Австрали гэдэг улсад анх хөл тавихад хил, гаалийн шалгалт нь нилээд чанга болохыг мэдлээ. Цүнхийг маань онгойлгож дотор нь байгаа бүх зүйлийг нэг бүрээр нь гаргаж шалгалаа. Мөн миний гар цүнхийг онгойлгож түүн дотор байгаа бүх бичиг баримтыг нэг, нэгээр нь гаргаж ирээд л хуудас, хуудсаар нь уншиж шалгав. Мөн бичиг баримтнаас минь “энэ ямар учиртай бичиг, баримт вэ? юунд зориулан авч явна” гэх мэт маш олон асуултаар намайг буллаа. Мөн надаас ямар ажил хийдэг, ямар зорилгоор ирж байна, Австралид хаана үлдэх, санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэсэн гэх мэт зөндөө л юм асууж шалгаалаа. Бусад хүмүүсийг шалгаж байгааг харвал бүгдийг л тэгэж нарийн шалгаж байна. Харин нь ч аз болж намайг цаг гаруй хугацаанд шалгасаны эцэст нэвтрүүлэв… Зарим улсыг бүр 2-3 цаг шалгах бол энүүхэнд юм билээ.
Read the rest of this entry »