Gegeen.MN services


1.         Анхан шатны мэдээлэл өгөх – Үнэ төлбөргүй:
- Австралийн тухай, сургуулиуд, Оюутны амьдрал, Австралийн Боловсролын талаарх танилцуулга
2.        Оюутны визний талаарх тухайн хүний онцлогт тохирсон 1 удаагийн нарийвчилсан мэдээлэл өгөх, Австралийн тухай Монгол ном үнэгүй дагалдана
3.        + Сонирхсон мэргэжлийн дагуу Сургуулийн хайлт хийх
+ Сонголтоо хийхэд нь мэргэжлийн зөвлөгөө өгөх
4.        + Сургуулийн УРИЛГА олж өгөх /Сургуулийн анкет бөглөх, шалгуур хангахад туслах, сургуулийн оюутны өргөдөлд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Зарим шилдэг их сургуулийн урилга хүсэгчид болон тэтгэлэг хөөцөлдөж буй оюутнуудыг Сургуулийн урилганы төлбөрөөс чөлөөлөх боломжтой/
Виз нь гарсан хүмүүсийн урилганы барьцаа болох $200-г буцааж олгох буюу шинээр ирэгсэдийн үйлчилгээнд үнэгүй хамруулж онгоцны буудлаас тосох, түр болон бүр амьдрах байр зохицуулах, валют солиулах зэрэг бусад үйлчилгээгээр орлуулах боломжтой.
5.        Мэргэжлийн Визний Тусламж:
+ Мэргэжлийн Баталгаат Орчуулгын үйлчилгээ Continue reading

Gegeen VIP discount Laptop & electronics 80% sale Black Friday Nov 2014


Laptop & electron baraa avah gj bga humuust sonirhuulahad america dayaaraa tohiodog Black friday 80% hyamdral oirtoj bn. Apple products hurtel Australiad ogt hyamdardgui bj zuvhun ene black friday-r Australia dayaraa hyamdardag shw. Odoo margaash Harvey Norman hyamdrah n Gegeenii VIP membershipiig ashiglaad olon huviin hyamdral hurteh bolomj bn.

http://facebook.com/gegeenCom

Aus mgl scandal on fb by nov 2014


ELS -d surch bgad barq bucsan 20 garantai joohon ohin sharhaa nuhuh gsnu yasan 33-tai jiimee busguin nuhurt nucgen zurgaa msgeer ilgeesen bish oird netiin od bolj uhne hatna daa tulj bga boltoi. Unuu changa busguig guigaad yamar ch bsn ner us zurag hurguudiig n fb s ustguulahad nemer tus boloh shig l bolloo. Urtaashaa sumiin tuv shig hedhen mgltoi gazart chini hetsuumdaa od boloh ch amarhan yum shivdee. Eeljit scandaliin ezneer enhrii ohin n dotnii naiz n nandin shuteen n todortson yavj bhyg harah ch amargui l ajil bhda. Shiren nuurtei mani hed n l emzeg delbeechke uyee davtsan bolohoos unuu uchuuhen ohid n uhne uregdene amia horlono geed odoo amidral n duuscan yavj bga yanaa. Yadaj undur urtugtei gazar irj uhlee ereed uur humuusiin jargah zamiin sadaa boloogui yavaa n yamai.

End chini uhej boldgui uvduj boldgui udriin $1100-2500n emnelgiin zardaltai bdg gazar daatgaltai bla ch zarim huvi n l ergej irne uu bolohoos boon mungu tultsun buh turliin shinjilgeend orno gej daliigaad bhaar gazar ogtoos bish.

Tsagdaa ireed yamar ch barivchilgaa baitsaalt bhgui shuud zohicoj bolohoor ajillagaand $200, za baidal hundreed baicaalt edrtei bolood ireheer $700, turgenii tereg $680 bsn bur $2000 bolood bn, gal komand $1400 geh met unegui yum gj bhgui undur urtug n diilddeggui juuleg muuleg ch gj yumgui eruuljuulsen geed emnelegt neg honuulsny zardal geed heden uuh durtai tasrah albatai nuhduudees maani duvtan segsreh durtai gazruud ih bn.

