Daily Archives: 2008-08-07

Элчингийн орон тоо 4


From: www.news.mn

2008.August.06

Элчин сайдын яамны орон тоог тогтоов

2008.02.06-ны өдрийн УИХ-ын 16 дугаар тогтоолын дагуу Монгол Улс Австрали улсын Канберра хотноо өөрийн Элчин сайдын яамыг шинээр нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй уялдуулан Элчин сайдын яамны орон тоог 4, үүнээс дипломат ажилтан 3, техник ажилтан 1 байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоов.

Элчин сайдын яамны ажилтнуудын цалингийн санг 2008 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Гадаад хэргийн сайд С.Оюунд даалгалаа.