Author Archives: galbadrakh (gala_mn@yahoo.com)

ХАРВАРДЫН СУДЛААЧ МОНГОЛ БҮСГҮЙ-\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА

http://orloo.info/writers/galbadrah/9230–28

ХАРВАРДЫН СУДЛААЧ МОНГОЛ БҮСГҮЙ-\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-28\PDFХэвлэхИмэйл

Бичсэн Галбадрах

Бямба, 2012 Дөрөвдүгээр сар 28 06:40

CIMG0625Нэ Continue reading

Хийрхэл

Posted on 08/04/2012

Монголчууд бидний сэтгэлгээний хямралын өөр нэг шалтгаан нь өнгө мөнгөний төлөөх өрсөлдөөн юм. АНУ-д ажиллаж амьдарч байгаад Монголдоо буцаж очсон танил маань ийн ярьсан юм.Монгол минь зөндөө л өөрчлөгдөж хөгжжээ. Нэг л дасахгүй байгаа зүйл нь ажил төрөл амин хувийн асуудлаар хүмүүстэй уулзахад өмссөн хувцас, зүүсэн зүүлт, унасан машин, барьсан гар утсыг минь ихэд сонжих юм. Тэр ч бүү хэл, хүмүүсийн харилцааны хэмжүүр нь энэ болсон бололтой. Хэрэв энэ бүх хэрэглээ нь хүний сонирхол татахуйц биш, бас муухан бол харьцаxгүй янзтай.

Саяхан нэгэн сайт дээр “9911…..” дугаарыг 5000$-оор зарна”  Continue reading

Microsoft Mongolian-Myagmar SUVDMAA

suvda1-500x500

М. Сувдмааг яг хэлсэн цагтаа ярилцлагад ирэхэд нь “Ямартай ч ажил хэрэгч бүсгүй юм даа” гэж бодож амжив. Сувдмаагийн тухай нэг бус удаа сонсож байсан л даа. Түүнийг өдгөө Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй мэдээллийн салбарт ажиллаж байгаа болохоор уулзаж ярилцахыг хүссэн хэрэг. Хүмүүс түүнийг GOOGLE-д, YAHOO-д, эсвэл  MICROSOFT-д ажилладаг гэж хольж яриад байдаг. Тэр ч байтугай өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдаас “Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад” хаягласан захидалд GOOGLE-д ажилладаг Б. Сувдмаа гэж дурдсан нь андуурал байлаа. Continue reading

АМЕРИКТ гайхагдаж байгаа МОНГОЛЫН БАХАРХАЛ-ууд

_MG_3853

Нэг. Лас-Вегас
…Өдөр шөнийн 24 цагт амьдрал буцалж байдаг Лас-Вегас хотыг яах ч аргагүй дэлхийн тэргүүн зэргийн шоуны хот гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Өдөрт хэдэн сая хүн энэ хотыг зорин ирж казинод тоглон мөнгөө алдаж, бас заримдаа олж, олон төрлийн шоу үзэж сэтгэлээ баясган, өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа гайхамшигт байгууламжуудыг харах бүрдээ бишрэн дуу алдана. Continue reading

МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД

…Эр нөхрөө тэнгэрт хальснаас хойш Өүлэн эх амьдралын хатуу нугачааг эр зориг хатуужлаараа гэтэлж, гагц үр хүүхдүүдээ л “хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэх” чин хүсэл өвөрлөж, өөрийн жаргалыг умартан, өдөр шөнийн ээлжийг сэтгэлийн хатаар давах аж. Хөвгүүдээ “хаан” болгох гэж бус ” хүн” болгох гэж зүтгэх сэтгэлийн чанадад зовлон жаргал, шаналал цөхрөл бүгд л байсан. Харгалдаж муудалцах бүрийд нь эвийг зангидах “5 сумны” зэвэнд нь эр зориг, хатуужил ухаарлыг шингээн байж шивших нь түүний л ухаан. Continue reading