Ohid mini nucgen zurgaa bitgii av avsanyga bitgii busdad sharelej bai yamar K kardashian P hilton nar shig aviyasgyin bj olny tanil boloh ovchin tuschaa bish. Boduushtaim bn shw. Maniusiin nucgen zurgiig tooj avah ch taraah ch hun bhgui amar yumdaa. Oldvol photoshop gedegt buren itgeltei bj bolno shw edr. Australian soronz setguul gargaj papparatsiar hun avch ajilladiimuu kk, hunii muud durtai ulsuudaas monetize hiih sanaagaa olchdog sonin sodon salbariig ih gaihdag bj bilee. Ter tiim mashaan unajee iim goyol olj omschee ch geh shig hereglee gedeg utgaar n l harahaas gangaraa gedeg deer ocenk ogdgui bidnuus n yaj ediin shunaltai nuhduud deer ajillah ve deeree evee olq ma haha hunii muud durtai ulsuud ch ih bdg shig bgn. Sonin yumaar tarhia hoollocgoohymda hoorhii yaj sehnee.

Gadaadad Mongol busguichuud yamar daichin bn geech


Tanidag humuusiin ed bh shig bn. Mongol huuhnuud ch gurger shw bi harid zutgej bui mongol busguichuudiin amidraliin tuluuh temcleer baharhdag barag l supremium bur het gurger ch yum shig hamtdaa temcej chadq mongol er songood terniigee humuujuulj amjq bga n l asuudal gehees huvi hun talaasaa hangalttai setgel zutgel gargacgaadgiin ble

Харуусал…

man-regret-for-somethingСайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би та бүхэнтэй өөрийнхөө харууслын талаар хуваалцах гэсэн юм. Би бол нэг хүүтэй эхнэрээсээ салсан, хөгжлийн бэрхшээлтэй жирийн л нэг эр хүн. Та бүхэн эхнэрийг минь намайг хөгжлийн бэрхшээлтэй болохоор надаас салсан гэж битгий буруугаар ойлгоорой. Тэр минь анх намайг ийм л байхад хайрлаж надтай сууж надад миний амьдралын утга учир болсон хүүг минь төрүүлж өгсөн эмэгтэй.

Анх надтай сууснаасаа л хойш сайн сайхан амьдралын төлөө ямар ч хүнээс гарамгүй зоримог зүтгэсэн агуу эмэгтэй. Би тэрэндээ тус болж чадаагүй гэж боддог юм. Монголын нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийгээд сайхан амьдрах боломж нь хэр билээ та бүхэн мэдэж байгаа байх. Тийм болохоор Монголдоо сургууль төгссөний дараа ажил хийх боломж муу болохоор эрдэм боловсролоо нэмэх зорилгоор гэр бүлийн хамт гадагшаа явсан.

Тэнд очоод миний болон хүүгийн минь сургалтын төлбөр, амьдралын зардал гээд маш их мөнгөний хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Эхнэр минь л тэр болгоныг болгох гээд хэд хэдэн ажил давхар хийж өдөр шөнөгүй ажилладаг байсан юм. Ямар ч сэтгэлийн тэнхээтэй эр хүн ч тэсэхээргүй нөхцөлд тэр минь тэссэн юм шүү. Гэтэл би гэж тэнэг хүн эхнэртээ тусалж чадахгүй ядаж л тэрнийгээ хайр халамжаар дутаахгүй байж чадаагүй юм. Бас дээр нь хааяа ууж тэрнийгээ зовооно. Эцэс сүүлд нь тэрнийгээ хоёулаа салъя гэж хэлэхэд ямар ч үг хэлээд ямар ч үйлдэл хийгээд нэгэнт хожимдсон болохоо ойлгосон доо. Тэгээд тэрнийгээ орхиод монголдоо ирээд нэг байгууллагад ажилд ороод хүүтэйгээ хамт амьдраад хэдэн жил болж байна.

Гэхдээ миний дотор одоог хүртэл тэрнийгээ хайрлаж халамжилж байхгүй яав даа гэсэн харуусал байнга цээжинд минь байдаг. Энэ хорвоо дээр мөнгөтэй, мөнгөгүй, эрүүл саруул, өвчтэй зовлонтой гээд харилцан адилгүй олон янзын эрчүүд байгаа. Гэхдээ тэдгээр харилцан адилгүй олон эрчүүдийн хэний ч туслалцаагүйгээр хийж чадах зүйл бол эхнэртээ, найз охиндоо халамж анхаарал тавих явдал юм шүү. Юу хэлэх гээд байна вэ гэвэл ямар ч хүнд сэтгэл гэж ямар ч их мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл байдаг юм. Тэр сэтгэлийн илч аз жаргалыг бий болгодог шүү.

