Баяр наадмаар цугласан хандив болон тамирчдийн хураамжны орлого зарлагын тайлан on 21 July 2009
Улсын их баяр наадмын үеэр Сиднэй Монголчуудын холбооны хандивийн санд нийт $295.75 цугласан байна.
Үүнд Баярсайханы гэр бүл $100, хурдан удмын даага, Чинбатын гэр бүл $75, Түвшинжаргалын гэр бүл $50 хандивласаныг тэмдэглэхэд таатай байна. Мөн хандив өгсөн бусад хүмүүст баярлалаа.
Сая гэдэг $1-c эхэлдэг чамлахаар чанга атга гэж ардын сайхан үг бий. Тиймээ найзуудаа аливаа ашгийн бус олон нийтийн байгууллага оролцож байгаа хүмүүсийн нэмэр хандив, сэтгэлийн өглөгөөс бүрддэгийг та бид бүгдээрээ мэднээ. Манай холбооны цаашдын оршин тогтнох, үйл ажиллагаагаа явуулах бидэнд тулгарч буй асуудлыг шийдэхэд санхүүгийн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй билээ.
Монгол ахан дүүс минь холбоогоо дэмжиж тойрон хүрээлж хамтдаа жаргал зовлонгоо хуваалцая.
Нүүдэлчин сэтгэлгээнээсээ салцгаая, нэгэн цул болж хамтран амьдрах ухаанд суралцацгаая.
Холбоонд цугласан хандив холбооны явуулж буй уйл ажиллагааг санхүүжүүлж, дэмжихэд зарцуулагдах болно.
Тэмцээнд оролцсон тамирчидийн хураамж дараах байдлаар зарцуулагдсаныг та бүхэндээ хүргэж байна.
Наадмын арга хэмжээний орлого, зарлагын тайлан
Read the rest of this entry »