Daily Archives: 2008-08-13

Record Break by OZ


From: www.news.mn

Стефани Райс олимпийн рекорд эвдлээ
18 минутын өмнө. 2008.Aug.13

 Олимпийн наадмын усанд сэлэлтийн эмэгтэй 200м ганцаарчилсан холимог сэлэлтийн төрөлд Австралийн тамирчин Стефани Райс тэргүүлж, “Бээжин-2008” олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр 2:08.45 секундын амжилтаар өнгөрөгч гуравдугаар сард өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Олимпийн наадмын мөнгөн медальт Зимбабвегийн тамирчин Кирсти Ковентри 2:08.59 секундын амжилтаар хоёр дахь мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр дээрх амжилтаар Африк тивийн рекордыг шинэчилсэн байна. Дашрамд Үргэлжлүүлэн унших

Women Shooting Result


From: http://results.beijing2008.cn

DORJSUREN Munkhbayar | OTRYAD Gundegmaa | TSOGBADRAH Munkzul

From: www.news.mn

О.Гүндэгмаа 590 оноогоор тэргүүлж, олимпийн рекордыг давтлаа
Өнөөдөр 12 цаг 27 минут

Олимпийн наадмын буудлагын эмэгтэй 25м спорт гар бууны төрөлд өрсөлдөж буй Монгол улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан шатны буудлагад 592 оноогоор тэргүүлж, энэ төрөлд цэц сорьж буй 41 тамирчныг тэргүүллээ. Манай тамирчин эхний 30 сумаа буудсаны дараах байдлаар 97; 96; 98, нийт 291 оноогоор 11-р байрт жагсаад байсан бол дөнгөж сая сүүлийн 30 сумны буудлагад 100, 100, 99 оноо авснаар нийт 592 оноогоор мэргэн буучдыг тэргүүлж, олимпийн рекорд амжилтыг давтлаа. Үргэлжлүүлэн унших