Зорилготой байхын ач тус
Бичсэн М.Ундрал, Мягмар, 2009 Аравдугаар сар 20 00:08
Хүмүүс хүссэн амьдралаа бүтээхийн тулд сайн ажиллах хэрэгтэй хэмээн ярьдаг. Энэ үнэн л дээ. Гэхдээ та хаа хүрэхээ мэдэхгүйгээр хаашаа ч явж чадахгүй шүү дээ. Жишээ нь та нэг ресторанд хоол идэхийг хүслээ гэж бодьё. Гэтэл хаана байгааг нь мэдэхгүйгээр яаж очих юм бэ? Тийм биз дээ? Зүгээр очихыг хүссэнээр тэнд хэрхэн очихоо мэднэ гэсэн үг биш юм. Мэдээж хүмүүсээс асуугаад хайгаад явбал олох нь мэдээж. Гэхдээ л цаг хугацаа дэндүү их алдана. Гэтэл та очихоосоо өмнө хаана байгааг нь мэдээд, хэрхэн очихоо төлөвлөчих юм бол хурдан, бас өөрийгөө зовоохгүйгээр очино шүү дээ.
Тэгэхээр энэ зорилготой яг адил. Та зорилгоо тодорхойлсоноор хаа хүрэхээ мэдэх ба тэр газраа очихын тулд юу хийхээ мэдэж байна гэсэн үг.
Хамгийн гол нь та одоо, өнгөрсөн хугацаанд ямар байсан, байгаа нь хамаагүй. Та өөрөө хүсвэл амжилтанд хүрч чадна гэсэн үг. Харин таны хандлага зөв байх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх аялалаа төлөвлөх хэрэгтэй юм. Read the rest of this entry »