Хэнд ч битгий мөнгө зээл

Blog and Mika-gaa boduul ch bi haritsangui aztaidaa oroh hun l dee. Gol problem ni mikagiinh shig zovlong oilgodoggui gajig yumnuudiin oir orchind amidrah shig teneg yum algaa. Amar zaya uzuulehgui, nudnees dalduur oor hunii mongiig ooriinhoo taalsan humuus ruu zoogood, zavsar ni ajillaad unen utgagui. Erhbish oir dotnii humuus yum bolohoor haramlaad bailtai ni bish baidgaa zoriulahaar, tsaash ni bas butelgui amitdad zoogood, amindaa ih bayan, sain hun shig haragdah gej oroldohiig ni yaana. Orovdoltei…. Chadal ni hurkuu baihad yaah gej busdiig tarchlaan barin taashaal avaad yavjiidag bainaa. Zarim huniig jargaaj chaddagguimaa gehed zovoohgui amidrah gej hicheevel uiliin ur ni oort ni tusahgui amar l baidag baimaar … Jargaltai amidrald sadaa boldog yumnuud oorsdiinhoo hunees humsalsan yumaaraa jargachihaj bolno gej boddog yum baihdaa. hehe. Boginohon bodoltonguud uhaaraasai gesendee Mikagiinhaa tuulsan zovlongoos huvaaltsaj bn.

Хэнд ч битгий мөнгө зээл

Хүний мөс хөлний өлмийд ч хүркү болсон энэ цөвүүн цагт хүнд мөнгө зээлэх шиг тэнэг гажиг зүйл байхгүйм шиг бодогдох боллоо. Төрснөөсөө хойш өвөр түрийдээ орж өссөн багийн сайн найз нь байрыг нь барьцаанд тавьж мөнгө зээлээд байр ч гүй, мөнгө ч гүй үлдээж байсан гашуун үнэн бол ээжийн минь амьдралын нэг хэсэг. Read the rest of this entry »

Би Монгол Хүн гэсэн бахархалд юу саад болоод байна?

Би Монгол Хүн гэсэн бахархалд юу саад болоод байна?

G. Serjkhorol 24 цагийн өмнө бичсэн.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол залуу хүнээс (эр эм нь хамаагүй ээ) эх орондоо очмоор байна уу гэхээр Очмоор л байна гэсэн нүдээр хараад -Үгүй, очмооргүй байна гэдэг. Яагаад гэхээр бага цалингаас эхлээд монголын түмэн янзын зовлонг хэлнэ.Мэдээж тэд аяга угаагч, цэвэрлэгч харуул, үйлчлэгчээс эхлээд боловсролоосоо үл хамаарсан түмэн янзын ажил хийж хүний нутгын хуулиар, хүний хүний амаар ажиллаж байгаадаа гомдолтой байгаа, мэдээж тэд эх орондоо айл шиг айл босгоод хүн шиг ажил хийгээд айргаа ууж хорхогоо идээд монгол орноороо бахархсан шигээ амьдрахыг хамгийн их хүсэж байгаа. Ноднин билүү Ерөнхий сайд С.Баяр гадаадад буй монгол ах дүү нартаа гэсэн мундаг гоё үгтэй илгээлт бичиж миний сонссоноор Англид буй монголчууд маш ихээр баярлан хүлээн Read the rest of this entry »

LOVE – 9 types

Хайрын 9 төрөл. Үүнд:

1. Харилцан итгэлцэж, нэг нэгнээ хvлээн зөвшөөрөх, дэмжихийг багтаасан «Насанд хvрэгчдийн /гvйцэд боловсорсон/ хайр».
2. Хосууд сохор тачаалалд бvрэн автсан байдаг хайр- «Дурлалын бурханы сум».
3. Холливудын олон кинон дээр гардаг шиг хvн тvр зуурын таашаал авахыг голлодог гедонист дурлал.
4. Хайрыг хоёр хvний хоорондох харьцаа гэж vзэх буюу романтик байр суурьнаас хайр дурлалд хандах.
5. Харьцаагаа vргэлжлvvлсэн хэвээр байхын тулд хvмvvс байнга өөрийгөө хөгжvvлж, тэвчээр гаргаж, харилцан буулт хийх ёстой гэж vздэг бодит байдлын /өндөр шаардлагын/ хайр. Read the rest of this entry »

