Daily Archives: 2008-10-23

Талцаа ба хорсол


by gala_mn@yahoo.com / http://galbadrakh.wordpress.com

Талцаа ба хорсол
Нийтэлсэн Гомбосүрэнгийн Галбадрах
2008/10/23 – 00:29
Монголчууд бид “Эвтэй байхдаа хүчтэй байдаг”  хэмээн алс тэртээ цагийн омогшил,  хүчирхэг асан цаг үеэ дурсан жишээ татах дуртай. Цөөхөн хүн амтай хирнээ өргөн уудам газар нутагтай Монголчууд бид битүүхэндээ, дотор сэтгэлдээ, эв нэгдэлтэй, хүчтэй байхыг хүсч мөрөөдөх авч мөрөөдөл маань нэг л биелж өгдөгггүй. Манж чин гүрний дарлал дор оршиж асан 200 жил, социализмын туршилт дор хөгжиж асан 70 гаран жил, ардчилсан хувьсгалын шилжилтийн хэмээх 20 орчим жил дор ч төдийлэн эвлэлдэн нэгдэж, хүчирхэгжиж чадсангүй. Эвлэлдэн нэгдэж, хүчтэй болж, өөдлөн хөгжих гэсэн олон монголчуудын хүсэл эрмэлзлэл нь хуваагдаж талцсан хоосон хийрхэл, бие биедээ атаархаж хорсох өчүүхэн хий үзэгдлийн хадан ханыг мөргөн бут үсэрч байна. Эвлэлдэн нэгдэхийг хүсч уриалсан сэтгэлийг, “энэ чинь бүтэхгүй ээ’  гэж хашгиралдах харь сэтгэл, хорссондоо бие биеэ харааж зүхэх бүдүүлэг хорон үгс хиртээн гутааж байна. Үргэлжлүүлэн унших

Хүний нэрний сонин хачин


Таны амралтанд – Хүний нэрний сонин хачин

( Цааш нь тараана уу, баярлалаа – Funny names, but be serious with your kid’s name: https://gegeen.wordpress.com/2008/10/23/whats-funny-about-names-pls-be-serious/ )

Чөлөөт цаг – Хүний нэрний сонин хачин

Дуудах нэрийг эцэг эх, эмээ өвөө, ураг төрлийнхөн, урт шар дээлтүүдийнхээ сонгуулиар шалгаруулдаг ч Дуурсагдах алдарыг өөрөө олж авахад хүрдэг хүний энэхэн хорвоод үхэхээсээ өмнө заавал амжуулваас зохих 1. Үр удмаа үлдээх, 2. Ном бичих, 3. Мод тарих гэсэн гурван үйлээс чадахаасаа халтарлаж, халтуурдан эхлүүлж суугаа үеийн олон залуустаа мэдлэгт нь дусал болох мэдээллийг хүргэе. Удахгүй өөрийг чинь өвчсөн юм шиг дуурайсан, цусыг чинь судсандаа булгилуулж, хүслийг чинь сэтгэлдээ шивнэсэн хөөрхөн алаг үрстэй болж, өсөхийн жаргал, өтлөхийн жаргалуудаа хослуулан жамаараа жаргах болтугай. Үргэлжлүүлэн унших