Author Archives: Gana

“МОНГОЛ ЗУРАГ” МААНЬ НОМ БОЛОН ГАРЛАА

2009 оны 8 сарын 7-нд анхны бүлэг “Монгол зураг-1”-ээ бичсэнээс хойш 2 жилийн дараа 27-н бүлэгтэйгээр “Монгол зураг” зохиол  маань ном болон гарлаа.  Нийт “Монгол зураг-17” хүртэлх бүлэг нь миний Gantulga.wordpress.com блог болон, www.orloo.com, www.dayarmongol.com дээр тавигдсанаас гадна www.biznetwork.mn, www.gegeen.com сайтууд дээр зарим хэсгүүд нь тавигдсан юм. Иймд дээрх сайтуудад болон тэдний уншигч та бүхэндээ талархал илэрхийлье.

“Монгол зураг”… энэ үгс нэг хэсэгтээ л  намайг шаналгаж байлаа. Би нэг хэсэг хүнд өртэй, эсвэл үүнийг хийх үүрэгтэй  юм шиг л явж байсан. Яагаад гэвэл би энэ зохиолыг  бичсэнээс хойш өөрийн гэсэн уншигчидтай болж, тэднийхээ заримтай нь танил нөхөд болсноос хойш намaйг үүнийгээ үргэлжлүүлэн бичиж байхыг тэд маань байнга хүсдэг, басхүү шаарддаг болсноос болж зарим талаар “сайн дурын” дарамтанд байх мэт л санaгддаг байлaa.  Анх энэ зохиолыг би өгүүллэгийн хэмжээнд бичье гэж бодсон авч үргэлжилсээр нэлээн олон бүлэг болоход хүрсэн.  Энэ бүх хүмүүсийн хүсэл, шаардлага, дэмжлэгээс гадна намайг цөөхөн боловч тун сүрхий оновчтой шүүмжилж байсан зарим үл мэдэгдэх, үл танигдах  уншигч нартаа баярладаг.

Зохиол бол ер нь хүний хийсвэр сэтгэлгээ боловч бодит байдлаас урган гардаг, тиймээс зохиолчийн үзсэн, туулсан, харсан амьдралтай холбоотой боловч зохиолд гарсан бүх зүйлсийг надад тохиолдсон миний амьдрал мэтээр зарим хүн төсөөлдөгтэй би бас тааралдаж байсан юм. Хэрэв тэгж бодож байгаа бол уншигч та энэ зохиолын ойролцоогоор 50% -нь үнэн, үлдсэн хувь нь миний уран сэтгэмж гэж ойлгоно уу! Мөн энэ зохиолд би өөрийнхөө ертөнцийг үзэх үзэл бодол философио нэлээн шингээсэн.

“Монгол зураг” хэмээх зохиолыг яагаад нэгээс хорин долоо хүртэл дугаарлаж бичсэн юм бэ? гэхээр хүний амьдрал гэдгийг тэр чигээр нь нэгэн зүйлд илэрхийлж багтааж болохгүй, тиймээс хүний ой тогтоомж  хүртэл бүх юмаа санадагүй. Харин амьдралдаа тохиолдсон онцлог чухал зүйлүүдээ санаж явдаг тул нэг талаар яг  л фото зураг шиг тасалдсан мөртлөө онцгой дурсамжит агшнуудаа санаж үлддэг. Тиймээс би “Монгол зурaг”-аа “Mонгол зураг-“ төд өд гэж дугaарласан бөгөөд Галаагийн амьдрал, үйл явдлын нэг хэсгийн фото зураг шиг илэрхийлэл юм шүү гэж харуулахыг хичээсэн юм.

Ингээд та бүхэн миний зохиолыг уншихыг хүсвэл “Интерном”, “Мир”, “Ухаан залаа” зэрэг номын худалдааны дэлгүүрийн сүлжээнээс худалдан авч болно.

Ё.Гантулга

Бизнесс форумын тухай мэдээ


Тавдугаар сар 25, 2011 shineleg

Өнөөдөр ирсэн имэйл-ээр 2011 оны 5 сарын 5-нд болсон бизнес форумыг http://www.export.qld.gov.au/Pdfs/TIQ.Master.Bridge.to.Mongolia.Presentation.pdf гэсэн холбоос дээр тавьжээ.

