Author Archives: Alimaa

Aвстрали Улс нь цагаачдын орон on Alimaa blog

Aвстрали Улс нь цагаачдын орон. Анхны суурьшигчдаас гадна Дэлхийн хоёрдугаар дайны дараа цагаачилж ирэгсдийн 2 дахь үе нь энэ нийгмийн ид насныхан, 3 дахь нь залуучууд юм. Миний танил багш гэхэд тухайн үеийн Польш одоогийн баруун Украйны Буковицагаас гаралтай ба ээжид нь октябрын хувьсгалаас өмнө эзэмшиж байсан газрынх нь гэрчилгээ одоо болтол байдаг гэсэн. Одоо болох улаан өндөгний баяраар хүүгээ аваад тийшээ явна гэж ярьж байсан. Миний австрали буурал өвөө, эмээ хоёр энэ жил 90 настай. Өвөө 30-аад оны их хямралын үед усан онгоцоор 14 настайдаа Австралид ирсэн Польшийн Краковоос гаралтай хүн. Тэдний ач охид ахлах сургуулийн сонгон суралцах гадаад хэлээрээ польш хэл сонгосон байдаг.

Миний хайртай цэнхэр нүдэн бомбоок Sadhbh (Сайв) аврагч гэсэн утгатай, түүний дүү Aislinn (Ашлин) эртний гэйлик хэлэнд мөрөөдөл, inspiration гэсэн утга бүхий эртний ирланд нэртэй. Яагаад гэвэл түүний хоёр талын өвөө, эмээ нар ирланд гаралтай хүмүүс юм. Дашрамд хэлэхэд Өмнөд Австралид ирландууд их байдаг. Тэд англичуудаа бодвол ягаан царайтай улаан шаргал үстэй хүмүүс юм. Тод жишээ австралийн Ерөний сайд Жулиа Гиллард.

https://alimaa.wordpress.com/2012/03/24/%d0%b4%d1%83%d1%83%d0%b4%d0%b0%d1%85-%d0%bd%d1%8d%d1%80%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%8d%d1%8d%d0%b6-%d0%b0%d0%b0%d0%b2-%d3%a9%d0%b3%d0%b4%d3%a9%d0%b3/

Австралийн Засгийн газрын тэтгэлгийн талаархи мэдээллийг 2012.03.02-ны FRIDAY 14 цагаас Чингис зочид буудaл

Сайхан шинэлээрэй

Posted on 21/02/2012 by 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Австралийн Засгийн газрын тэтгэлгийн талаархи мэдээллийг2012.03.02-ны FRIDAY 14 цагаас Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана. Асуух, лавлах зүйлсээ цаасан дээр бичээд бэлдээд очоорой.

Жич: Монголд байгаа хүмүүст атаархаад “үхлээ”. Утас дуугарлаа, буузаа тавьлаа, хаалга тайллаа, дуу шуу болсон хамаатан садангууд ээжид ээлж дараагаараа золгоно. Бүгд инээлдээл, ТВ-ээр уртын дуу яваал, гоё хувцсаа өмссөн хүмүүс цомцойж суугаал, цагаалга, цай, салат, бууз, архи, бэлэг гэсэн дарааллаар үйлчлээл, хүмүүс гарангуут хамаг юмаа угааж, цэвэрлээл, үлдсэн бууз хамж идээл, дараагийн  груп ирэх хооронд хэдэн дүү нартайгаа зад даалуу тоглоол мөн сайхан шүү, тиймээ?. Багадаа “үйлчилгээний бригад” байснаа дүү нар томорсон тул “бэлэгний мэнээжэр” болж тушаал дэвшсэн сэн. Намайг “ёслолын албанд” очихоор та нар бүгдээрээ ирж золгоорой. ККК.

http://alimaa.wordpress.com/2012/02/21/%d1%81%d0%b0%d0%b9%d1%85%d0%b0%d0%bd-%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d%d0%bb%d1%8d%d1%8d%d1%80%d1%8d%d0%b9/

Хандивын аян

Хавдар судлалын үндэсний төвд сайн дураар ажиллаж буй австрали охины захиаг толилуулж байна.