Зажилж яваад бохио. Ханилж яваад нөхрөө

Хослон амьдрах жамтай хүний хорвоод сайн ханьтай байхыг эрмэлздэггүй эмэгтэй хүн гэж байдаггүй биз ээ. Гэхдээ эмэгтэй хүн хүлээх ёстой гэдэг сэтгэл зүй нэгэнт хуучирч, өөртөө тохирох “сайн” хүнээ олж авахын төлөө хүүхнүүд өөрсдөө идэвхи гаргах болжээ. Ухаалаг бүсгүй нь хүн төрөхдөө л суут ухаантай чигээрээ гардаггүй, харин хүмүүжил, боловсрол гээд олон зүйлийг эзэмшсний эцэст л суут болж чаддаг гэдгийг ойлгодог.

1. зүйл. Эр хүнийг сонгохдоо бүү яар…. Ухаалаг эмэгтэй ямар ч нөхцөлд саад болохооргүй, жинхэнэ аз жаргалд хүргэх тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг зүйлд гутарч гансраад байдаггүй, амьдралыг бодитойгоор, өөдрөг хардаг, хүнд хэцүү нөхцөлд тус дэм болох чадвартай эрийг илүүд үздэг.

2. зүйл. Жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? Read the rest of this entry »

Хөөрхөн бүсгүйн талаарх ойлголтууд

Австралиас Монгол руу явах жуулчдад үйлчилнэ

Mongolian Owned Tour Agency
Ganbold Lundaa
23 Hampden street
South Launceston
7249 Tasmania AUS

www.lundaa.com (hiigdej baigaa)
gawaas.blogspot.com

home 61363313647
cell 61431115396 Read the rest of this entry »

Trip Around Australia

Australia-g toiron ayalagchiin temdeglelees

From: http://gawaas.blogspot.com

Tuesday, April 29, 2008

suuliin aylaliin talaar baaha yum bichmeer sangdavch yag bolomjgui ued hamag ge geo bichih gesen yumnuud oroj irchiheed

baruun australia bol er n l austrakliin ih saihan hot baidag gazar baina shuu Perth gedeg chin ih saihan zaluu ceverhen comhon ih dajgui hot baidag yum bilee.

za sydney ch yah ve tom n tom denduu ih huntei bas unetei yum shig sanagdsan neg ih special yum baigaagui.

melbourneiin Read the rest of this entry »

4a-MN Community in AU

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

4-Анх ирэхэд Гадаадад буй Монголчууд. Хойшид ирэгсдэд маань сургамж болгох үүднээс зөвхөн өөрийн нүдээр харахад Австралийн Монголчуудын аж амьдрал ямар байгаа талаар мэдээлэл үлдээв. Зарим Монголчуудад маань надтай тохиолдсон зүйлс заавал тулгараад байх шаардлагагүй нь харин туйлын үнэн болно. Би зөвхөн хувийн ажиглалтаар л энд дүгнэсэн гэдгийг анхаараарай.

Хүн бүр өөрийн чадах, мэдэх зүйлээр багахан ч болов нийгэмдээ хувь нэмэр болж явах нь зүйтэй гэж миний хүндэлж биширч явдаг хүмүүс захидаг байсан. Мэдээж бүх хүнд ивээлээ ижил тэгш хайрлаж чадах бурхан тэнгэр нь биш болохоор би өөр шигээ залууст өөрийнхөө мэдсэн сурсанаас бага ч болов мэдээлж, алдаанаас зайлуулж, Австралид ирээд учраа олж сайхан амьдраад, зорилгодоо хурдан хүрэхэд нь туслах санаа өвөрлөсөн нь зарим насныхан болон над шиг нөхцөл байдалтай залуусын талаарх ойлголт муутай хүмүүст нь хэрэгцээгүй зүйл хийгдэж буй мэт харагдаж болзошгүйг урьдчилан анхааруулъя. Би нийгмийн бүх давхрагыг хамарч ганцхан юмаар нийтийн толгойг угаах хүсэлгүй тул сурч боловсрох хүсэлтэй, Австралийг сонирхогч залуусын армийг сонгож мэдээллээ хүргэж байгаа нь энэ билээ. Таалж, таалахгүй байгаа хүмүүсийн хорсол, баяслын үгсээс маш их юм сурч, мэдэж авч байгаа. Хэрэггүй хараалаас дөжирч сурч байна, хэрэг болчихоор санаануудыг шүүрч сурч байгаадаа одоогоор сэтгэл хангалуун байнаа.

