Монголоос Австралид ирсэн улс төр, шашны ялгаварлал, хүчирхийлэл болон бусад төрлөөр орогнол хүсэгчдэд тэр бүр итгэдэггүй нь Монгол улсыг энэ тал дээр харьцангуй тайван орон гэж үздэгтэй нь холбоотой болов уу. Гэхдээ Монгол улсад ижил хүйстний ялгаварлал байдаг гэдгийг Австрали улс хүлээн зөвшөөрдөг бөгөөд Монголоос ирсэн гей, лесби хүмүүст орогнол, ажлын эрх, Австралид амьдрах боломжыг олгодог нь олон монголчуудын анхаарлыг татсаар иржээ. Гэхдээ энэ завшааныг нь далимдуулан жинхэнээсээ гей биш хүмүүс хүртэл янз бүрийн үнэмшилгүй түүх зохион визэнд ордог бөгөөд Монголчуудын иймэрхүү хэрэгцээгээр дагнасан, хуулийн зөвлөгөө өгдөг хэд хэдэн цагаач оросууд хүртэл Австралид байдаг билээ. Та бүгд жинхэнэ гей Монгол хүний юу сэтгэж, ямар ертөнцөд амьдардаг талаар болон ижил хүйстэнээ сонирхох гэдэг нь юу болох талаар анхан шатны ойлголт авч, мэдлэгээ тэлэх хүсэлтэй бол үүгээр ороорой.
http://2046fan.blogspot.com/
Read the rest of this entry »