Мэдээ бэлтгэсэн: КМХ

From: http://shinelegmongol.com/2011/05/25/%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81%D1%81-%D1%84%D0%BE%D1%80%D1%83%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/

Австраличууд Монголыг маш их сонирхож байна

2011 оны 5 сарын 5-нд Австралийн Куинсланд муж улсын засгийн газар нийслэл Брисбэйн хотдоо “BRIDGE TO MONGOLIA FORUM”  гэсэн Монголд хөрөнгө оруулахыг сонирхогчдын уулзалт зохион байгууллаа. Энэүү уулзалтанд Австрали, Монголын төр засаг, бизнесийн төлөөлөгчид төдийгүй их сургууль, олон нийтийн байгууллагын төлөөлөл зэрэг хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг сонирхож буй зуу орчим төлөөлөгч оролцсон юм. Continue reading

Монгол хэлний сургалт

2011 оны 5 сарын 28-ны 11:00ам-13:00рм -д Куинсландын Монголчуудын Холбоо Монгол хүүхдүүдээ зориулсан сургалт явуулах болсныг зарлаж байна. Эцэг эхчүүд маань үр хүүхдээ идэвхитэй оролцуулна уу!

2011 оны 5 сарын 28-нд хийх Монгол хэлний сургалтын програм

Дэс дугаар Эхлэх цаг Хичээлийн нэрс Зохион байгуулж явуулах хүмүүс Агуулга
1 11:00am-11:20ам Монгол хэл, соёл Энэбиш

Батжаргал

Төрөө

Хэрхэн мэндлэх, ахмадыг хүндлэх зэргийг харилцан яриа хэлбэрээр хийх
2 11:30ам-12:00рм Монгол наадгай, тоглоом Ганзориг

Батмягмар

Нараа

Шагай ч юм уу ямар нэгэн ардын уламжлалт тоглоомуудыг заах
3 12:10рм-12:30рм Түүх, угсаатар зүй Гантулга

Амарсанаа

Алтаа

Түүхийн товч танилцуулга, угсаа гарвалын талаар
4 12:30ам-12:50рм Чөлөөт цаг Хэн нэг хүн өөрийн идэвхи санаачлагаар юм зааж болно. өөрийн сэдсэн зүйлээ хэлж ярьж өгч болно.
5 12:50рм-13:20рм КМХ–ны тэргүүлэгч гишүүдийн хурал Гантулга

Биндэрьяа

Жич: Эцэг, эхчүүд  хүүхдүүдтэйгээ хамт байж багш нарт туслахыг хүсэж байна.

Тэргүүлэгч гишүүдээс заавал оролцохыг хүсэж байна.

Сургалт явуулах газрын хаяг:

Mt Gravatt District Community Centre,

1693 Logan Road, Upper Mount Gravatt

Газрын зургийн холбоосыг доор тавьлаа.

http://www.whereis.com/qld/upper-mt-gravatt/1693-logan-rd?id=3FC47F0315F31A

Байраа түрээслэж буй газрын хүсэлтээр та бүх машинаа уг газрын хашаан дотор бус зэргэлдээх гудманд тавихыг хүсэж байна.

Куинсландын Монголчуудын Холбоо

Монгол улсын Австрали дахь Элчин Сайд Ц.Жамбалдорж гуайтай хийх уулзалт

Ирэх сарын 5-нд  Монголд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа болон хөрөнгө оруулагч компаниудын  уулзалт, зөвлөлгөөн манай хотод болох гэж байна. Үүнд Монголын талаас элчин сайд Ц.Жамбалдорж болон КМХ –ны тэргүүн Ё.Гантулга оролцож  Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаар мэдээлэл хийж илтгэл тавина.

Энэ үер элчин сайд маань Куинсланд мужийн Монголчуудтайгаа 2011 оны 5 сарын 5-нд 14:00-15:30 цагийн хооронд уулзалт хийхээр боллоо.

Уулзах газрын хаяг:

Mt Gravatt District Community Centre,

1693 Logan Road, Upper Mount Gravatt

мэдээ бэлтгэсэн:

Куинсландын Монголчуудын Холбоо

From: http://shinelegmongol.com

Далай лам Брисбэйнд

2011 оны зургаан сарын 15-17-нд  Далай лам BRISBANE болон Sunshine coast-од ирэх юм байна.

  1. “NO MATTER WHAT – NEVER GIVE UP”
    гэсэн залуучуудын форум уулзалт зургаан сарын 15-ны 2pm – 3.30pm болно.Хаяг: Suncorp Piazza, Southbank Parklands Brisbane -нд болох юм байна. Тасалбарыг нь   http://www.karuna.org.au/youth-forum эсвэл email youthforum@karuna.org.au хаягаар аваарай! $22-ийн үнэтэй байна.