Авах хүнд нэг үг ч эрдэнэ
Орхих хүнд мянган сургаал ч улиг
/Ноён хутагт Д.Данзанравжаа/

Хаана ямар коммунити байна, тэр орон зайгаас миний юу эрэлхийлэх нь бусдад хамаагүй гэж бодож байна. Тэгээд ч миний насанд баймгүй тэр их туршлага дадлага, мэдлэг, боловсрол, ур чадвар шаардаад байгаа хүмүүсийг өөрсдийг нь нэг сайн хараад авахсан гэж их хорхойсоод байгаан, хэхэ. Миний насан дээр надаас мангар бацаан ч гүйж явсан байж магадгүй шд. Ямар ч гэсэн 30 хүрээд, гуайлуулдаг болтолоо гурав байтугай зулзага цувуулчих боломж маниуст нь байгаа гэж боджийна. Тэгээд ч дотор нь байж үзсэн, алдаа оноо, зовлон жаргалыг нь туулаад ирсэн хүн бусдыгаа чиглүүлж, зааж залж явах нь үүрэг байлтай. Энэ үүргээ дутуу ухамсарласан өмнөх нөхдүүдээсээ болж их ч юм үзсэн, үзсээр ч яваа дараа дараагийн үеийнхэн маань амьдралыг асар хүнд байдлаас эхэлцгээж байна даа хө. Read the rest of this entry »

3-English in Australia

Англи хэлний талаар.

2-who-is-more-racist Австрали нь Англи хэлтэй цөөхөн баян улсын нэг бөгөөд Австраличууд нь өөрсдийгөө British English-р ярьдаг гэх боловч цэвэр Ozzie (Ози) яриануудыг бол анх ирсэн америк, англиуд нь хүртэл сайн ойлгодоггүй. Ерөнхийдөө оззинууд өөрсдийнхөө англи хэлийг “Broken english” гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм байхаа. Жижиг хотынхон, Хөдөөнийхөн юм уу, боловсрол нимгэн Австраличуудынх нь ярьж буй англи хэл гэж маш хээгүй, хэнэггүй, шир шир хийсэн, шүднийхээ завсраар сийгүүлсэн, шоронгийн архаг ялтангуудын л яриа байх гэмээр, бусад англи хэлтэй улсуудаас эрс ялгагдах өвөрмөц англи хэлтэй улс боловч олон үндэстний хэл соёлыг дээдэлдэг, гадаадынхан маш ихтэй учраас том хотуудаар нь амьдрахад монголдоо англи хэл сурч байсан хүмүүст хэл ойлгохгүйн зовлонгүй. Ялангуяа сурах гэж ирж байгаа ихэнх хүмүүсийг цэвэр дуудлагатай, хотожсон, гадныхантай харьцаж сурсан, найрсаг ард түмэн, барууны хөгжлийг илтгэх шил толь болсон аятайхан орчин угтаж авах болно. Монголд очсон гадныхан ч гэсэн учиргүй хөдөөгүүр ажиллаж, амьдраад байдаггүй, хотынхонтой л илүү хэл амаа ойлголцдог шүү дээ, тэрүүнтэй л адилхан.

Гэхдээ очиж буй улсынхаа хэлийг сурахгүйгээр нүдэн балай, чихэн дүлий, ямар ч мэдээлэл, мэдлэггүйгээр шууд гүйгээд оччихдог ч Монголчууд бий. Тэд хичнээн таньдаг хүмүүс дээрээ очсон ч учраа олтолоо тэдэндээ дараа болох нь элбэг, хэл мэдэхгүйн зовлон эхний хэдэн саруудад нь заавал тохиолдож л таарна. 200 гаруй жилийн өмнө аборегенууд (аборижиналууд) нь амьдарч байх үед анхны суурьшихаар ирсэн англичуудын ам руу нь ялаа дайраад байснаас болоод амаа жимийж ярьсаар байгаад Aussie аялга үүссэн гээд түүхэндээ биччихсэн байсан гэсэн шүү. Олж уншина бизээ. Амаа жимийж, амьсгаагаа дотогш нь татаад яриад байвал нэлээн төстэй яриад эхлэнэ гэж мэд. Гэхдээ зарим хүний хувьд заавал тэрийг нь ойлгоод, суралцаад байх шаардага гарахгүй байж бас болно шүү. Ерөнхийдөө ямар нэг хэмжээгээр англи хэлээ хараад байсан хүнд бол алзахгүй яваад байж болох байх.

