Australia by Jim


№17 Зочин: Чинбаатарын Лхагважаргал

https://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

From: http://www.tsahimurtuu.mn/main/2002060997.htm

Товч намтар

* 29 настай.

* Эхнэр 2 хїїхдийн хамт Австралийн Брисване хотод амьдардаг.

* SoftWorks Australia Pty.Ltd Ахлах Зөвлөх (Senior Consultant) ажилтай

* 1990 онд 77р дунд сургууль

* 1995 онд ТИС-ийн КТМС-ийн Программ Хангамжийн анги

* 1999 онд Австралийн Queensland University of Technology-ийг Master of Information Technology цолтой төгссөн.

* 1992 – 1996 онуудад Монголийн Програм Хангамжийн “IPS” компанид програм хангамжийн инженер хийж байсан.

Ганбаяр – Байна уу?

Лхагважаргал – Байна.

– Сайн байна уу Би 107.5 FM радиогоос ярьж байна. Лхагважаргал уу?

– Сайн. Би байна. Сайхан хаваржиж байна уу?

– Сайхан, та сайхан хаваржиж байна уу.

– Манай энд чинь өвөл болж байна даа. Намар дуусаад өвөл болж байна. Євөл нь дулаахан л даа. Манай Монголын хавар, намрын нэг жихїїн өдөр шиг л байдаг.

– Хоёулаа яриагаа Австрали орны талаар эхлэх її дээ. Австрали орон дэлхийн улс орнуудаас юугаараа ялгаатай юм, юугаараа тийм сонин сайхан орон юм бол?

– Австрали улс гэхээр манайхан дэлхийн бөмбөрцгийн экваторын доор талд байдаг, “Матар хочит Данди” киногоор нь сайн мэдэхээс биш 18 сая хїнтэй жижиг орныг сайн мэдэхгїй байдаг. Хэдийгээр жижиг, цөөн хїн амтай боловч дэлхийн спортын болон улс төрийн тавцанд нилээд нэр хїндтэй, эдийн засгаараа өсөлтөөрөө эхний аравт орохоор нилээд том їзїїлэлттэй орон шїї дээ.

– Таны хувьд яагаад Австрали орныг сонгох болов?

– Би 1997 онд Англи хэлний курсад сурах гэж ирсэн. Тэр їед хїмїїс Англи, Америк их явж байсан ч надад Австрали орон их сонин содон санагдсан. Энэ улс маань Азид ойрхон Англиар ярьдаг улс болохоор сонгосон. Эхлээд англи хэлний курсийнхээ дараа Queensland University of Technology гэдэг их сургуульд суралцаж байх хугацаандаа одоогийн ажиллаж буй “Softworks Australia Pty.Ltd” гэдэг компаниас ажиллах урилга хїлээж авсан.

-Австрали орны сургалтын талаар ярихгїй юу? Ер нь Англи Америкийн сургалттай харьцуулахад ямар байдаг гэж та боддог вэ?

– Миний мэдэхээр, Нэгдїгээрт Австрали улсын сургуулиуд бусад улсын адил төрлийн сургуулиудтай сургалтын чанарын хувьд ижил төвшинд байдаг, Хоёрдугаарт Австрали улсын засгийн газар гадаадын оюутнуудыг ирж суралцах явдлыг маш сайн бодлоготой, хяналттай хөхїїлэн дэмжин явуулдаг. Түүнээс гадна шударга өрсөлдөөнийг дэмждэгээс олон их дээд сургууль ба коллежууд нь чанартай, мөн засгийн газраас байнгын хяналттай байдаг учраас оюутан хохирох асуудал байдаггїй. Гуравдугаарт хямд. Хямд гэдэг нь Азийн Эдийн Засгийн Хямралын дараагаас мөнгөний ханш уналтаас болон сургуулиудын төлбөр хямдарсан. Мөн байр, ахуйн хэрэглээ болон хоол ундны зардал Англи, Америкийн хотуудыг бодвол 10-20% хямд байдаг. Дөрөвдїгээрт, Зїїн Ємíнөд Ази тэр дундаа Малайз, Сингапур болон Энэтхэг, Пакистан зэрэг олон орны залуучууд энд ирж суралцах нь элбэг харагддаг. Учир нь эндээс дэлхийн ажиллах зах зээлд гарч ажиллахад дөхөмтэй байдаг.

– Монгол залуучууд сїїлийн 5, 10 жил гадаадад гарч суралцах нь ихэссэн. Одоо та бид хоёрыг сонсож байгаа залуучууд магадгїй Австрали орныг зорихоор шийдэж байгаа байх. Та тэдэнд юу хэлэх вэ?