2. Happiness & Its Causes conference Continue reading

МУ-ын ерөнхий сайдын Австрали дахь айлчлалын тухай хэгжүүн үгс буюу хэвлэлээр гараагүй албан бус зарим мэдээ

Бичсэн Ё. Гантулга
Даваа, 2011 Гуравдугаар сар 07 18:37

Канберрад ерөнхий сайд нарын үдийн зоогт оролцлоо. Монгол Улсын Ерєнхий сайд Сүхбаатарын Батболдод зориулж Австрали Улсын Ерєнхий сайд Жулиа Гиллард энэ 2 сарын 23-нд Канберрахот дахь парламентын ордны их танхимд үдийн зоог барьсан юм. Уг зоогт Монгол Австралийн талаас “сэтэртэй сэтэргүй” барагцаагаар 300 орчим хүн оролцов. Эхлэхийн хүлээж хэсэг зогсож байхдаа яаж зүгээр зогсохов гээд ойролцоо зогсон өндөр нуруутай хүнтэй үг сольсон чинь Австралийн хөдөө аж ахуй хариуцсан нэгэн төвийн удирдах албан хаагч аж. Монгол Австрали хоёр хөдөө аж ахуйн талаар хамтарч ажиллах юм байхаа. Continue reading

Сэрэмжлүүлэг

Брисбане болон Куинсланд мужид үер болж байгаатай холбогдуулан Монголчууд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг хүсэж байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш манай мужийн зарим газраар үертэй байсныг та бүхэн мэдэх билээ. Нэн ялангуяа өнөө өглөөнөөс үргэлжлэн орсон их устай борооны улмаас Брисбане хотын хэмжээнд онц байдал зарлаад зарим үерт автсан болон автаж болзошгүй газруудаар нүүлгэн шилжүүлэлт хийсэн. Түүнчлэн үүрэн холбооны зарим компаний утасны үйлчилгээ ч хэсэг зуур тасарлаа.

Иймд та бүхэн онцгой шаардлагатай алба, амины ажилгүй бол гадуур зорчихгүй байх, нүүлгэн шилжүүлэх нөхцөл үүсвэл бэлэн байх, ялангуяа чухал баримт бичгүүд, ойр зуурын хүнс болон нэн яаралтай хэрэг болох эд зүйлсээ гарын доор бэлдэж тавьсан байхыг зөвлөж байна.

Хэрвээ та бүхний оршин суугаа газар үер усанд автагдсан тохиолдолд 13 25 00, зам үерт автагдсан тохиолдолд 3403 8888 гэсэн дугаарууд руу залгахыг зөвлөж байна. Ер нь онцгой тохиолдол(emergency) 000 гэсэн дугаар руу залгах хэрэгтэйг та бүхэн мэдэх билээ.

Үер усны мэдээллийг та бүхэн интернэтээр дараахи холбоосууд хандаж шалгаж болно.

http://www.brisbane.qld.gov.au/

http://flood.brisbane.qld.gov.au/floodwise_property_report/

http://www.bom.gov.au/qld/

http://highload.131940.qld.gov.au/

( www.131940.qld.gov.au

http://images.brisbanetimes.com.au/file/2011/01/10/2126839/Overview_Sububs.pdf?rand=1294655936549

Энэхүү онцгой үед Монголчууд бид бие биендээ санаа тавьж ойр орчмынхоо Монголчуудтайгаа холбоо тогтоох, үер усанд автсан байж магадгүй нутаг дэвсгэрт оршин сууж байгаа нэгэн рүүгээ холбогдохыг, үер усны гамшигт өртсөн тохиолдолд бие биендээ тусалж дэмжихийг уриалж байна.

Куинсландын Монголчуудын Холбоо

 

Куинсландын Монголчуудын шинэ жилийн баярын цэнгүүн сайхан боллоо

Куинсланд мужийн Монголчууд  шинэ жилийн баярын цэнгүүнээ 2010 оны 12 дугаар сарын 29-нд өргөн сайхан тэмдэглэлээ. Энэ жилийн “шинэ жил” нь урьд жилийнхээсээ улам илүү өргөн дэлгэр болсноороо онцлог ялгаатай байв. Учир нь зөвхөн тус муж улсын нийслэл Брисбане хотын төдийгүй хэдэн зуун километрийн алсад орших жижиг хотуудаас Монголчууд ирж  оролцсонд байна. Continue reading

QLD Mongolians Celebration-2010

  • QLD -ийн Монголчууд улс тунхагласны баяраа тэмдэглэсэн нь
  • Талархалын мэндчилгээ
  • Улс тунхагласны баяр тэмдэглэх хөтөлбөр
  • Тооллого 2010
  • Улс тунхагласны баярыг тэмдэглэх тухай
  • “МОНГОЛЫН ГОЛ НУУРУУДЫН НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА.