Gala: “Тамын тогооны үлгэр” ба “сэтгэгдэл”-ээр доромжлогсод

…Тамын тогоонд чанагдаж байгаа олон үндэстнүүдээс ганцxан монголчуудын тогоо л манаачгүй байдаг гэнэ. Учир нь тэд энэ тогооноос гарах гэж оролдсон нэгнийхээ хөлөөс нь татаад унагачихдаг гэнэ. Тийм болохоор энд манаачийн хэрэггүй төдийгүй, тэд хэзээ ч тогооноосоо гарч чадахгүй гэнэ. Иймэрхүү утгатай “үлгэр” -ийг бид өөр хоорондоо ярилцаж, үүгээрээ бахархал, дургүйцлээ илэрхийлцгээнэ. Бараг л монголчууд бидний “имиж” болтлоо яригдсан энэ “үлгэр” гэгч, бидний сэтгэл зүйд “улиг” болтлоо нөлөөлж, “байх ёстой зүйл” мэтээр төсөөлөгдөх болжээ.  Continue reading

Дэлхийн Банкинд ажилладаг Монголчууд: Амгаабазарын Болормаа

ЗОРИЛГО БҮХЭН БОЛОМЖ АВЧ ИРДЭГ

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
… АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод байрладаг Дэлхийн Банкны Төвд нилээд хэдэн Монголчууд ажилладаг. Тэд бүгдээрээ л уйгагүй зүтгэл, нөр их хичээл зүтгэлийнхээ ачаар энд ажиллахаар шалгарч ирцгээсэн. Энэ бол хүн болгонд амар олдоод байдаг ч ажил биш. Хүссэн хүн болгон орж ажиллаад байдаг газар биш.  Нэр хүндтэйд тооцогддог энэ газар ажилладаг А.Болормаатай уулзаж  ажил, амьдралынх нь талаар ярилцсан юм.

  Continue reading

Алдартнууд: ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН МОНГОЛ ДИЗАЙНЕРҮҮД – ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 3

Ganbold-Daria

…Тэднийд хааяа очиход надад их сайхан санагддаг. Өрөөний голд залсан томоос том Монголын төрийн далбаа,  хананууд дээр өлгөсөн уран зургууд, иж бүрэн тоноглосон уран бүтээлийн өрөө, тавиур дээр байрлуулсан монголын гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээлүүд, тэднийхийг бүтээлч залуус болохыг илтгэдэг. Continue reading

World Deaf Scholarship by Namiraa

хэлтэй сонсголтой эрүүл мөртлөө ээж аавын мөнгөөр архидаж тамхидаж баардаж байгаа цөөхөн залуус уншаасай билээ….. бурхан минь ямар аугаа тэвчээр вэ…
Баасан, 2010 Арваннэгдүгээр сар 26 09:08

…Батшүр бид 2 болзсон цагтаа уулзаад метрогоор Вашингтон ДС-ийн төвд байх Gallaudet University руу явсан юм. Эртний хийцийн улаан тоосгон барилгуудтай энэ сургуулийн цогцолбор 19-р зуунд байгуулагджээ. Сургуулийг үүсгэн байгуулагч нь өөрийн өв хөрөнгөө, өөрийнхөө хүүтэй адилхан хувь заяатай хэлгүй, сонсголгүй олон хүүхдүүдэд зориулсан гэнэ. Дэлхийд цорын ганц энэ цогцолборт хэлгүй сонсголгүй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор гээд бүх л зүйл бий. Continue reading

ТАРХИ УГААГЧИД

ТАРХИ УГААГЧИД

Written by Г. Галбадрах

Monday, 07 September 2009 18:30

Саяхан интернетэд тавигдсан олон бичлэгүүд дотроос нэгэн бичлэг намайг ихэд цочирдуулав. Continue reading

Gala: Монгол хүн ба үндсэрхэг үзэл

Аливаа улс үндэстэн, өөрсдөөрөө бахархах бахархал, өөртөө итгэх итгэлээ алдах цаг үеэсээ мөхөж эхэлдэг. Гадаад хүн биднээс илүү, гадаад орны хөгжил мундаг, харин бид арчаагүй дорой гэж бодож эхлэх мөчөөс л сүйрэл эхэлдэг. Continue reading

