Анх Чех улс руу оюутны визээр урилга аваад, чехийн элчингийн гадаа өвөл осгож үхэнгээ алдан зогсож байсан үе маань саяхан. Виз маань гардаг л байгаа гэсэн шаналал дуусах тэр нэгэн өдөр ирэхийг хагас жил хүлээсэн юм. Тэр өдөр нэрс нь самбарны гадаа гарсан надтай нийлээд арван оюутан дотогш элчин рүү орлоо.
Эхний хүүхдийн нэрийг дуудлаа.“Уучлаарай энэ удаад таньд чех улс виз олгосонгүй“. 2 дахь хүүхэд, мөн л “Уучлаарай виз олгосонгүй“. Энэ мэр явсаар дөрөв байна уу тав дахь хүүхэд “Баяр хүргэе“ гэсэн хариуг нэг юм авлаа. Дотроо түгшээд байсан, энэ удаад арай тайвширлаа. Гэвч 9 дэх хүүхэд хүртэл бүгд дахин “Сорри“ гэдэг үгийг сонслоо.

Хамгийн сүүлчийнх нь би, тэгээд ч аминд шахуу тулсан зүйл болохоор хамаг бие хачин болж байсан юм. Нэрийг маань дуудлаа. “Чех улсад тавтай морил“… Виз авахаас өмнө түгшиж байсан ч авсныхаа дараа тэгж их догдлоогүй хэдий ч мэдээж баяртай байлаа. Тэгээд л 14 хоногийн дараа хайртай Анх Чех улс руу оюутны визээр урилга аваад, чехийн элчингийн гадаа өвөл осгож үхэнгээ алдан зогсож байсан үе маань саяхан. Виз маань гардаг л байгаа гэсэн шаналал дуусах тэр нэгэн өдөр ирэхийг хагас жил хүлээсэн юм. Тэгээд л 14 хоногийн дараа хайртай гэрийнхэн,багш, ангийнхандаа Баяртай гэж хэлээд хөгшин европын оронд эрдэм сурахаар мордсон доо.
Монголын хил гарах үед `Бүгд хөшгөө хаацгаа` гэж проводникууд анхааруулж байсанч дэггүй зан хөдлөөд,хөшгөний засвараар хилийн цэргүүд бүгд ёсолж байгааг харахад сүртэй харагдаж билээ, Вагонд хүнд ачаатай явсан болохоор оросын хил Наушки дээр жин нь хэтэрсэн
ачаанаасаа болж торгуулчихгүй яаж аргалах вэ, Наушки өнгөрөөд польшийн хил дээр хүмүүсийн захисан хэдэн архи, тамхийг хураалгахгүй, энэ тэнд тарааж нуугаад бүтэн аваад үлдчих юмсан түгшүүр байсанч хөгжилтэй сайхан явж ирсэн юм. Дуусашгүй мэт вагон дахь долоон хоног дуусч хамаатан ах эгч нарынхаа ажиллаж амьдардаг чехийн нэгэн жижиг хотод буусан юм. Анх төрсөн сэтгэгдэл гэвэл цэвэрхээн, нам гүм,
дүүрэн хаустай газар байсан юм. Read the rest of this entry »