Гэгээн www.gegeen.com
Австрали
2007-10-07
Америк дахь монголчууд маань дэлгүүр, хоолны газар, такси, телевиз ажиллуулж, янз бүрийн хувийн бизнес хийгээд мэргэжлийн, санхүүгийн, татварын, үл хөдлөх хөрөнгийн, хуулийн зөвлөгөө өгч, даатгалын компани байгуулж, монголоос ном, архи, ноолуур бусад үндэсний бараа бүтээгдэхүүн Америк руу экспортонд гаргаж жилдээ хорин мянган монголчууд наян сая долларын шилжүүлэг монгол дахь ар гэрийнхэндээ, аж амьдралыг нь дэмжих, дээшлүүлэх зорилгоор явуулж байгаа тухай Америкийн монголчуудын мэдээллийн эх сурвалжуудаас олж уншаад маш их сэтгэл өндөр байсныг нуух юун. Өмнөд Солонгос дахь гучин мянган монголыг бас улс орны маань үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөнд нөлөөлөхүйц их валют монгол руугаа зөөж байгааг бид мэднэ. Тэд Монгол таун, монгол бизнес, карго, шилжүүлгийн асуудлаа аль хэдийнээ шийдэж, маш олон хүн олон төрлөөр гадаадад олон сонголттойгоор монгол эзэнтэй гадаад компаниудаар, нутаг нэгтнүүдээрээ үйлчлүүлэх боломжтой болоод удаж байна.
http://gegeen.wordpress.com/2007/10/06/biz-success-of-mn-in-usa/
Австралид олон улсын том компаниуд, засгийн газар, Австралийн дотоодын компаниудад мэргэжлээрээ ажиллаж амьдраад, хувийн бизнес эрхлээд тодорхой амжилтад хүрч буй монголчууд нэмэгдэж байна. Австрали улс компани байгуулахад хамгийн сайн улсаар энэ жил шалгарсан юм байна. Read the rest of this entry »