– Би одоо найз нөхөдтэйгээ Интернетээр харилцан ярилцаж байхад нэг ажиглагддаг зїйл нь эндхийн хууль тогтоомжийг сайн мэдэхгїйгээс сурах эсвэл аялалын журмаар очоод хараар ажиллаж болох уу гэх зэрэг асуултууд их гардаг л даа. Хоёрдугаарт, оюутнууд энд хэрхэн суралцах, ажиллахад тавигдагдах шаардлагуудын тухай мэдээлэл монгол хэл дээр олддогїй. Иймд Австралийг зорин сурахаар шийдсэн залуучуудад туслахаар энд суралцдаг Монгол оюутнууд нийлээд саяхан www.mon2aus.com вэб сайт нээсэн. Энэ сайтаар дамжуулан Австралийн тухай ерөнхий мэдээлэл, засаг захиргааны бїтэц, хїн ам, зан заншил, мөн сургуульд хэрхэн суралцах болон оюутнын визийн шаардлага зэрэг нилээд мэдээлэл багтаасан байгаа. Оюутан залуучууд асуух тодруулах зїйл байвал бидний имэйл хаягаар харьцаж биднээс тодруулж болно. Бид мөн оюутан залуучуудын сурах шаардлагад тохирох их дээд сургууль, коллежуудаас сонгон суралцахыг зөвлөдөг бөгөөд тухай сургуулийн тогтсон їнээр бїртгїїлэн оюутны визний бичиг баримтыг бїрдїїлэхэд туслах їйлчилгээ їзїїлэх болно. Саяны хэд хоног нилээн хэдэн захианд бид хариулт өгөөд байна. Сонирхож байгаа зїйлд нь бид чадах ядахаараа хариулт өгдөг. Эцэст нь хэлэхэд энэ веб хуудасаар дамжуулан оюутан залуучуудаа суралцах сургуулиа сонгосноор сургалтын төлбөр дээрээ завсрын нэмэлт зардал төлөхгїйгээр суралцах боломжийг олгож байна.

– За, би танаас таны ажлын талаар жаахан зїйл асуух гэсэн юм. Та Software Australia гэсэн компанид ахлах зөвлөхөөр ажилладаг гэсэн. Би хувьдаа таныг бага зэрэг харамлаад байна л даа Яагаад Австралид ажиллах болов, эх орондоо ирж ажиллахгїй юм болов уу?

– Австрали улс нь дэлхийн улсуудыг бодвол бага хїн амтай ч хэрэглээний болон технологийн тївшинийн хувьд бусад хөгжингїй орнуудтай адил болохоор Англи Америк зэрэг хөгжилтэй орнууд тэргїїний техник технологио Австралийн зах зээлд туршин баталгаажуулдаг уламжлалтай. Хэрэв хэрэглэгчийн зах зээлд хїрэхээр бїтээгдэхїїн боллоо їзвэл бусад том зах зээлїїд рїї гаргах бодлого баримталдаг. Иймээс энд хамгийн сїїлийн їеийн гар утасны систем, компьютерийн техник болон интернетийн технологитой тулгарч гар хїрэх боломжтой явдаг. Миний хувьд Австралид ажиллах болсон нь нэгдїгээрт тэргїїний технологитой тулж ажиллах , хоёрдугаарт би энд сурсан ном хичээлээ практик дээр хэрэгжїїлэх боломжийг ашиглан сурсан мэргэжилээрээ туршлага хуримтлуулах бодолтой їлдэх болсон. Би Монголдоо очоод мэдээллийн технологийн салбарт нь ажиллаж хувь нэмрээ оруулна гэж бодож явдаг. Би Монголын мэдээллийн технологийн талаар эндээс юу хэлэх вэ. Харин гаднын улсуудыг харахад засгийн газар нь мэдээллийн технологийн компаниуддаа хамгийн том захиалагч байдаг юм байна. Манай найзууд компани байгуулаад бизнес эрхлэхэд хамгийн тїрїїн тулгарч байгаа бэрхшээл бол засгийн газрын дэмжлэг гэж ярьдаг. Гэтэл энд тэр компаниудад хамгийн том захиалагч нь засгийн газар нь байдаг. Бид нарт ийм зїйл хэрэгтэй байна, та нар технологийг боловсруулан хийгээд өг гэж захиалга өгдөг нь хөл дээрээ босоход нь их тїшиг болох нь их ажиглагдаж байна. Тэгэхээр манай засгийн газар энэ тал дээр анхаарах байх гэж бодож байна.

– За баярлалаа Австрали оронд хэдэн Монголчууд байдаг бол?

– Нарийн тоо гарахгїй л дээ. Яг манай хотын хувьд 2 сая хїнтэй, Монголын хувьд энэ нь том, харин эндхийн хувьд жижиг хот юм. Энд тав, зургаан Монголчууд байдаг. Сидней, Мельбурнд ойролцоогоор 200, 300 оюутнууд байдаг гэсэн. Энд элчин сайдын яам байхгїй болохоор нарийн тодорхой тоо хэлж чадахгїй байна.

– За тэгэхээр та бид хоёрын яриа өндөрлөх гэж байна. Та бид хоёрын яриаг таны гэр бїлийнхэн сонсож байгаа. Тэр бїхэнд та юу хэлэхсэн бол.

– Монголд байгаа ах дүү хамаатан садандаа болон найз нөхөддөө мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсье.

3 responses to “Australia by Jim

  1. ene huntei yamar hayagaar holboo barih ve

  2. net-eer olon udaa haisan hussen haygaa ollo gej bodoj bna ta buhend amjilt husie

Сэтгэгдэл бичих