Gala: Оюу эрдэнэстэй толгой

Оюу эрдэнэстэй толгой

Оюун ухаантай толгой

Өдгөө монгол орон даяараа, монголчууд маань бараг бүгдээрээ, оюу их эрдэнэстэй толгойн зүг анхаарлаа хандуулан, цэцэрхэн тайлбарлаж, марган мэтгэлцэж, эсэргүүцэн бухимдацгааж байна. Монгол орны хөгжил зөвхөн үүнээс л хамаарах мэт, Continue reading

Gala: Хариуцлага

                                                                 Хариуцлага
-Нөгөө хэн гуай хариүцлагатай ажилд  томилогдсон гэнэ
-Тэр мөн ч хариуцлагагүй хүн юм аа
-Ажлын хариуцлага алдаж арга хэмжээ авахуулав
 Албархуу маягийн иймэрхүү яриа, мэдээллээс, хариуцлага гэдэг их л сүрхий юм байдаг тухай, аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг ойлголт сэтгэлд минь төсөөлөгдөж асан. Continue reading

Gala: Боломжоос давсан хэрэглээ

                                              Боломжоос давсан хэрэглээ                        
“Хөнжлийн хэрээр хөлөө жий”
 Хүн ая тухтай нойрсоход, нөмөрч унтдаг хөнжил их үүрэгтэй гэнэ. Хэрэв хөнжил нь багадвал, хөл нь ч юм уу биейин аль нэгэн хэсэг нь ил гарч даарч зутрах, эсвэл хөнжилдөө багтахын тулд атирч, эвхэрч тух алдана. Харин хөнжил нь яг л таарч байвал, биед нь амар төдийгүй, тухтай сайхан нойрсож, тавтай сайхан зүүдэлнэ. Харин хөнжил нь томдвол, энд тэнд хөглөрч, овоорсон хэсэг нь биед тээглэж, даарахгүй хэдий ч бас л тух алдана.
 ”Хөнжлийн хэрээр хөлөө жий”  гэдэг монгол сургааль, зөвхөн хөнжлийн тухай ч биш юм аа. Хүний алив хэрэгцээ гэгч өөрийнх нь боломжинд таарч байх учиртайг сануулсан хэрэг.
…Цөөхөн хэдэн малтай хэрнээ, мянган малтай нэгэнтэй адил тансаглаад байж болохгүй л дээ. Өнөөдөр өөрийн хэрэглээгээ танаж байж,   малаа өсгөн арвижуулахыг хичээнэ. Үүний тулд их л хөдөлмөр зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Харин өөрийн хөдөлмөрийн үрээр үржиж олон болсон мал сүргээ харахдаа баяртай байх аж.
…Өнөөдөр сарын 200$ цалин, орлоготой байж, заавал үнэтэй машин авч унах гэж зүтгэх хэрэггүй л дээ. Continue reading

Gala: Амар олдсон мөнгө

                                              Амар олдсон мөнгө
…Казинод тоглж байгаа хүн, тодорхой хугацаанд сэтгэлгээний хяналтаа алддаг. Анх тоглож эхэлсэн 50$ нь, 100$ бүр 500$ болж өссөн ч “одоо боллоо”  гэж бодож чаддаггүй. Хурдан хугацаанд өсөн арвижиж буй мэт, амар олдсон мөнгө нь, түүний далд сэтгэлийн шуналыг оволзуулж, яг л архичин хүн мэт мансууруулж, 1000$, 5000$ л нүдэнд нь харагдаж, бүхнийг умартуулна. Буцаан алдаж эхлэх үедээ, “за яахав, энэ чинь зүгээр л олдож буй мөнгө шүү дээ” хэмээн сэтгэлээ тайвшруулан аргадах. Continue reading