Dear reader,

My name is Haley McNamara and I am an oncology social worker currently working at the National Cancer Centre. As part of my role at the Centre, I am developing the National Cancer Centre Volunteer Program. One aspect of the Volunteer Program will be a mobile library. Volunteers will take a trolley filled with books and games to each room in every ward of the hospital, and operate a loan system that allows inpatients of all ages to borrow books and games while they are staying in hospital. Hospital stays for cancer patients can be very long, boring and distressing, and having a book to read can help to make time go a little faster and keep the mind busy.

Эрхэм уншигч Танаа,

Миний нэрийг Хэйли МакНамара гэдэг. Би хорт хавдарын чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтан. Одоо Хавдар судлалын үндэсний төвд сайн дурын ажилтны хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг нь зөөврийн номын сан байгуулах бөгөөд сайн дурын ажилтнууд ном, тоглоомуудыг өвчтөнүүдэд зээлээр уншуулах зорилгоор эмнэлгийн тасаг болгон руу түрдэг тэргээр зөөх боломжийг бүрдүүлэх юм. Хавдрын өвчтөнүүдийн хувьд эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлдэг ба энэ нь уйтай, сэтгэл санааны дарамттай байдаг тул хэрэвзээ тэдгээр өвчтөнүүд ном зээлээр унших боломжтой болбол тэдний хувьд цаг хугацаа арай хурдан өнгөрөх болов уу.

In order for this service to be successful, we are asking for donations of unwanted Mongolian books and games of all types. We would greatly appreciate any donations that are provided. I can be contacted to arrange pick-up of any donations, or alternately books and games can be dropped at the National Cancer Centre – however please contact me (preferably by email) in the first instance.

Энэхүү боломжийг олгохын тулд та бүхнийг бидэнд ашигладаггүй монгол ном, хүүхдийн тоглоомоо хандивлаач гэж гуйж байна. Ямарч хандивыг бид баяртайгаар хүлээн авах болно. Хэрэв та надтай холбогдвол би өөрөө хандивын ном, тоглоом цуглуулах ажлыг зохицуулж болох ба эсхүл ХСҮТөвд авчирч өгч болно. Тийм болохоор эхлээд надтай холбогдоорой (ялангуяа мэйл хаягаар)

Your donation will make a valuable contribution to the lives of cancer patients in Mongolia. Please forward this email to anybody you think may be interested in helping out. We thank you for your help with our project. Таны өгсөн хандив хавдар гэдэг энэхүү аюулт өвчнөөр шаналж буй хүмүүсийн амьдралд үнэтэй өөрчлөлт оруулах болно. Энэхүү захиаг бусад сайн санаат хүмүүст дамжуулж өгнө үү. Бидний төслийг тусалж дэмжсэнд таньд баярлалаа.

Kind regards,

Haley McNamara Australian Youth Ambassador for Development (AYAD)

Австралийн хөгжлийн залуу элч

Social Worker National Cancer Centre Ulaanbaatar, Mongolia

Mobile: (+976) 9512 1638

haley_mcnamara@hotmail.com

АНУ-д суралцахыг хүсэгчдэд БАКАЛАВР

http://alimaa.wordpress.com/2011/06/14/%d0%b0%d0%bd%d1%83-%d0%b4-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%bb%d1%86%d0%b0%d1%85%d1%8b%d0%b3-%d1%85%d2%af%d1%81%d1%8d%d0%b3%d1%87%d0%b4%d1%8d%d0%b4-%d0%b1%d0%b0%d0%ba%d0%b0%d0%bb%d0%b0%d0%b2%d1%80/ 

Билгүүн блог дээрээ ийм зар тавьсан байна. Сонирхоод үзээрэй.

http://bilguunu.blogspot.com/2011/06/best-university-opportunity-program.html

ADS 2012-т шалгарсан хүний зөвлөгөө

Original Source: http://alimaa.wordpress.com/

Цаг заваа гаргаж мэдээлэл бичсэн Г-д баярлалаа. Ингээд мэддэг мэддэгээ бичээд байвал тэтгэлэг гэдэг чинь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ.