Хэлгүй бол хөлгүй

Австралид англи хэлгүй ирж буй хүмүүсийн хувьд Монголд монгол хэлгүй хүн амьдрах, хятадад хятад хэлгүй хүн очиход яадаг билээ, яг л адилхан л санагдана. Хүнээс ихэнх юм нь хараат, бүх юмандаа л хүн гуйж орчуулганд явуулна шүү дээ. Read the rest of this entry »

2-Who is more Racist

1-Эхлэл хэсэг

Австралийн арьс өнгөөр ялгаварлах үзэлийн талаар.

Би өөрөө халх монгол хүн л дээ. Монгол монголдоо бүр яг харахад л цэвэр монгол нь мэдэгддэг. Монгол л юм чинь нөгөө л намхан нуруу, навтгар хамар, өндөр шанаа, өргөн дух, банзан нүүр, баавгай алхаа, бор шаргал арьс, богинохон маажгий хөл, онигор нүд, олиггүй болгон нь бүгд л байж л таараа байлгүй бодвол. Гадаадынханы нүдэнд л тэр нь их тод харагддаг байх. Read the rest of this entry »

Who can come 2 AU

Гадаадад хэн гарвал зүгээр вэ?

Үргэлжлэл 6. Харилцаанд орох Юутай ч Монголд хөдлөөд байгаа нь хожоод байна шүү гэдгийг нь мэдээд байдаг болчихоод байгаа. Гол нь санаачлагатай байх хэрэгтэй болсон байх. Өмнөх нийгмийн үед төр засаг хэн хаана юу хийх, ямар төлөвлөгөөтэй ажиллах тухай зохицуулалт хийдэг, тэр нь гавшгайч, хөдөлмөрч, олон юм сэтгээд явдаг хүмүүст чөдөр тушаа болоод, чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж, улс орныг хурдан хөгжүүлдэггүй, их л дутагдалтай талтай байдаг юм байна гээд ардчилал нэвтрүүлчихсэн чинь хүний хэлсэнээр л хөдлөөд сурчихсан нийгмийн олонх маань хэн нь юу хийхээ мэдэхээ байгаад хэдхэн сэргэлэн хүмүүст байдгаа залгиулж, олонх ядуураад байгаа бололтой. Учиргүй л төр засаг минь ямар нэг юм хийчих байх гээд горьдлого компаний дарга болчихоод л зүгээр суугаад байх бодолтой болчихсон юм шиг. Aмьдрал єнєєдєр ядуу байна л гээд байгаа мєртлєє яаж ядуурлаасаа гарах уу гэхгүй, xөндлөнгийн хүмүүс л хэдэн бор юм бэлэн өгчихөөр яг гоё амьдрал нь сайжирчих ч юм шиг мөрөөдөөд л, тэрүүн дээр нь дөрөөлөөд шал худлаа гарууд хулхин дээр нь цэцэг ургуулж, шоглоод л, хэхэ. Ард түмэн ингэж “Мөрөөдцөн Амьдрал” хэмээх реалити шоуны гол дүрд тоглож явахаар бусдыг итгэж найдах юмтай, бахархаж дуурайх хүсэлтэй болгож, дор дороо довоо шарлуулцгааж, сайн сайхан зүйлсийг үнэлж, мэдэрч, эрэлхийлж сурмаар л байгаа юм даа. Америкууд Индиануудыг, Австраличууд аборегенүүдээ үндэсний цөөнх болгохын тулд зүгээр л тэжээгээд, амьдралын идэвхгүй, зорилгогүй болгож, үндсээр нь өөрсдөөр нь алуулж байсан гашуун туршлага бий шүү. Гадаадынхан Монголд ихсээд байгаа үед бодох л асууудал.

