хүн өөрөө сайн ойлгоод судалсан тохиолдолд иймэрхүү төрлийн ашгийн байгууллагуудад хандах шаардлагагүй бөгөөд аливаа хүндрэлгүйгээр материалаа бүрдүүлэх бүрэн боломжтой.

Миний бие Австрали улсад 2 дахь удаагаа аялаад ирсэн бөгөөд бүхий л материал бүрдүүлэлтийг өөрийн биеэр зохих журмын дагуу бүрдүүлсэн. Мэдээж миний хувьд энэхүү виз мэдүүлэх үйл явц танил байгаагүй.

Энэхүү материалыг миний адил Австрали улсад аялахаар хүсэгчдэд зөвлөгөө өгөхөөр мөн бага ч болов цаг мөнгийг тань хэмнэхэд туслах үүднээс бэлтгэлээ.

Визний төрлүүд

Жуулчлал болон аливаа богино хугацааны айлчлал хийхээр төлөвлөж буй хүмүүст дараах төрлийн визүүдээс өөрт тохирох ангиллыг сонгон мэдүүлнэ. Үүнд:

Аялал жуулчлал

Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн урилгаар зочлох

3 болон түүнээс богино хугацааны сургалтад хамрагдах хүмүүс энэхүү жуулчны визийг мэдүүлнэ.

Аялалын виз эзэмшигч нь тухайн улсад байх хугацаандаа ажиллах болон аливаа бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

жуулчны виз нь дараах ангиллуудад хуваагдана:

Tourist visa (Subclass 676): аялалын зорилгоос хамааран 12 сар хүртэл хугацаанд оршин суух эрхийг олгож болно. Энэхүү визийн мэдүүлгийг хятад улсад орших консулын газар шийдвэрлэнэ.
Sponsored Family Visitor visa (Subclass 679): гэр бүл хамаатан садны урилгаар зочилохоор хүсэлт гаргагчдад зориулсан бөгөөд 3 сар оршин суух эрх олгодог боловч тухайн нөхцөл байдлаас хамааран 12 хүртэл сарын хугацаагаар олгож болно.

Анхааруулга: Sponsored Family Visitor visa (Subclass 679) –н мэдүүлгийг Австрали улсад шийдвэрлэдэг.

Визний хугацаа

Тухайн улсад оршин суух эрхийн хугацаа нь виз мэдүүлэгчийн мэдүүлсэн шалтгаан болон тухайн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүр байдаг. Ерөнхийдөө жуулчлалын шугамаар виз мэдүүлэгчид дээд тал нь 3 хүртэл сар оршин суух эрхийг олгодог.

Хэрэв 6 сар хүртэл урт хугацаагаар оршин суух хүсэлт гаргагчийн одоогийн байдал болон гэр бүлийнхний Австрали улстай холбоотой бүхий л мэдээллийг нягтлан шалгасны үндсэн дээр ямар хугацааны виз өгөхөө шийдвэрлэдэг.

12 сар хүртэл оршин суух эрхийг Австралийн иргэн болон албан ёсны амьдрах эрхтэй гадаадын иргэдийн эцэг эхэд өгөх магадлалтай.

Шийдвэр гаргагч оршин суух эрхийн хугацааг аливаа виз мэдүүлэгчийн мэдээллийг харгалзан тухайн нөхцөл байдалд тулгуурлан шийдвэрлэнэ.
Шаардлагатай материалууд

Визний төлбөрөө төлөхөөс гадна бусад шаардлагатай материалуудыг бэлтгэх шаардлагатай. Үүнд:

Апликешнь /application/

Tourist visa (Subclass 676): Form 48R болон Form 54 маягтыг анги хэлээр бөглөнө.

Checklist-д орсон материалууд

Хорооны тодорхойлолт

Цагдаагийн газрын тодорхойлолт

Ажил эрхлэгчид Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /аяллын зардлыг аж ахуйн нэгж болон хувь хүн батлан даасан байсан ч виз мэдүүлэгчийн тогтмол орлого нь эх орондоо эргэн ирэх баталгаа болдог тул иймэрхүү төрлийн материалуудыг хавсаргасан байх нь зүйтэй/

Цээжний рентген зураг /70 буюу түүнээс дээш насныхан, эмчилгээ хийлгэхээр төлөвлөж буй хүмүүс болон 3-с дээш сараар оршин суух хүсэл гаргагчдад шаардагдана/

Аялахаар төлөвлөсөн хугацаа болон аялалын ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан байх нь хэрэгтэй.