Gala: Айрагтай, хуушууртай Вашингтон ДС-ийн сонгодог наадам

Айрагтай, хуушууртай Вашингтон ДС-ийн сонгодог наадам

Ням, 2009 Долдугаар сар 12 16:01

dcnaadam2009Бага насны минь хамгийн содон наадам, сумын наадам байсан. Тэр л бяцхан хүүхдүүдэд наадам гэхээр, зүлгэн дээр дэрвэлзэн хийсэх асар майхан, янцгаалдан тургилах гоёмсог зассан дэлтэй морьд, хаа нэгтээ паржигнан шуугйн тасалдах цагаан хоолой, урт үс гоёлоо гайхуулан, сугадалцан алхах царайлаг эгч нарын аалигүй инээд, өмсгөлөө бүсэндээ шуун, хэрдээ таахалзан алхах бөхчүүд, халуу дүүгсэн гэрийн хормойгоор ханх тавих хуушуурын үнэр, хамгийн гайхалтай үлгэрийн ертөнц байдаг сан. Тэр хоёр өдөр дэнж хотолзон, магнай тэнийн, инээд баяр хөөр хөх тэнгэрт цалгилж асан диваажин байдаг асан. Балчир насанд минь амталсан хуушуур, айрагны амт, тэр л жилдээ аманд амтагдан, сэтгэлд хадагдан, дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг сэн. Аяа, сумын наадам, нар хур тэгширсэн тэр л хоёр өдөр, миний амьдралын гэгээн дурсамж. Холын хол харь оронд, энэ л өдөр тэртээх сумын наадмыг санагдуулам нэгэн өдөр. ( Зургууд орсон. Дэлгэрэнгүй дээр дарж үзнэ үү.) Continue reading

Gala: Ярих соёл

Ярих соёл

-Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
-Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна
-Уучлаарай, тантай нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм
-Хөөш! чамтай нэг юм яримаар байна
-Таны алдрыг хэн гэдэг юм бол?
-Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?
Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад яриа нэн чухал.
Энэ яриа ямар өнгө аялгаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас, цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж, хуваалцаж ярилцахдаа л баяр урам, гутрал бухимдалыг мэдэрнэ. Continue reading

Gala: Америкт тоглогдсон анхны монгол жүжиг

                                                Америкт тоглогдсон анхны монгол жүжиг

Хэд хоногийн өмнөөс тааралдсан хүн болгон, “наадмаар юу хийх гэж байнаа”  гэсэн асуултад, “залуусын тоглох жүжгийн үзэж, тэднийг дэмжинээ” гэх хариулт ихэвчлэн сонсогдож байсан. Нэг үейиг бодвол АНУ-д байгаа монголчууд, шинээр ямар нэгэн зүйл хийх гэж байгаа хэн нэгнийг дэмжих хүсэлтэй болж байгаа нь ажиглагдах болсон. Хүмүүсийн амьдралын хэмнэлд, оюун санааны хөгжилд өөрчлөлт орж байгаагийн нэг илрэл гэлтэй.

Continue reading

Gala: Урлагийн үнэлэмж

                        Урлагийн үнэлэмж
                                  Эхлэл

 Хааяадаа интернетээр монголд тоглогдож буй урлагийн тоглолт, концертийг үзэх.
Манай үзэгчид их өөр болжээ.
 Нэгэн зүйл: Зохиолын болон хип хоп дуучдын концертын эхэнд, хөтлөгч болон дуучин өөрөө үзэгчдэд хандан ” гараа дээш өргөөрэй, чангаар алга ташаарай” гэхчилэн командалж, хэдэнтээ дасгал хийлгэн, “бие халаасан”  ы дараа тоглолтоо эхэлдэг.
 Тоглолтын явцад дуучин маань, дуулах явцдаа “за хамтдаа дуулна шүү, дагаад дуулаарай”  гэхчилэн удирдаж, үзэгчдээр дуулж буй дуугаа дуулуулах ба энэ завсраа өөрөө ч амсхийж амжина. Continue reading

Gala: Хэрэгтэй үг

                                                        Хэрэгтэй үг
 Ямар ч хориг, саадад хүлэгдэж баригддаггүй бодол санаа гэгч, сэтгэл дотроо чөлөөтэй тэнүүчилнэ. Айж шаналж, ичиж зовохгүйгээр тэр л орон зайдаа дураар сэлгүүцэж, эрх чөлөөтэй зорчих.
 Алив зүйлд баярлаж, гуних тохиолдол бүрдээ өөрөө өөртэйгээ хүүрнэнэ.Өөрийгөө магтаж, бас зэмлэж, заримдаа зөрүүдлэх аж. Энэ бодол санаа, сэтгэл дотроос гадашлахдаа, яг өөртөө хэрэгтэй үгsийг бусдаас хайдаг. Магадгүй зэмлэл, эсвэл урам талархал, бас хайрын үгсийг… Continue reading