Та бүхэнд өчүүхэн ч атугай мэдээлэл болох болов уу гэж бичлээ. Би ЭйДиЭс 2012 хөтөлбөрт Категори 2 с өмнөх жил өрсөлдөж шалгарсан юм. Одоо Англи хэлний сургалтанд сууж байгаа. Continue reading

ADS 2013 Announcement

MONGOLIA-AUSTRALIA SCHOLARSHIPS PROGRAM (MASP)

2013 AUSTRALIAN DEVELOPMENT SCHOLARSHIPS FOR MASTERS’ DEGREE STUDY IN AUSTRALIA

The Government of Australia through the Agency for International Development (AusAID), in cooperation with the Cabinet Secretariat of the Government of Mongolia, is pleased to announce that 38 scholarships are being awarded to individuals to undertake Master’s degree studies at Australian Universities commencing in either January or July 2013. Continue reading

Tutti frutti

1. Австралийн Сангийн сайд нь төсвийн төслөө Парламентдаа өргөн барив. Сөрөг хүчний хамгийн сайн тоглолт:

Рой Вайят. (Либерал нам, хамгийн залуу сенатор)

“Би 21 настай. Миний амьдралын түүхэнд Австрали Улс төсвийн шинэтгэл хийх амлалт хэрэгжиж, төлөвлөсөн хугацаанд зарлагаасаа давсан орлоготой байж үзээгүй.” ПАУЗ. “Тийм болохоор таны төсөлд би яаж итгэх вэ?”

2. Дутуу тээлттэй хүүхдийн хөгжил – more – http://alimaa.wordpress.com/2011/05/11/tutti-frutti/

Австралийн Ерөнхий сайд эмэгтэй & феминизм

… “Би лав залуу байхдаа ХЭЗЭЭ ч эмэгтэй, тэгээд бүр нөхөрт гараагүй эмэгтэй Австралийн Ерөнхий сайд болно гэж бодож байгаагүй. Тийм болохоор танай улс ч гэсэн өөрчлөгдөнөө” гэж Австрали эмээ нар хэлж байсан. Тийм болохоор бидэнд ч гэсэн найдлага байна. Намайг тэтгэвэрт гарахад манай улс эмэгтэй Ерөнхий сайдтай болчихоод ахмадуудад үзүүлдэг нийгмийн үйлчилгээнд хувьсгал хийх ч юм бил үү хэн мэдлээ. Харин тэр Ерөнхий сайд эмэгтэй зөвхөн өөрөө мундагтаа биш энэ боломжийг олгохын төлөө мятрашгүй тэмцсэн Жулиануудаа дурсаж байвал болох нь тэр.   … From: http://alimaa.wordpress.com

Bursary from University of Manchester, UK

The University of Manchester’s one-year MSc ICTs for Development degree aims
to create “ICT4D champions” who combine technical competencies in
information systems and project management with an understanding of
development context and practice:
http://www.sed.manchester.ac.uk/postgraduate/taught/courses/06237/?code=0623
7&pg=2

The 2011 Development Leaders Bursary – worth £6,150 – is available for
developing country applicants to the MSc ICT4D programme, with a May 27th
deadline.  Application and eligibility details can be found at: Continue reading

Endeavor Award Open!!!

Энэ линкээр ороорой.

http://www.deewr.gov.au/International/EndeavourAwards/Pages/2012EndeavourAwardsOpen.aspx

Яах талаар будаа бичлэгүүдээс аваарай.

ТAFE-д оюутнуудын тоо энэ жил 6 ирэх жил 10 болох болтугай.

Австрали амьдрал: Australian rule football

Би гэдэг хүн хөл бөмбөгийн үнэн хорхойтой, МЮ-ийн улаан фэн шүү дээ. Зарим хүмүүс гайхаал байдын. Хөл бөмбөг гэдэг чинь багийн тоглолт, дээр нь хөлнөөс гадна толгой, толгой доторхитойгоо хамт сайн ажиллаж байж ялалтад хүрдэг тул нийгмийн хөгжилтэй төстэй санагдаад байдгийн.

Австраличууд өөрсдийн хөл бөмбөгтэй бөгөөд гар оролцдог энэ тоглоомоо FOOTY гэж нэрлэнэ. Жил бүр лигийн аваргаа шалгаруулна. Мужаасаа шалгарсан мундагчууд нь дээд лигт тоглодог.Өнгөрсөн амралтын өдрүүдээр явж австрали хөл, гартай бөмбөг үзлээ.

Adelaide Crows vs Freemantle Dockers. Энэ удаагийн тоглолт 50 мянган хүний суудалтай ААМИ стадионд болов….

More from: http://alimaa.wordpress.com/2011/04/11/%D0%B0%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%B0%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB-australian-rule-football/

Цаашид Австралид мэргэжлийн сургалтад суралцагчдын тоог нэмэгдүүлнэ.