    “МОНГОЛЫН ГОЛ НУУРУУДЫН НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА.

    Байгаль орчинд хохирол учруулсан уул уурхайн компаниудыг шалгуулахаар гомдол гаргасан талаар:

    2010 оны 10-р сарын 21-нд “Пураам” ХХК болон “Сентерра Гоулд” ХХК-уудын Монгол улсын байгаль хамгаалах журмын эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг шалгуулах талаар Монгол улсын мөрдөн байцаах газарт иргэн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Д.Төмөрбаатар, Г.Баяраа нар гомдол гаргалаа.

    Монгол Улсын “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалтай талбайд хууль бус олборлолт явуулж байгаа “Пураам” ХХК-ний захирал Э.Гантулга болон  эрх бүхий албан тушаалтнууд, “Сентеррагоулд монголия” ХХК-ний захирал Жон Казаков болон эрх бүхий албан тушаалтнууд нь Эрүүгийн хуулийн 202, 204, 205, 206, 207, 208, 214-р зүйлүүдэд заасан гэмт хэрэг үйлдэж, байгалийн тэнцвэрт байдал алдагдан, байгаль орчныг бохирдуулсны улмаас тухайн орон нутгийн иргэд, малчид, мал амьтан хордож, хүний биеэр тууралт гарах, мал хордож үхэх, малын нүдний өвчин гарах, дотор эрхтэн нь хордож өөрчлөлт орох зэргээр аюул нүүрлээд байна. Эдгээр компаниуд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацууртын гол, Буданчийн голын усыг Усны тухай хууль тогтоомж зөрчин ашигласнаас гол тасарч, малчид уух ундны усгүй болж, мал амьтан харангадах боллоо.  Continue reading

    БИД ЯАСАН ТЭНЭГ ЮМ БЭ АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ! /ХОТОНД ГАРСАН БУУН ДУУ БУЮУ ОРДОНД ҮҮРЛЭСЭН БООХОЙ/

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг буюу Түнхэл хороонд гарсан буун дуу Монгол орныг цочоолоо. Тэгэхдээ янз бүрээр цочиж байх шиг байна.
    Уг нь энэ буун дуу хотонд орсон чоныг үргээхийн тулд гэрийн эзний домносон ердийн нэг буун дуу байлаа.
    Эзэн нь хоттой хонио хамгаалахын тулд буу дуугаргах нь гэмт хэрэг биш харин ч гэрийн эзний зүй ѐсны эрх үүрэг нь билээ.
    Харамсалтай нь өнөөдөр манай төрийн ордонд боохой үүрлэчихээд “хотонд чоно халдах нь хоолоо олж идэхийн тулд яваа зүй ѐсны хэрэг, харин чоныг үргээх нь гэмт хэрэг” гэж тодорхойлох болжээ. Continue reading

    Хоёр хөрш ба Монголын эх оронч үзлүүд болон бид тэднийг ялан дийлэх боломж

    Монгол орон сүүлийн хэдэн зуун жил хоёр хөрш их гүрнүүддээ хүчиндүүлж, дарамтлуулж, хулхидуулж, доромжлуулсаар ирсэн түүхтэй. Юуг ч үл тоон залгидаг аварга махчин загас мэт хоёр хөрш гүрэн маань хэдийд ч Монголыг олон улсын ёс зүйг үл тоон тасар татан залгиж орхихоос буцахгүй. Учир нь олон нийтийн сэтгэхүй, нийгмийн сэтгэлгээнд нь хүнлэг ёсны зарчим хангалтгүй. Дээр нь Монголд дээрэнгүй хандах, үзэн ядах, өөрсдийнх нь хараат байх ёстой гэсэн үзэл санаа нэлээн түгээмэл байдгийг эдгээр орнуудад очсон, очоогүй бол иргэдтэй нь тааралдаж явсан Монгол хүн мэдэрсэн байдаг. Эдгээр орнуудын хүний амнаас танай улс манай улсын харьяанд байсан гэсэн өмхий санаа үнэртэхэд цочирдоод байхааргүй болтлоо сонссон билээ. Дээр нь хоёр хөршийн маань түүх дарангуйлал, түрэмгийлэл, хүчирхийлэл, худал хуурмаг, гүжирдлэгээр дүүрэн. Өөрсдөө ариунхан сайхан орон, ард түмэн, болж бүтээгүй олон зүйлсээ Монголчуудын өвөг дээдсийн буруугаас болсон эсвэл гадаадынхны хорлонт санаанаас болж байсан гэж үзэж заадаг. Continue reading