ЭМЭГТЭЙ ХҮНД ЯМАР Ч ҮНЭТЭЙ ХУВЦАС, АЛТ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ЭР НӨХРИЙХ НЬ ХАЙР ХАЛАМЖ Л ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ гэдгийг тэнэг миний бие даанч хожуу ухаарсан даа. Хайртай чамдаа хэлэхэд чинийхээ надад үлдээсэн хайртай хүүдээ хамгийн сайн аав байх л зорилго надад үлдсэн. Тэгж л чинийхээ олон жил миний төлөө зүтгэсэн тэр сэтгэлийг чинь хариулахыг хичээе дээ. Чамдаа зөндөө их аз жаргал хүсье!!!

Австралийн иргэн Ассанжийн орогнох эрх ийн хугацааг сунгав | Sonin.MN


Австралийн иргэн болох Ассанжид тус улс 2012 онд орогнох эрх олгосон юм.

http://sonin.mn/news/easy-page/35635

Австраличууд бидний өмнө гишгэчихлээ


БНХАУ-ын дарга Си Зинь Пиний Австралид хийсэн айлчлалын үеэр тус улсын нүүрсний компаниуд од шүүрчихлээ. Юу вэ гэвэл тус улсын нүүрс үйлдвэрлэгчид Хятадын тэр их том зах зээлийг татвар төлөхгүйгээр ашиглах боломжтой боллоо. Үүнийг тодруулъя.

Өнгөрсөн аравдугаар сарын эхээр БНХАУ импортын нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэснээ зарласан. Ингэхдээ коксжих нүүрснээс бусад төрлийн нүүрсний татвар зургаан хувь, коксжих нүүрс, антрацитад гурван хувь гэсэн ялгавартай татвар тогтоосон байна. Энэ шийдвэр аравдугаар сарын 15-аас хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ тэдний энэ импортын татвар нь шинэ юм бас биш. Урьд нь байсан, үйлчлэх хугацааг нь түр зогсоогоод байснаа эргэн сэргээсэн хэрэг.

Хэдийгээр Хятад улс нь дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч гэлээ ч дотоодын нүүрс үйлдвэрлэгчдийнх нь 70 хувь нь ашиггүй ажллаж байгаа, нүүрсний дотоод үнэ сүүлийн долоон жилийн турш хамгийн доод түвшиндээ байгаа нь ийн импортын татварыг сэргээн тогтоох шалтгаан болсон хэмээн тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, Хятад дотоод зах зээлээ хамгаалах зорилгоор ийм татвар тогтоожээ. Түүнчлэн тус улсын хувьд агаарын бохирдол гэж айхтар асуудал бий. Тиймээс ирэх жилээс эхлэн үнслэг ихтэй нүүрсний импортод хориг тавихаар төлөвлөж байгаа.

Урд хөршийн энэ шийдвэр Монголын нүүрсний салбарын хувьд хүндхэн сорилт болж байгаа юм. Нүүрсний экспорт нь манай улсын төсөв бүрдүүлэлтэд чухал нөлөөтэй хэдий ч одоогоор ганцхан зах зээлтэй. Тэр нь БНХАУ. Манай улс энэ онд 31,4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэхдээ одоогоор дөнгөж тал хувийн л гүйцэтгэлтэй байгаа. Урд хөрш рүү гаргадаг нүүрсний ихэнхи хувь нь коксжих нүүрс байдаг. Хэдий тийм ч бид нүүрсээ авто тээврээр нийлүүлж байгаа нь ашиг гэхээсээ илүү алдагдал хүлээх эрсдлийг ямагт дагуулсаар ирсэн. Муухай дээр улцан гэгчээр ийм байдал дээр импортлогчийн зах зээл татвартай болсон нь бүр хүндээр тусч байгаа юм. Үндсэндээ дотоодын нүүрсний компаниудын алдагдал ихэсч бараг сөхрөнө гэсэн үг.

Нүүрсний экспорт нь манай улсын төсөв бүрдүүлэлтэд чухал нөлөөтэй хэдий ч одоогоор ганцхан зах зээлтэй. Тэр нь БНХАУ.