Recognition

Бүгдээрээ сайхан шинэлцгээсэн үү. Манай үүгээр сар шинэ өргөн дэлгэр сайхан боллоо. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Ц. Жамбалдорж гуай ирж, Өмнөд Австралийн монголчуудтай сар шинийн баяр тэмдэглэв.http://www.canberra.mfat.gov.mn/

Элчин сайдтай хийсэн уулзалт, ярианаас дараахи мэдээллүүдийг олж авлаа. Continue reading

Shildeg blog-2010 by Alimaa

Шилдэг блог 2010

Өчигдөр мэйл хүлээн авлаа. Зохион байгуулж буй маркетингийн компанийн захирал Мэнд-Орших миний энэхүү блог хоёрдугаар шатанд шалгарсан талаар мэдээлээд АйЛофтод болох ёслолын ажиллагаанд урьжээ. Хоёр дахь өдрөө толгой өвдөөд баахан эм уусан учир “шулуун” бодож чадалгүйгээр хариултыг нь бичээд явуулчихлаа. Шууд үзэх гэсэн боловч хэвлэлийн бага хурлын бичлэг нь тасраад олигтой ч зүйл болоогүй тул дахин 2 ш кодейн уугаад унтахаар хэвтэв.

Өглөө босоод горьдлого царайлан мэдээ хайж яваад http://www.lexitive.com/blog/?p=347#more-347 өөрийгөө нийгмийн сэдэвт блогдоо нилээд дээгүүр орсныг мэдэв.

Хамгийн сайхан нь Австралид төгсөгчдийн блог их сайн “давхижээ”.

Шилдэг бизнес блог Ванчингийн ГАНЗОРИГ, Нотр Дамын Их сургууль төгсөгч www.vganzorig.blogspot.com

Шилдгийн шилдэг блог Бүүвээбаатарын БУЛГАНМАА, Гриффит Их сургууль төгсөгч www.gegeen.com  www.gegeen.blogspot.com

Ганзоо, Булгаа хоёртоо баяр хүргэе. Дашрамд дурдахад энэхүү блогийг эхлэх суурийг Булгаа тавьсан юм. Өмнө банжигамаа царайлсан боловч тэрхүү АйДи яг ийм төрлийн блог хөтлөхөд итгэл үнэмшил төрүүлж, амжилт олохоор маркетинг хийхэд тохиромжгүй байлаа. Манай Булгаа “хойно гарсан эвэр” болохоороо энэ блогийн маркетинг, менежментийг сайн хийсний хүчинд байнгын тогтмол уншигчтай болсон юм. Continue reading

Чамд амжилт хүсье.Намираа

… Австралийн жишээ. Эндхийн явган зорчигчид зориулсан гэрлэн дохионы удирдлага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэгтэй. Тэр товч нь дуут дохио өгөхөөс гадна чухам улаануу ногоонуу гэдгийг хараагүй хүн мэдэрч болохуйцаар хийгдсэн. Анх 1982 онд зохион бүтээсэн Австрали хүн патентын эрхээ улсдаа өгсөн ба ЗГ маркетинг, менежмент сайн хийснээр дэлхийн өнцөг булан бүрт түгсэн.  http://www.youtube.com/watch?v=LL1YQ7esz48&feature=related Дээр байгаа сумтай хэсэг дээр нь гараараа дарахаар пульсаци мэдрэгддэг тул хүн хурдан явж байгаа юм шиг хурдан цохилоход нь гарах, удаанаар чик, чик гэхээр кнопыг нь дарчихаад хүлээгээд зогсож байна.

From: http://alimaa.wordpress.com/2010/11/27/%d1%87%d0%b0%d0%bc%d0%b4-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82-%d1%85%d2%af%d1%81%d1%8c%d0%b5-%d0%bd%d0%b0%d0%bc%d0%b8%d1%80%d0%b0%d0%b0/

Чамд амжилт хүсье.Намираа

http://www.orloo.info/writers/galbadrah/5982-2010-11-26-14-17-04

Миний судалгаа хийж байсан нэг сэдвийг сайн хөнджээ. Continue reading

Өдөр тутмын амьдрал:ДЭЛГҮҮРЧИН

Арваад жилийн өмнө Монголоос Синга руу МИАТ-ын чартер нислэг хийхэд оролцож байлаа. Тэр үед монголоос ирсэн жуулчдад орчуулагч хийх ажилд тохоон томилогдож билээ. Бас зүгээргүй, миний ажилладаг байсан компани нөгөө компанидаа намайгаа “зарсан” ба өөрөө ч мэдэлгүйгээр  ”хүний наймааны золиос” болж байсан байгаа юм.

