One year in Australia


More: https://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

http://mandakhbat.wordpress.com/2007/12/10/one-year-in-australia/

December 10, 2007

One year in Australia

Filed under: Uncategorized — mandakhbat @ 9:24 pm

Австралид өнгөрүүлсэн 1 жил

Мельбурн хотод ирээд бараг нэг жил болох гэж байна. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Энэ хооронд юу амжуулаваа? Юу хийвээ?

Австралид өнгөрүүлсэн 1 жил

 Мельбурн хотод ирээд бараг нэг жил болох гэж байна. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Энэ хооронд юу амжуулаваа? Юу хийвээ?

Туслагч-зааварлагч

Энд ирэхээс өмнө сургуулиас надад туслагч-зааварлагч гээд нэг Вьетнам залуугийн имэйл өгч, түүнтэй холбогдож байсан юм. Улсынхаа Гадаад хэргийн яаманд ажилладаг, олон улсын эрх зүй судалдаг, 180 см өндөртэй тэр даруухан залуу надад сургуулийг танилцуулж, банкинд данс нээж өгч, үл хөдлөх эд хөрөнгийн газраас байр хөлслөхөд тусалсан. Харин одоо би өөрөө шинээр ирж буй оюутнуудад туслахаар туслагч-зааварлагчын сургалтанд сууж байна.

Австрали улсын нийслэл орлоо

Нэг дүгээр сард Австрали улсын нийслэл хэмээх 300 гаран мянган хүн амтай маш цэвэрхэн сайхан хотод очлоо. Эндхийн оршин суугчдын ихэнхи нь төрийн албан хаагчид байдаг гэсэн. Энэ хотод хоёр хоносон юм байна. Парламентын ордон дээр нь гарч, Дайнд оролцогчдод зориулсан цогцолборыг үзэж, хамт явсан Викториа Их сургуулийн гадаад оюутнуудтай жижиг наадам хийлээ. Хамт явсан дөрвөн Монголтойгоо “Элэг зүрхнээс уяатай…”-гаа дуулсан.

 Усанд сэлэлтийн дэлхийн аварга үзэв

Усанд сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээн манай хотод болж, Монголоос 10 тамирчин хүүхдүүд оролцсон. Авсралийн теннисний нээлттэй тэмцээн болдог газар болж байна лээ. Монголчууд маань ихэнхи нь хувийн амжилтаа ахиулсан гэсэн. Гэхдээ медаль бол авч чадаагүй. Усанд сэлэлтийн спортын Монголын холбооны тэргүүн нь УИХ-ын гишүүн, сангийн сайд Ч.Улаан байдаг юм гэнэ лээ. Бараг бүгдээрээ хувийн зардлаараа эцэг, эхээрээ даалгуулаад ирсэн гэсэн.

Мельбурн дэх Монголчууд уулзав

Энэ оны 1, 7, 11 дүгээр саруудад эндхийн Монголчууд бөөнөөрөө уулзсан. Ерөнхийдөө 50-60 Монгол байдаг гэж ярьцгаадаг. Хоёр удаад нь шорлог хийж идээд, дуугаан дуулцгааж, шар айраг, Хар Чингис ууж баярлацгаасан. Бас нэг удаад Итали бэлэн хоолны газар уулзацгаасан.

Мельбурн хотоор зугаалсан нь

Гэр бүлийн хамтаар энэ хотын бараг бүх юмыг нь үзэх гээд л хичээгээд байна. Амьтдын хүрээлэн нь үнэхээр том бөгөөд амьтдаа маш сайн асарч, сайхан орчинд өсгөдөг. Хотыг бүхэлд нь хардаг тусгай газар байх бөгөөд тэндээс хотын бүх зүйлийг өдөр, шөнө харахад үнэхээр сайхан юм байна лээ. Ийм сайхан хотод амьдарч байгаа билүү гэж дуу алдсан. Мельбурны аквариумд асар олон төрлийн далайн амьтад акулаас авахуулаад байдаг. Маш сонирхолтой санагдсан. Наран шарлагын газар манай хотод 5-6 л лав байдаг. 11 сараас 4 дүгээр сар хүртэл ерөнхийдөө усанд сэлж, наранд биеэ шардаг юм билээ. Кино театрууд нь манай Улаанбаатарын Тэнгистэй ерөнхийдөө төстэй. Цагаачлалын музей нь маш сонирхолтой санагдсан.

