Монголын “Амазон”-ыг байгуулах сонирхол той найз нартайгаа хамтарч Чикаго, Лондон, Токио, Сөүл, Сидней гээд таван оронд салбар тай ажилладаг байлаа Д.Сайнбаяр: МОНГОЛ ЗА ЛУУС ДЭЛХИЙН хаана ч үнэлэгдэх мэргэжилтэ н болвол сайн


– Таны мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагын талаар төдийлөн сонсож байгаагүй юм байна. Дандаа л менежментийн ажил хийж байсан юм байх гэж бодож байлаа.
– Би дээр дурдсан хоёр компанид програмистаар гурван жил ажилласан. АНУ-д байхдаа компани байгуулж байсан гэж дээр хэлсэн. Оюутан байхдаа гэсэн үг.Mongolianbooks.com Номундалай гээд номын дэлгүүр ажиллуулдаг байсан.Монголын “Амазон”-ыг байгуулах сонирхолтой найз нартайгаа хамтарч Чикаго, Лондон, Токио, Сөүл, Сидней гээд таван оронд салбартай ажилладаг байлаа. Пэйпалаар төлбөрөө авдаг байсан. АНУ-д 20 гаруй мянган долларын ном зарсан шүү. Миний зорилго юу байсан бэ гэхээр гадаадад байгаа Монгол айлуудад Монгол ном их ховор байсан. Бие биенээсээ ном зээлж уншдаг болохоор энд зах зээл байгааг олж харсан. Монгол айл болгонд “Нууц товчоо”, “Цагаан толгой” байх ёстой юм байна гэж бодсон.“Цагаан толгой” маш борлуулалттай байсан. Хүүхэдтэй айл болгонд хэрэгтэй. Худалдан авагч нар манай сайт руу ороод номоо сонгоод худалдан авалт хийхээр шуудангаар явуулдаг байсан.

– Энэ бизнест зардал нэлээд орсон байх.
– Тийм ээ. Гэхдээ бид өөрийн зорьсон зүйлээ хийсэн. Надад том туршлага болсон. Компанийн засаглалын хувьд ч олон зүйл сурсан. Ямар ч байсан Монголын анхны интернэт номын дэлгүүрийг эхлүүлж байсан.

http://www.ikon.mn/n/a99

Сэтгэгдэл бичих