Тэр үед shopping  гэдгийг “дэлгүүрдэх” гэж орчуулж хүмүүст шоолуулж байсан боловч энэ үг одоо орчин цагийн монгол хэлэнд бат хэвшжээ. Тэгвэл Shopaholic гэдэг үгийг “дэлгүүрчин, дэлгүүрдэх донтон” гэж орчуулах байх даа, тиймээ? Continue reading

Нүүрээ ч барлаа л даа…

http://alimaa.wordpress.com/wp-admin/post.php?post=385&action=edit

Нүүрээ ч барлаа л даа

 http://alimaa.wordpress.com/2010/11/14/нүүрээ-ч-барлаа-л-даа/

Endeavor Award results

Endeavor Award results

Нийтлэгч: Alimaa | 11/10/2010  Имейлдэх Хэвлэх

Endeavor Award results

Индээворын дүн гарчээ.

2011 оны хичээлийн жилд 6 хүн мэргэжлийн сургуульд, 5 хүн постград сурахаар шалгарсан юм байна. Мөн АЛА тэтгэлэг давхар хүртсэн хүмүүс энэ  дотор байгаа юм байна.http://www.deewr.gov.au/International/EndeavourAwards/EndeavourAwardHolderAlumni/Documents/2011_EndeavourAwardHolders.pdf

2010 онд постград, мэргэжлийн сургууль, судлаачаар тус бүр нэг хүн, 2009 онд 2 PhD, 2008 онд нэг PhD, 2007 онд мэргэжлийн сургуульд нэг оюутан сурахаар энэ тэтгэлгийг хүртэж байсан юм байна.

http://www.deewr.gov.au/International/EndeavourAwards/EndeavourAwardHolderAlumni/Documents/EndeavourAwardHolders.pdf

Та бүхэн чадлаа, мундаг байлаа. Дүнгээс харахад мэргэжлийн сургуульд манайханд хамгийн их боломжтой гэдэг миний таамаг зөв болж байна. Ялангуяа уул уурхай, техник технологийн мэргэжлийнхэн ирэх жил үзээд алдах хэрэгтэй. Энэ улс цаашид Монголоос постградын тоогоо бууруулах байх гэсэн бодолтой байна.

10/11/2010 Posted by Alimaa | Duriin Sedev | Сэтгэгдэл үлдээх

http://alimaa.wordpress.com/2010/11/10/endeavor-award-results/

DAAD Scholarship to Germany

DAAD-ын тэтгэлэг

БСШУЯамны веб дээр Германд суралцах тэтгэлэг зарлагдсан байна. ДААД-ын тэтгэлэг гээд блог дээр өмнө тавигдаж байсан.

http://www.mecs.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=425&Itemid=105

Инженер, геологи, уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа болон төгссөн хүмүүс бөглөөд явчаарай.

08/10/2010 Posted by Alimaa | Duriin Sedev | | Сэтгэгдэл үлдээх

http://alimaa.wordpress.com/2010/10/08/daad-iin-tetgeleg/

Австрали амьдрал:Мөнгө

Австрали амьдрал:Мөнгө

Үнэ ханш

Хамгийн чухал зүйл энэ тул энэ сэдвээр постоо эхэллээ. Австрали долларын ханш чанга байгаа  учир зарим бараа бүтээгдэхүүний бодит үнэ 2 жилийн өмнөхтэйгээ ижил байгаа юм байна. Жишээлбэл: IPod Nano. Иймд уг бүтээгдэхүүнийг өөр улсаас онлайнаар худалдаж авбал хямд авах боломжтой. Өнгөрсөн 7-р сарын байдлаар Макдональдсын БигМак Австрали, Швейцарь болон евро хэрэглэдэг улс орнуудад үнэтэй байжээ.  Биг Макийн индексийг хялбарчилбал валютын хөрвөх ханш зөв тохиолдолд ижил төрлийн бүтээгдэхүүн дэлхийн дахинд ижил үнэтэй байна гэсэн санаанд тулгуурладаг ба тухайн улсад зарагдаж буй БигМакийн үнийг Америкт зарагдаж буй үнэтэй нь харьцуулж гаргадаг. Continue reading