Жилонг хот оров

Энэ манай мужын хоёр дахь том хот нь. Порт хот бөгөөд энд мужын бараг бүх үйлдвэр төвлөрдөг. Хамгийн хурдацтай хөгжиж байгаа хотуудын нэг. Энд Форд дисковери төвийг үзлээ. 100 гаруй жилийн өмнөх машинаас эхлээд сарын өмнө гаргасан шинэ загвараа хүртэл хэд хэд задлаад харуулсан байх юм билээ. Хоёр давхар энэ төв бас л очмоор газрын нэг. Энд бас Австралийн хонины ноосны үндэсний музейгээр нь орж үзсэн. 3 давхар том музей. Дэлхийн хамгийн анхны хивсний машинаас эхлээд малчны үе үеийн гэр орон, багаж хэрэгсэл, ноосны хэрэглээний түүх бүгдийг нь үзүүлсэн байх юм. Энэ хотод гэр бүлээрээ яг далайн эрэг дээр сайхан хоол идсэн. Бүтэн сайн өдөр вагоноор энэ хот руу явахаар үнэ нь бараг хоёр дахин хямдардаг. Эндээс Мельбурн луу өдөр бүр ажилдаа явдаг хүмүүс цөөнгүй байдаг гэсэн.

Австралийн Альпын нуруунд очиж чаргаар гулгав

8 дугаар сарын эхээр сургуулиас зохион байгуулсан аялалд гэр бүлтэйгээ мөн хэдэн Монголчуудын хамт ийшээ явсан юм. “Нуур” хэмээх ууланд нь очиж баахан чаргаар гулгасан даа. Нов ногоон дулаахан газраас гэнэт л цав цагаан цас нэвсийсэн газар ороод ирэх нь их өвөрмөц, сайхан байгальтай гоё газар байна лээ.

Филипп арал

Энэ арал руу явах замдаа бас Коала-ны Үндэсний парк-д нь очиж амьтдыг байгаль дээр жинхэнээр нь харлаа. Коала хэмээх зөвхөн Австралид байдаг энэ амьтан үнэхээр хөөрхөн юмсанж. Филипп арал дээр Пенгвин парад гэдгийг үзсэн. Дэлхийн хамгийн жижиг пингвинүүд харанхуй болохоор далайгаасаа гарч ирээд нэгэн цуваа болоод хөөрхөн гэгч нь алхаад явдаг юм билээ.

Жастин Тимберлейке-ийн тоглолт үзэв

Гэр бүлийн хүн бид хоёр мөн 2 найзтайгаа хүн тус бүр100 доллараар энэ тоглолтыг үзсэн. Дөрвөн өдөр манай хотод болсон тоглолтын тасалбар нь бараг сарын өмнө зарагдаад дууссан гэж байна лээ. Жастин үнэхээр авьяастай, бас ухаантай залуу шиг санагдсан. Тоглолтын ерөнхий зохион байгуулалт, тайз, гэрэлтүүлэг, дагалдан бүжигчид, дуучид зэрэг нь үнэхээр л дэлхийн шилдэгүүд.

 Гэрийн ойролцоо

 Гэрийн ойролцоо байдаг номын сангуудаас үнэгүй хамгийн сүүлийн үе ном, сонин, сэтгүүл, ДВД зээлж авч уншиж, үзэж болно. Гэрийн ойролцоо бас хүүхэдтэйгээ тоглох сайхан парктай. Дотроо 7-8 бассейн бүхий акуатик төвүүд гэж байдаг. Энд бүх насныхан усанд сэлж, фитнессээр хичээллэдэг. Гэрийн ойролцоо бас бүх л шатны сургуулиуд, цэцэрлэг, ясли ч бий. Одоо энд Зул сарын баяр, шинэ жил болох гээд хүмүүс асах их зүйл худалдаж авч, баяртаа бэлдэцгээж байна. Нэлээд халуун болохоор зав л гарвал наран шарлагын газар луу гүйж байна даа.

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Австрали Улс, Мельбурн хот

2007 оны 12 дугаар сар 10

More: https://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

3 responses to “One year in Australia

  1. magi AUSAID gej australia-n zasgiin gazriin tetgelegeer irsen yumaa. http://www.cabsaf.mn deer baigaa. toriin alband 3 jil zutgeed deer ni IELTS-n 6.5 onoo avch baij irsen baihaa.

  2. Ok Bayarlalaa
    Mundag yumaa

Сэтгэгдэл бичих