    Австралийн Монголчуудын Холбооны илгээлт

    Австралийн Монголчуудаас Хилийн чанадад суугаа Монголчуудын

    анхдугаар чуулга уулзалтанд илгээх илгээлт 

    2010 оны 7 дугаар сар 17                                                                                                                                                                                                                                                                                      Австрали

     

    Монгол улсын Ерөнхий Сайдын дэргэдэх “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”, Цахим Өртөө Холбоо ТББ-тай хамтран энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо гэж үзэн Австрали дахь Монголчууд талархан дэмжиж, амжилт хүсэж байна.

    Австрали дахь Монголчуудын Холбоо (АМХ ) нь дараахи зарчмын санааг дэвшүүлж байна. 

    • Иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг хангах
    • Монгол иргэд олноор суурьшдаг газар, оронд Монгол хүүхдүүдэд зориулсан хэл, соёлын сургалт зохион байгуулахыг төрөөс анхааралдаа авах
    • Хувиараа суралцсан оюутнуудад эргэж ирэхэд нь сургалтын төлбөрт зориулсан зардлыг нь нөхөн олгох
    • Буцан  ирж  буй оюутан болон иргэдийнхээ амьдралын хэрэгцээт бараа болох гэр орондоо хэрэглэх эд хогшил, унаа машин, комьпютер зэрэг зүйлст ноогдуулж байгаа гаалийн татварыг чөлөөлж өгөх
    • Эх орондоо эргэж ирсэн иргэдээ суурьшихад нь дэмжих зорилгоор “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” нь орон тооны сэтгэл зүйч, судлаачдыг ажилуулах. Нэн ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн Монгол хэл, соёлын хоцрогдлыг нь арилгах зорилгоор тусгай сургалтын хөтөлбөр боловсруулах
    • Гадаадад байгаа Монголчуудаа зохион байгуулалтанд оруулах бодлогыг төр, засгийн хэмжээнд тавьж, дипломат төлөөлөгчийн газрын хийх ажлын хүрээнд тавих, жишээ нь: Монголын иргэдтэй газарт Монголчуудын холбоо гэх мэтийн зохион байгуулалтын нэгж байгуулах явдлыг төрөөс ямар нэгэн хэлбэрээр дэмжих
    • Нэр хүнд бүхий сургууль төгссөн зэрэг, цолны чансааг харгалзан төр, улсын байгууллагад ажилласан тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгож байх
    • Мөн Бразил зэрэг улсын ажлын байр, боломжийн цалин, орон сууцаар хангадаг жишээ туршлагыг судалж үзэхийг хүсэж байна. (http://www.niigmiintoli.mn/index.php?option=com_content&view=article&id=4241:2010-06-24-03-30-24&catid=2:2009-02-16-11-51-34&Itemid=61 сайтаас авлаа. 2010 оны 7 дугаар сар 14)

     Австрал дахь Монголчуудын Холбоо

    Австрали дахь Монгол хүүхдүүдийн амжилт

    Өнгөрсөн 2009 онд Г. Энхжин нь Австралийн ерөнхий сайд Кевин Рудын нэрэмжит шагналыг дунд сургуулиа амжилттай төгсөж авсан бол 2010 онд Австралийн олон нийтийн радио болох АВС-ээс зарласан шүлгийн уралдаанд ахлах сургуулийн сурагч Б. Монголжин “Далайн эрэг” шүлгээрээ шалгаран энэ оны Монгол хүүхдүүдийнхээ  амжилтын гарааг эхлүүлж байна. Нийт оролцогчдоос таван хүнийг шалгаруулснаас Б. Монголжин нь ганцаараа хүүхэд ажээ. Түүний шүлгийг АВС радиогоор 4 сарын 24-ний өдөр Австрали даяар цацахаар болжээ.

    Mongolian Community Association In Queensland Inc

    QLD-iin zasgiin gazraas holbooniihoo burtgeliin certificate –ee avlaa.

