Австралийн ажилгүйдлийн төвшин өсчээ
2009 оны 7 сарын 10
Австрали улсын ажилгүйдлийн төвшин зургадугаар сард 5,8 хувь буюу өмнөх сарынхаас 0,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ хэмжээ нь шинжээчдийн тооцоолж байсан хэмжээнээс бага гарчээ. Үүнээс харахад тус улсын ажилгүйчүүдийн тоо 21,400-гаар нэмэгдсэн аж. Засгийн газрын зүгээс эдийн засгаа сайжруулах 42 тэрбум авс.доллар буюу 33 тэрбум ам.долларын хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн ачаар 90 мянган хүнийг ажлын байраар хангана гэж тооцоолж байгаа юм. Хэдийгээр Засгийн газрын зүгээс чадах бүхнээ хийж байгаа ч 2011 онд ажилгүйдлийн төвшин 8,5 хувь ч хүрч болзошгүй хэмээн шинжээчид таамаглаж байна.
Энэ оны эхний улиралд Австралийн эдийн засаг 0,4 хувиар өсөөд буй бөгөөд хоёрдугаар улирлын тайлан удалгүй гарах төлөвтэй байна.
Э.Очирт
From: http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=48687