Урьсан хүний захидал /санхүүгийн бичиг баримтын хуулбар/

Урьсан хүний бичиг баримт визний хуулбар

Ерөнхийдөө санхүүгийн баталгаа нь эх орондоо эргэн ирэх болон тухайн улсад байх хугацаандаа зарцуулах санхүүгийн боломжыг хардаг бөгөөд аливаа байнгын орлогоо баттайгаар тодорхойлох боломжгүй хэрнээ их хэмжээний банкны баталгаатай байх нь тийм ч сайн нотолгоо болж чаддаггүй. Миний хувьд өөрийн цалингийн тодорхойлолт болон байнгын удаан хугацааны орлогын эх үүсвэрээ нотлох бичиг баримтыг бүрдүүлсэн.

Аливаа зүйлийг хуурамчаар бүрдүүлэх болон хэт үнэмшилгүй баримтыг мэдээлэх нь виз олгохгүй байх шалтгааныг бүрдүүлнэ. Ялангуяа жуулчлалаар явахаар виз мэдүүлэгч нь ажиллах эрхгүй байдаг тул эх орондоо эргэн ирэх асуудлыг онцгойлон шалгадаг юм билээ. Мөн мэдээж англи хэлний мэдлэгтэй байх нь аялалын үеэр болон виз мэдүүлэхэд чухал шаардлагатай.

Ямар ч шугамаар Австрали орныг зорих нь өөр өөрийн шаардлага шалгууртай тул хэрэв виз мэдүүлэгч аялалын визээ очсон хойноо ангиллыг нь өөрчлөх болон сунгахаар төлөвлөж байгаа бол тийм боломж маш ховор гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь виз олгохдоо NO FURTHER STAY буюу заасан хугацаанаас илүү сунган үлдэхийг хориглосон тамгатай байдаг. Тиймээс хэрвээ сурч ажиллахыг хүсэгчид энэхүү визийг бус тухайн өөрийн хүссэн визний төрлийг судлахыг зөвлөе.

Австрали орны хувьд аялалаар зорчиход өртөг өндөртэй боловч аялалаа сайн төлөвлөсөн тохиолдолд боломжийн өртгөөр аялах бүрэн боломжтой.

Энэхүү материалыг www.china.embassy.gov.au болон www.immi.gov.au цахим хуудсуудыг ашиглан бэлтгэлээ.

**************************

Australian Government Department of Immigration and Citizenship

TOURIST VISA (SUBCLASS 676)

APPLICATION DOCUMENT CHECKLIST
FOR MANUAL (PAPER) APPLICATIONS
Энэхүү материал нь виз мэдүүлэгчийн илгээвэл зохих материалуудын жагсаалт юм. Мөн түүнчлэн виз мэдүүлэгчийн нөхцөл байдлаас шалтгаалсан нэмэлт материалуудын жагсаалт юм.
Санамж: Бүрдүүлэх материал нь орон бүрээр харилцан адилгүй байна. Виз мэдүүлэгч нь өөрийн оронд байрлах болон хамгийн ойр байх консулын газраас дэлгэрэнгүй мэдээллийг авах хэрэгтэй.
See: Консулын газруудын мэдээлэл
Эдгээрээс гадна тухайн консулын газраас шаардагдах нэмэлт материалуудыг хавсаргах шаардлага гарч болно.
Санамж: Аливаа баримт бичгийн эх хувийг элчин сайдын яамнаас шаардаагүй тохиолдолд хавсаргаж болохгүй.Баримт бичгүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон хэрэв тухайн баримт англиас өөр хэл дээр бичигдсэн бол баталгаат орчуулга хийгдсэн байх ёстой.
Бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалын хянах хугацаа нь илүү хурдан байх магадлалтай. Материалыг дутуу бүрдүүлэх нь хянах хугацааг удаашруулахаас гадна татгалзсан хариу авах магадлалтай. Элчин сайдын яам дутуу материалыг шаардах үүргийг хүлээхгүй.