    Nomer ni: IA37711

    “Mongolian Community Association In Queensland Inc.”

    Gej ene sariin 15-nd alban yosoor burtgejee.

    Gantulga Yondon

    Куинсланд мужийн Монголчуудын холбооны сайт http://shinelegmongol.com , yahoo group qld_mgl@…

    Gantulga Yondon

    Fw: “Mongolian Community Association In Queensland Inc.” alban y

    Австралийн Квинсланд мужид Монголчуудын холбоо байгуулагдлаа

    Одоогоос 85 жилийн өмнө 1924 оны 11 сарын 26-ны билэгт сайн өдөр Монгол улст Бүгдээрээ Найрамдан Засаглах үзэл санааг тунхагласны дагуу энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн өнгөрсөн 11 сарын 22-ны бүтэн сайн өдөр тус мужийн Монголчууд хуран цуглаж баяраа тэмдэглэхийн сацуу Монголчуудынхаа холбоог байгуулсанаа тэмдэглэлээ.

    Тус хуралдаанаас долоон хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлөө сонгожээ. Continue reading

    Монгол Понзи схем

    Өнөөгийн дэлхий ертөнцийг хөрөнгийн биржийн үйл ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Энэхүү ертөнцөд асар том луйвар үе үе явагдаж ирсэн түүхтэй бөгөөд харин үүнтэй төстэй үйл явдал Монгол орны маань улс төрд хэрхэн өрнөж байгаа тухай өөрийн бодлоо уншигч таньтай хуваалцахаар энэхүү бичлэгээ бичиж суунаа.

    Хүмүүсийн хамгийн их сонирхдог сэдвийн нэг нь хэрхэн их мөнгийг хурдан шуурхай олох вэ? гэдэгт байдаг юм. Хэрвээ хэн нэгэн маш хурдан, амархан аргаар мөнгө олж баяжуулж чадна гээд л зар  тавих юм бол бусдын сонирхолыг асар их татна. Орчлон ертөнц уужим юм болохоор одоо ч, ирээдүйд ч амар хялбар арга замаар хурдан мөнгө олж болно гэдэгт итгэдэг хүмүүс зөндөө байсаар ирсэн, байсаар ч байна, байсаар ч байх болохоороо баланд шунах зөгий мэт олныг шавуулдаг амттай сэдэв аж. Чухамхүү энэ гэнэн хүсэл, шунал дээр нь үе үеийн луйварчид тоглосоор иржээ.

    Энэхүү луйвар хийдэг аргуудын нэгийг орчин үеийн санхүүгийн ертөнцөд Понзи схем гэж нэрлэдэг болно. Тэгэхлээр Понзи схем гэж юу юм бэ? гэдгээ товч тайлбарласуй. Continue reading

    Зүрхний шивнээ

    Анх тэрэнтэй харц тулгараад нэг л сонин мэдрэмж төрсөнсөн. Тэр хэдхэн агшинд хүсэл, тэмүүлэлийн дуудлагыг надад тэр бэлэглэсэн байжээ. Гэвч тухайн үедээ би юу болж байгааг бүрэн гүйцэд сайн ойлгоогүй байлаа. Зүгээр л сайндаа хэн хэнээ сонирхсон эсрэг хүйстний сониуч зан. Continue reading

    Монгол зураг (5-р хэсэг)

    Монгол зураг 5

    Түрүүч нь Монгол зураг 4

    Хүн эгзэгтэй үед амиа хамгаалах зөн билгээрээ нэг бол айж хулчийдаг, эсвэл санаанд багтамгүй зориг гаргадаг юм.  Ухаалаг хүн нөхцөл байдлыг зөв үнэлэн өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоогоо хэрэгтэй үед гаргаснаар энэ нь зориг зүрх болон хувирч, өөрийнхөө болон өрөөлийн амийг хүнд хэцүү үед аварч чаддаг. Мөн заримдаа үнэхээр хүч хүрэхгүйгээ ухаарсан үед буулт хийн ухарч чаддаг байх нь аймхайн шинж биш, харин ухаалгаа харуулж байгаа хэрэг болох болов уу. Нөгөө талаас аймхай хүн ямар ч үед, тухайлбал нөхцөл байдал өөрт нь ашигтай ч байсан, эсвэл өөрийнх нь хүч чадал, боломж байсаар байтал айн хулчийснаар тэнэг байдалд ордог. Continue reading