Бид бүхний итгэж хардаг нүүрсний салбарт гарсан энэ таагүй хандлагыг зөөлрүүлэхийн тулд УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн сарын сүүлчээр БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын нүүрсний зах зээл сайжиртал импортын татвараас чөлөөлөх хүсэлтийг тус улсын удирдлагад тавьсан. Энэ асуудал шийдэгдээгүй, гэхдээ нааштайгаар хүлээж авсан. Гэтэл энэ боломжийг Австраличууд биднээс түрүүлээд шүүрчихлээ. Австралийн нүүрс ингэж татвараас чөлөөлөгдсөнөөр Монголын нүүрсний өрсөлдөх чадварт маш том цохилт өгнө гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Угаасаа ч өрсөлдөх чадвар нь өдөр хоногоор буурч байсан нүүрсний салбар маань дахин хүнд цохилтод өртчихөж байгаа нь энэ.

Хятадын нүүрсний хамгийн том нийлүүлэгчид болох Австрали, Канад, Индонези, ОХУ зэрэг орнуудтай жишихэд Монголын тус улсад экспортолж буй нүүрсний хэмжээ шалихгүй хувийг эзэлнэ. Энэ том нийлүүлэлтийн ялихгүй хэсэг болох Монголын нүүрсийг импортын татвараас чөлөөлөх чөлөөлөхгүй нь үнэндээ Хятадын дотоодын зах зээлд нөлөөлөөд байх нь юу л бол. Хятад, Австрали хоёр улс чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар ийн нүүрснээс гадна шар тивийн сүүний фермерүүд, дарс үйлдвэрлэгчид гэхчлэн олон салбарынхан Хятадын хэмжээ хязгааргүй зах зээлд татвар төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхтэй болж байна. Үүнээс гадна дэлхийн нүүрсний томоохон экспортлогч болох Индонези нь мөн Хятадтай чөлөөт худалдааны гэрээтэй учир тэдний нүүрс бас татваргүйгээр эх газрын зах зээлд “эзэн” суудалтай.

Австралийн нүүрс ингэж татвараас чөлөөлөгдсөнөөр Монголын нүүрсний өрсөлдөх чадварт маш том цохилт өгнө

Энэ бүхнээс анзаарвал Монголын маань нүүрсний гадаад зах зээл манан будан дунд л тодорч бүдгэрч харагдах шиг. Манай нүүрсийг татвараас чөлөөлөх хүсэлтэд тэд уг нь энэ асуудлыг шийдвэрлэх нь нээлттэй гэж хэлсэн. Нэгэнт ингэж ам ангайсан болохоор бид одоо уг барьцаа лавшруулах хэрэгтэй байгаа юм. Гэтэл мартсан цаана нэг сануулаад байвал хэн ч бидний төлөө эхэлж дуугараад байхгүй нь тодорхой.

Тавантолгойн нүүрс тээвэрлэх Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, гурав дахь зах зээл, далайд гарах гээд ярихаас хэтэрдэггүй мөрөөдлүүд маань хэзээ амилах юм бол.

П.Булган

http://news.zindaa.mn/1llq

Оюуны их далай болсон МУИС-ийн Сургалтын н эгдсэн албаны дарга Ч.Ундрам. Нийгэмд баял аг бүтээдэг нь КОМПАНИУД, ШИНЖЛЭХ УХААНЫ Б АЙГУУЛЛАГУУД байдаг | П. Батжаргалын интер нет ертөнц


iKon.mn сайтын “Өглөөний хүн” ярилцлагын булангийн зочин Ч.Ундрам, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

iKon.mn сайтын “Өглөөний хүн” ярилцлагын булангийн шинэ зочныг та бүхэндээ уулзуулж байгаад баяртай байна.

Энэ удаа бид оюуны их да Continue reading

СУРАЛЦАХУЙ (G20 Leaders’ Summit) | Alimaa’s Cyber Space


Posted by Alimaa

2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-н хуралд зориулав.

Брисбанд болсон 2014.11.15-16 Жи 20 удирдагчдын саммитын эргэн тойронд болсон үйл ажиллагаанд түшиглэн санаа авахуйц зүйлийг нь тэмдэглэж үлдээхийг чармайлаа.