Энэхүү шалгах хуудсыг бөглөөд илгээх материалынхаа эхэнд байрлуулна уу.

Хэрхэн виз мэдүүлэх тухай дэлгэрэнгүй:

Харах: Information form 1025i Making and Processing visa applications (68KB PDF

file)

Энэхүү материалын англи хэл дээрх эх хувийг визний материалд ашиглах бөгөөд монгол хувилбар нь зөвхөн тодорхой ойлголт өгөх зорилгоор орчуулсан болно.

people our business

Version Number: 2 Date: 28 May 07 Page 1 of 3

Зайлшгүй шаардлагатай материалууд

Тэмдэглэх

a) Бүрэн бөглөсөн апликешн

Хэрэв Австралиас бусад оронд байгаа бөгөөд электрон виз мэдүүлэх эрхгүй орны иргэд бөглөх: Form 48R Application to visit Australia for tourism or other recreational activities

Хэрэв Австрали улсад байгаа бөгөөд хугацаа сунгах хүсэлтэй бол: Form 601 Application for further stay as a visitor

b) Виз мэдүүлэх төлбөр: Charqes (Fees)

Аялал болон жуулчлалаар виз мэдүүлэгч хүүхэд

Тэмдэглэх

a) 18 буюу түүнээс доош насны хүүхдийн эцэг эх болон асран хамгаалагч нь хамт аялахгүй нөхцөлд батлан даагчийн зөвшөөрсөн мэдүүлгийг бөглөж гарын үсэг зурна.

Хүүхдийн эцэг эх болон батлан хамгаалагч гэдгээ батлах. Жишээ нь нотариатаар батлуулсан төрсний гэрчилгээний хуулбар, эцэг эхийн бичиг баримт гэх мэт. Энэхүү апликешнд орсон виз мэдүүлэгч хүүхэд бүрт бөглөх: Form 1229 Consent form to arant an Australian visa to a child under the age of 18 years

Австрали улсад үлдэх болон суралцах хүүхэд

Тэмдэглэх

a) 18 буюу түүнээс доош насны хүүхдэд эцэг эхтэйгээ бус садан төрөл асран хамгаалагчтайгаа үлдэх нөхцөлд хуулийн дагуу батлан даагчийн зөвшөөрсөн мэдүүлгийг бөглөж гарын үсэг зурна.

If a Form 1257 Undertaking declaration

b) Паспортоо хэрхэн эргүүлж авах талаар мэдээлэл (хэрэв шуудангаар авах бол паспортын хэмжээтэй дугтуйг хаяглан илгээх).

Хувийн материалууд

Тэмдэглэх

a) Виз мэдүүлэгчийн гадаад паспорт

b) Виз мэдүүлэгчийн нотариатаар баталгаажуулсан төрсний гэрчилгээний хуулбар.

c) Виз мэдүүлэгчийн болон хамт явах хүүхдийн 6 сараас доош хугацаанд авахуулсан паспортын хэмжээтэй цээж зураг 1.

people our business

Version Number: 2

Date: 28 May 07

Page 2 of 3

Цулгай гадаргуу дээр авхуулсан байх..

Зураг бүрийн ард Овог, нэрийг бичих

Шаардагдаж болох нэмэлт материалууд

Тэмдэглэх

Санамж: Элчин сайдын яам шийдвэр гаргахын өмнө нэмэлт материалыг шаардах албагүй бөгөөд энэхүү нэмэлт материалуудыг хавсаргах нь виз мэдүүлэгчээс шалтгаална.Бүрдүүлэх материал нь орон бүрээр харилцан адилгүй байна. Виз мэдүүлэгч нь өөрийн оронд байрлах болон хамгийн ойр байх консулын газраас дэлгэрэнгүй мэдээллийг авах хэрэгтэй

See: Contact Details outside Australia

Эрүүл мэнд болон зан байдлын тодорхойлолт

Тэмдэглэх

a) Цээжний рентген зураг

b) Эрүүл мэндийн болон аяллын даатгал.Аль ч төрлийн даатгалтай байсан Австрали улсад байх хугацааны турш бүхий л эрсдлээс хамгаалсан байх ёстой.Элчин сайдын яамнаас даатгал хийлгэхийг зөвлөхөөс өмнө даатгал хийлгэхгүй байх хэрэгтэй.