Сайхан амьдрая гэвэл төрөөр тэрийгээ хийлгэх гээд нэмэргүй, өөрөө л хийсэн нь дээр. Бизнес дэх төрийн оролцоог хамгийн ихээр бууруулж, Англи улсыг Эдийн Засгийн хувьд хүчирхэгжүүлсэн гавъяагаараа төмрөн хүүхэн Тэтчер мандаад, түүхийн хуудсанд тетчеризм гээч юм үүсгээд байна цаана чинь, хэхэ. Төрийг маань түшилцэж байгаа түмний элч нар маань бидэнтэйгээ адилхан л учраа сайн олохгүй, урьдын бэрх дарлалаа ярьсаар дуншаад л байгаа дуулдах юм даа, хэхэ. Юм гэдэг чинь тэгээд цаг их ордог золиг байхаа даа. Өөрчлөлт, хөгжил, хүмүүсийн сэтгэлгээ, удирдагчидын ур чадвар нь тодорхой хэмжээгээр жамаараа сайжраад л яваа байх. Гайгүй өөрчлөлт, шинэчлэлтүүд явагдаад л байгаа харагдаж байна.

Уул нь улс маань ядуу ч биш юм шиг байгаа юмаа, баялаг бол байдгаараа байж л байгаа юм байх, байгалийн баялгаа тооцвол бараг л ихдээд ч байгаа байж магад, гол нь хаашаа хэн рүү урсаад, хэнд наалдаад байнаа гэдэг нь л асуудалтай байгаад байх шиг. Үүндээ дүгнэлт хийж, өөрсдөө л ийм тийм юм сэтгэе, бүтээе, хөдөлмөрлөе, өөрсөд лүүгээ мөнгөний урсгалыг татъя гэхгүй бол хэн ч биднийг хайхрах албагүй болсон цаг үе болчихоод байна. Төрийн түшээд ч гэсэн ард иргэдийнхээ төлөө сэтгэл тавиад байвал хүчирхэг Монгол, баян Монголчууд болох ч ойрхон л байна даа. Гадаадын улсууд хүртэл манайхаас мөнгө хийж болоод л байна гэнэ шүү, хэдүүлээ ч бас чадах л хэрэгтэй юм шиг байна. Биднүүст бас овоо юм үлдээгээд л байдгаа гайхуулаад л явахын хэхэ.

Ямар сайндаа манай Монгол чинь 3 сая шахуу хүнтэй 30 сая гаруй малтай, ийм том газар нутагтай, даанч ард иргэдэд маань жаахаан жаахан бэлэн юм хэрэгтэй байгаа юмаа гээд л гадаадын хөрөнгө оруулагчидыг уяраагаад уйлуулаад л яг гоё дээрээ явж байтал 33 сая мал байна ш дээ гэгдсэн ониго ч ер нь үнэний ортой догоо, хэхэ. Жаахаан юмаа 7 удаа гуйж 7 дундуурын үлгэрийг гүйцээгээд өгчихгүй бол ч дүүрчээ дүүрч.

Монгол дахь боломж: opportunity-in-mn Read the rest of this entry »

1-Australia in my eyes

Би Австралид мэргэжлээрээ ажиллаж буй монголчуудын нэг л дээ. Алс холын Англи хэлтэй, Америк Англиас ч өндөр орлого амладаг, асар баян энэ улсад аав ээж, дотны танил, мэргэжил нэгт монголчуудаасаа хол байгаа болохоор авилгал, арын хаалгаар ажлын шалгуурт тэнцэнэ гэж юу байхав. Тэгэхээр над шиг жирийн хүмүүст ч бас харийн нутагт хөл алдалгүй явах ямар боломж байдаг тухай сонирхож буй хүн байвал энэ түүх хэрэг болж магадгүй.

Хүмүүс Австралийн тухай янз янзаар л Англи Монголоор биччихсэн байгаа л харагддаг юм. Монголоор ч олдоц муутай хэвээрээ л байгаа байх. Юутай ч өөрийнхөө үнэн бодит амьдралын түүхээс монголчууддаа хүргэе гэж бодлоо. Сургамж авахаар юм байж бас магадгүй л юм.

Different sources:

Mongolians-about-australia/

Read the rest of this entry »