1. Аюулгүй байдал

Энэ хурлын аюулгүй байдлыг хангахад оролцож байгаа хүнтэй уулзах завшаан тохиосон юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш нарийн төлөвлөлттэй, дэс дараатай арга хэмжээ авчээ.

Зөвхөн тус мужийн төдийгүй бусад мужийн 6000 цагдаа, Холбооны цагдаагийн газар, гааль, батлан хамгаалахын 500 гаруй ажилтан албан хаагчид хамрагдав. Дээр нь Тусгай албаныхан (Special Emergency Response Team), мөрдөгч нохойтой болон дэлбэрдэг бөмбөг хариуцсан нэгж оролцов. Хориотой бүс гэж зарлагдсан төрийн тэргүүнүүд буудалласан зочид буудал, уулзалт болох байгууламж (Brisbane Convention and Entertainment Center), RNA (Brisbane Showground) бусад хэсэгт маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн хувийн хамгаалалтын 1000 ажилтныг гэрээгээр ажиллууллав. Дээрх хориотой бүсд олон нийт орох боломжгүй.

Хамгаалалтынхан бүгд учирч болох бүхий л эрсдэлийг тооцон террорист үйл ажиллагаанаас эхлээд эсэргүүцлийн жагсаал, байгалийн гэнэтийн осол гм байж болох бүхий сценарид бэлдсэн байна.

Хориотой бүсээс гадна Хяналтын бүс гэж 12 км урт, 5 км өргөн бүсийг хотын төв хэсэгт гаргаж, Засгийн газраас тухайн бүсд юуг нэвтрүүлж болох, болохгүйг маш тодорхой заасан жагсаалт гаргажээ. Энд lawful reason буюу хууль ёсны дагуу гэсэн тодотголыг хийсэн нь уг бүсд байх бизнесийнхний ажлыг хөнгөвчлөх зорилготой юм. Энэ бүсэд нэвтрэгч хэнийг ч шалгах эрх цагдаад олгогдсон ба дээрх жагсаалтад заасан зүйлсийг авч яваа хэнийг ч G20 дуустал баривчлан хорих эрхтэй. Онгоцны буудал мөн Хяналтын бүсд орсон бөгөөд төлөөлөгчид явах үеэр зам хаана. Цагдаагийн дарга Хориотой бүсд байгаа сэжиг бүхий хэн бугайг ч шууд тусгаарлах онцгой эрхтэй. Жишээлбэл, Путин гуай сэжигтэй байвал уг бүсээс гаргаад л хаях нь байна.

Аюулгүйн чанга ажиллагаа нь зөвхөн дарга нарын амь нас ч биш, өмнө нь хурал болсон хотуудын туршлагаас харахад эсэргүүцлийн жагсаалаас үүссэн эмх замбараагүй байдал нь хотын дэд бүтцэд ноцтой хохирол учруулж, цэвэрлэгээ, шүүх үйл ажиллагааны зардал нь дийлдэхгүй өндөрсөж, хэдэн зуун хүнийг шоронд хорьсон гашуун туршлагын сургамж юм, Австрали их прагматик бодлоготой улс учраас дараа нь бөөн зардал гаргаж байхаар эхлээд зардлаа гаргаад эрсдэлээ бууруулах аргыг ямагт ашигладаг. Дэлхийн том том экспертүүдийг төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа сценариод үнэлгээ хийлгэснээр сул талаа дор дор нь илрүүлж, зохих арга хэмжээг авч ирсэн гэнэ.

Торонтод болсон G20 гол сургамж болох нүүрээ халхалсан эсэргүүцэгчдийн асуудлыг шийдэхдээ дээрх нэвтрүүлэхийг хориглосон жагсаалтад тухайн хүний хэн болохыг нь танигдуулахгүй байх зорилго бүхий хэрэгсэл материал гэж оруулсан байна. Тэр жагсаалтад нь радио, шил, салют, гав, том хэмжээтэй уриа лоозон, өндөг, чавх, нисгэдэг тоглоом, тоглоомон машин гм ёстой нарийн заалт байна лээ. Жагсаалт нь энэ байна. Хэрэв ийм юм илэрвэл 5500 хүртэл дойлуураар торгуулна. Хихихи. Торонтогийн хэрэг одоо хүртэл шүүхдэлцэж байгаа бөгөөд шатаасан цагдаагийн машины зардал нь гэхэд л хэдэн сая доллар болсон гэнэ лээ. Ер нь бол Австрали энэ арга хэмжээнд зориулж шинэ хууль 2013 онд баталсан юм.