Санхүүгийн мэдээлэл

Тэмдэглэх

a) Хөрөнгийн баталгаа (банкны бичиг, гүйлгээний мэдээлэл, баталгаат данс, татвар төлөлтийн мэдээлэл).

Бусад

Тэмдэглэх

a) Ажлын газрын тодорхойлолт (цалин болон ажилласан хугацааны тодорхойлолт) болон аяллын хугацаанд олгох амралт чөлөөний тодорхойлолт

b) Сургуулийн урилга болон элсэн орсныг нотлох нотолгоо

c) Гэр бүл болон найз нөхдийн урилгаар аялан явах тохиолдолд урисан урилга, хэрэв санхүүгийн батлан даалт хийж буй бол санхүүгийн чадвараа нотлох

d) Аялалаа дуусгаад эх орондоо эргэн ирэх бусад баталгаа

people our business

Version Number: 2

Date: 28 May 07

Page 3 of 3

Сурталчилгаа

16 responses to “Австрали улсад жуулчлах тухай болон бүрдүүлэх материалуудын талаар

  1. Hi. ayalallin visa nii talaar neg yum todruulah gesen yum.
    Australia ruu yamar neg hunii urilaggui geer, ochej uzeh gesen yum gesen huselteer handuul her bolomjtoi be?
    3 sariin hugatsaatai ter hugatsaandaa helnii kursed tur yawna.
    hariu heleej baiya.

  2. Queensland Brisbanechyyddee zoriulj hen hendee hereg boloh uuriin gesen local site shaardlagata sanagdaad sanagdaad neg site neev.
    http://brisbane.origo.mn haygaar orood yzeztsgeere. Tegeed eldviin ium bichmeer sanagdyyl byrtgyyleed bichne biz. Tsaash ni damjuulna yy.

  3. Hi ene odriin mend hvrgee, bi australia ybah hvseltei baina. yaj vbah be. nadad tuclaach. bi holsiig ni naidvartai ogno. bi 38 nastai. hariu

  4. hi australiin aylaliin urilga awmaar baina yaj awah be

  5. sain bn uu avstraliin viznii tlaar medeelel avya.
    1. odoonoos bichig barimtaa burduulvel amjih uu 8n sard avstralid sur-d surna.
    2. ger buleeree garna gevel nemelt bichig barimt yu yu shaardlagtai ve?
    3. viznii huraamj magistrt hediig toloh ve?
    4. bankind tushaah avstrali yum uu beejingees huneer hiilguuleh her yalgaatai ve?
    5,$oor hiihuu yuan2aar hiih uu?
    6,ulsaas my surgaltiin tolboriig tushaah uchraas banknii batalgaa bh ystoi yu bh bol her hugtsaatai heden tog shaardlagtai ve
    7. burtgeliin huraamjaa tolsnii daraa banknii guivuulga ni her udaj bj uireh ve?

    8. irsnii daraa viznii materialaa yavuulna biz dee?
    9. zaaval batalgaat orchuulgaar orchuuluulah ystoi yu?

  6. Avstraliin urilagtai hvn yag yamar bichig barimt bvrdvvlj uguh ve? Darhand bdag bolohoor endeesee tsagdaagiin bichig avah uu? esvel hotoos ocij avah uu? rentgenii zurag avhuulah shaardlagtai yu? helj ugch tuslaach.

  7. Сайн байна уув Австралид ажиллаж амьдрах хүсэлтэй байна. 3 Настай хүүхэдтэй.

  8. Эхнэр 2 хүүхэдтэйгээ гарах гэд байгаа юмаа, туслах хүн байнуу ? мэдээлэл өгөөч холбоо бариарай 89050333

  9. hi ger buleerei garah gesen yum. Zuvluguu ugch, gargaj uguh naidvartai hun bna uu 95593556

  10. Сайн уу ? Аялалын визээр очоод ажил хийх боломжтой.уу англи хэл гайгүй мэддэг хүн

  11. Sain bn uu bi solongos ulsad masteraar surdag ymaa. Zunii amraltaaraa australi ywah tuluwluguutui bgaa bichig barimtaa haana uguh we

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s