36 хоногийн өмнө Австрали Улсын Ерөнхий сайд байсан Кевин Раддаас Хөдөлмөрийн нам нь Квинсланд мужийн өөрийнхөөсөө бусад тойрогт мөн ажиллахыг хүслээ. Кевин 2.5 жил Австрали Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад Шадар сайдтайгаа намын даргад өрсөлдөөд ялагдаж суудлаа тавьж өгсөн. Түүний суудлыг эзэлсэн тус улсын анхны эмэгтэй сайд Жулия Ерөнхий сайд болсноосоо хойш нэг сар бололгүй сонгуулийг зарласан.
Жулия нөхөргүй, хүүхэдгүй, тэрээр сонгуулийн компанит ажлаа өвөрмөц байдлаар явуулж байна. Women’s Weekly сэтгүүлд 13 хуудас зурагт ярилцлага өгсөн нь их содон байна. Мөн түүнчлэн Кевинтэй Либерал намаас өрсөлдөж байгаа 30 настай бүсгүй бас л өндөр өсгийтэй гутал өмсөн, ханцуй нь ил гарсан богино даашинз өмсөж сонгуулийг сонирхолтой өвөрмөц болгосоор байна. Австралийн энэ удаагийн сонгуулийн хэт их амлалттай сонгууль болж байна гэсэн шүүмжлэл дагуулж байна.