Хориотой бүсд 7 хоногийн өмнөөс хаалт хийсэн бөгөөд нисдэг тэрэг эргэлдээд л машины хөдөлгөөн саараад хотын төвийнхөн бүгд хөдөө гадаа явцгаалаа.Мөн хотын төв рүү нийтийн тээврээр зорчих нь хялбар байв.

Сонирхуулахад хяналтын бүсээс дотогш бүх траншэйний нүхийг битүүмжилсэн байсан. (зургаа олдоггүй шүү)

2. Хотын иргэдийн амьдрал

Тэр 20 даргаас гадна тэднийг дагасан 4000 төлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэн, энэ үеэр аялж таарсан мань мэт гээд зөндөө олон хүнийг уйдаахгүй, бас чиг гэж хотоо сурталчлах сайхан боломжоо алдахгүйн тулд Kaleidoscope of color гэдэг урлаг соёлын 3 долоо хоног үргэлжлэх том арга хэмжээ зохион байгуулав. Хотын гол гол барилга байгууламжуудыг солонгын долоон өнгөөр тодотгон гэрэлтүүлж, гол бийч, пааркуудад нь урлагийн тоглолт нийтийн цэнгүүн болов. Гол нь яг тэр хуралтай давхцах биш, тэр хурал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс нийтийг хамарсан ийм арга хэмжээнүүд зохиож эхэлсэн нь “нэг чулуугаар хоёр байтугай сүрэг туулай” цохиод унагачихаж байгаа юм. Энэ нь crowd control буюу олон нийтийг удирдахад хэрэглэдэг арга билээ. Үнэгүй арга хэмжээний хуанли энд байгаа

Яг G20 эхлэх Баасан гарагийг нийтийн амралтын өдөр болгосон хотын төвд ажилладаг офис ажилтнуудад бөөн аз болов. Ихэнх хүмүүс гэр бүлээрээ ойр орчмын бийч, зуны лагерь, ах дүү рүүгээ арилцгаав. Мөн хотын захын дүүргүүдэд үнэгүй арга хэмжээ тэр өдрүүдэд өргөнөөр зохион байгуулагдсан тул хүмүүс тийшээгээ баяр хөөртэйгээр явж, олон нийтийг удирдах ажлыг хялбарчилж өгөв.

Үүнээс гадна дарга нарын гоё гоё машааныг харах гэсэн саваагүй хүмүүс хангалттай. Тэдний энэ саваагүй занг хянахын тулд соушэл медияг өргөнөөр ашиглаж тухай бүр нь зурагтай мэдээг дор бүр нь өгч байв. Мөн урдчилаад төрийн тэргүүнүүдийн гоё онгоц, тусгай машины талаарх мэдээллийг хангалттай өгөв. Тийм болохоор дарга нарын гоё эхнэрүүдийг харах гэж хошуурах хэрэг байхгүй, тэгээд чиг маш хурдтай, хамгаалалттай явах учраас таанууст харагдах ч үгүй л гэж хэлж байна. Хахаха

Хоол идэх газруудыг 2 долоо хоногийн өмнө сонгож, аюулгүйн хяналтыг хийсэн гэнэ. Хаана гэдэг нь бас нууц байсаар дараа нь мэдэгдэв. Мөн дарга нар, төлөөлөгчдийн буусан 12 зочид буудал хаалттай. Арга хэмжээ болох Брисбан голын урд талын хэсэг тэр чигээрээ хаалттай байв.

Тооны хэлээр:

4000 төлөөлөгч

3000 хэвлэл мэдээлэл

Мужийн эдийн засагт $100 сая орно

Ирэх 5 жилд гишүүн орнууд дэлхийн эдийн засагт 2% өсөлт үзүүлнэ

Обамаг ирэх үеэр онгоц буудал 40 мин. хаагдав.

30 хэдэн тусгай онгоц буув

14 хэлний орчуулга хийгдэв.

100000 хоол

700 сайн дурын ажилтан

https://alimaa.wordpress.com/2014/11/22/%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%bb%d1%86%d0%b0%d1%85%d1%83%d0%b9-g20-leaders-summit/